Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төр засгийн бодлогоор тусгай үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад шагнал гардууллаа.
Шударга журам медалиар Бригадын генерал Б.Ууганбаярыг шагналаа. Тэрбээр Турк улс руу явсан алба хаагчдыг ахалж явсан юм. Ингээд түүний сэтгэгдлийг хуваалцахад "Алба хаагчдынхаа ур чадвараар нь бахархаж байлаа. Ямар нэгэн хангамж шаардахгүйгээр байгаа нөхцөлдөө дасаад гүрийгээд явахаар хэцүү. Орой ирэхээр нь урам зориг өгч тайвшруулахыг боддог байлаа. Манай алба хаагчид ур чадвар болон сэтгэл зүрхээрээ ч олон улсад гологдох юм алга. Манай алба хаагчид хаана ч эн тэнцүү үүргээ гүйцэтгэх юм билээ. Түүхэндээ анх удаа Монгол Улсын алба хаагчид том газар хөдлөлтийн голомтод очиж ажиллалаа. Хэдийгээр ахлагчийн тушаал шийдвэрээр ажиллах ч үүний цаана хүн л байгаа шүү дээ" гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.