Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-18 нд нийтлэгдсэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украины дайн эхэлснээс хойш анх удаагаа Москвад айлчилна

3/ 18/ 2023    7 цаг 11 минут

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гуравдугаар сарын 20-нд ОХУ-д гурван өдрийн айлчлал хийнэ. Энэ нь Украины дайн эхэлснээс хойш Москвад хийх анхны айлчлал болох юм.

БНХАУ-ын тэргүүн ирэх долоо хоногт Москвад ирнэ гэсэн Кремлийн мэдээллийг Хятадын ГХЯ-наас батлав. Хэлэлцээний үеэр талууд "иж бүрэн түншлэл, стратегийн харилцан үйлчлэл"-ийн асуудлыг хэлэлцэнэ гэж Оросын мэдэгдэлд дурджээ.

БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Ван "Ши Жиньпин Ерөнхийлөгч Путинтэй хоёр талын харилцаа, түүнчлэн олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар өргөн хүрээтэй санал солилцож, хоёр орны харилцаанд шинэ түлхэц өгнө" гэж хэлсэн байна.

Путин өнгөрсөн оны үеэр онлайн яриа хэлэлцээний үеэр Ши Жиньпинийг Москвад урьсан юм. Гэсэн хэдий ч  Хятадын удирдагч энэ урилгад тухайн үед хариу өгөөгүй юм.

Хятадын ГХЯ өмнө нь "Бээжин Украины дайнд "объектив, шударга" байр суурьтай байхыг эрмэлзэж байгаа бөгөөд Киев, Москвагийн хооронд энхийн хэлэлцээр байгуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна" гэж онцолж байв.

Барууныхан Хятадын "энх тайвны төлөвлөгөөнд" эргэлзэж байна

Орос Украинд түрэмгийлсний ойн өдрөөр Хятад улс Орос, Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах төлөвлөгөөг танилцуулсан. Төлөвлөгөө нь "байлдааны ажиллагааг зогсоох", "шууд яриа хэлэлцээг сэргээх", "бүх орны бүрэн эрхт байдлыг хүндэтгэх", "нэг талын хориг арга хэмжээг зогсоох" зэрэг 12 зүйлээс бүрдсэн.

Барууны орнууд уг төлөвлөгөөнд эргэлзэж Бээжин ихэвчлэн Кремлийн байр суурийг дэмжих хандлагатай байгааг тэмдэглэсэн.

Ши Жиньпин, Зеленский нар хэлэлцээ хийх үү

Америкийн "The Wall Street Journal" сэтгүүл Ши Жиньпин Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй дайн эхэлснээс хойш анх удаагаа ярилцахаар төлөвлөж байна гэж мэдээлж байсан. Энэ нь түүнийг  Москвад очсоны дараа видео хэлбэрээр болж магадгүй юм гэжээ.

Гэвч Бээжин Ши Жиньпин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулах гэсэн Киевийн оролдлогод одоогоор нааштай хариу өгөөгүй байна. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Зеленский БНХАУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярихад бэлэн гэж мэдэгдэж байв.

Украин, Хятадын хооронд 2011 оноос хойш тунхагласан “стратегийн түншлэл”-ийг үл харгалзан дайны бүх хугацаанд Ши Жиньпин, Владимир Зеленский нар шууд харилцаа холбоогүй байна.

Москва, Бээжингийн "хязгааргүй" түншлэл

Гуравдугаар сарын 16-ны пүрэв гарагт Украин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ. Украины дайн хурцдаж байгаад Бээжин санаа зовж, Москва, Киев хоёрыг энхийн хэлэлцээрт эргэн орохыг хүсэж байна гэж мэдэгдэв. Хятадын ГХЯ-ны тэргүүн мөн сөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэх санаачлага даруй эргэж ирнэ гэж найдаж байна гэжээ.

ОХУ-ын удирдагч Путин Олимпийн наадамд оролцохоор Хятадад айлчлах үеэрээ 2022 оны 2-р сард буюу дайн эхлэхийн өмнөхөн Хятад, Орос хоёр "хил хязгааргүй" түншлэлийн харилцаагаа зарласан. 

Түүнээс хойш хоёр орны харилцаа улам бэхжсэн бололтой. Дайн эхэлснээс хойш Хятад, Оросын худалдаа ихээхэн нэмэгдэж, Оросын нефтийн хамгийн том худалдан авагч болжээ.

Эх сурвалж:ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube