Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-20 нд нийтлэгдсэн байна.

Доктор Д.Басандорж:Нэг өдөр Улаанбаатарчуудын усыг хаагаад үзүүлбэл яасан юм бэ

3/ 20/ 2023    11 цаг 49 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Монгол Улсын хүн ам, улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангаж, байгалийн үнэт баялаг болох усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулган 2023 оны гуравдугаар сарын 24-нд болно.

Энэ хүрээнд өнөөдөр "Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудал" сэдвээр нэгдүгээр салбар хуралдааныг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр зохион байгуулж байна.

Дэлхийн усны өдөр 3-р сарын 22-нд тохиох бөгөөд Өөрчлөлт сэргэлтийг хурдасгая уриан дор Монгол Улс тэмдэглэн өнгөрүүлнэ.

Өнөөдрийн хуралдаанаар доорх асуудлын хүрээнд болно.

- Газрын доорх усны талаар Төрөөс баримтлах бодлого;

- Газрын доорх усны ордуудыг хамгаалах стратегийн зорилт;

- Газрын доорх усны эрэл хайгуулын өрөмдлөгийн ажлын стандарт, нормыг шинэчлэх шаардлага;

- Монгол орны ус хангамжийн одоогийн нөхцөл , ундны усны чанар;

 "Оюу толгой" ХХК-ийн Усны менежмент ба сайн туршлага гэсэн сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөж байна. Хуралдаан ч усны эрдэмтэн докторууд илтгэл тавьж үүнтэй нь холбогдуулан асуулт хариулт авч байна.

Усны доктор Д.Басандорж “Илтгэл тавьсан хүмүүс маш чухлыг сонгожээ. 2030 он гэхэд бүх салбарт усны хэрэглээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, усны хомсдлоос гаргана гэж яриад байдаг. Зорилтууд нь өөр өөр болоод байна. Ус хөтөлбөр 2020 онд дуусчихсан байна. Тэгэхээр бид бодлогын асуудлыг дахин ярих шаардлагатай байна.  Стрессээ тайлаад өнгөрөх хурал биш байгаасай. Тиймээс Ерөнхийлөгчийн ивээл дор усны асуудлыг хийхээр болж байна.

Нэг өдөр Улаанбаатарчуудын ундны усыг хаачихвал яасан юм бэ. Тэгээд амаа мэдэг энэ дарга нар. Нэг ч грамм ч усгүй нэг өдөр өнжихөд баас шээстэйгээ яаж холилдож болохыг энэ дарга нарт үзүүлж мэдрүүлбэл яасан юм бэ. Агаарын бохирдол бидэнд мэдрүүлээд байна, тэгэхээр усаараа бас мэдрүүлмээр байна. Газар доорх усныхаа нөөцийг ашигласны төлбөр гээд 5-6 тэрбум төгрөг олдог биздээ. Энэ мөнгийнхөө тодорхой хувийг асуудалтай зүйлдээ зарцуулбал яасан юм бэ. Хууль байдаг даанч хэрэгждэггүй. Төсвийн цоорхойг нөхөөд байж болохгүй шүү дээ. Үүнийг Ерөнхийлөгчид сайн ойлгуулж хэлэх ёстой. Яах аргагүй тулгамдаж байгаа асуудал шүү. Гүний хоолойн ордуудаа хамгаалалтад авмаар байна. Усны хуулиндаа өөрчлөлт оруулж газар доорх баялагаа хамгаалмаар байна. Хэн дуртай хэн мөнгөтэй нь газар ухдаг баймааргүй байна шүү. Боловсон хүчний асуудал яригдаж байна. Барилгын яамтай ярьж хэлэлцэж байгаа зүйл бий” гэлээ.

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.72.12Зочин   • 2023, 3 сарын 20. 15 цаг 20 минут

ene balai um dandaa soliorch bdag, nerd garahiin don tussan nuhur, us duusna gej bhgui shyy

202.126.88.158zochin   • 2023, 3 сарын 20. 12 цаг 15 минут

UB n 300 myanga oron suutsand amidarch bgaa ail urhuud us heregllee geed usgvi boloh gej bgaa bol hudlaa shu usaa gamtai ashiglaj zuv gehdee uur shaltgaan s bolood usgvi boloh baih yamar 300 n saya hvntei bish



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube