Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-21 нд нийтлэгдсэн байна.

Өсвөр насныхан өөрсдийгөө яаж хамгаалахаа мэддэггүй

3/ 21/ 2023    7 цаг 22 минут

-Олон улсад шүглийг хүүхдэд хамгийн тохирсон өөрийгөө хамгаалах арга гэж үздэг-

 Б.Нямсүрэн

 Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа, хүүхдийн эрхийг хамгаалъя гэж бид олон жил ярьсаар ирсэн ч хүүхэд өөрийгөө халдлагаас хамгаалах арга замыг нь тэр болгон зааж өгдөггүй. Тэгвэл олон улсад хамгийн үр дүнтэйд тооцогддог хүүхэд хамгааллын “Шүгэл” төсөл Баянзүрх дүүргээс албан ёсоор эхэллээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хэрэгжүүлж буй энэхүү төслийг цаашид 21 аймаг, бусад найман дүүрэгт хэрэгжүүлэх юм. 


Манай улсад хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх өдөр бүр зөрчигдөж, бяцхан биедээ ахадсан хүчирхийллийн хохирогч болж сэтгэл зүйн дарамтанд орсон тухай жишээ баримтыг бид өдөр бүр сонссоор. Хамгийн сүүлд гэхэд ээжийнхээ найз залууд зодуулан арав шахам хоног эмнэлэгт ухаангүй байсан гуравхан настай хүүгийн асуудал нийгмийг цочроогоод байна. Үүний дараа 10 гаруйхан настай хоёр охин өндөр барилгаас үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гараад хэдхэн хонож байна. Энэ мэтээр Монголын нийгэмд хүүхдийн эрх алхам тутамд зөрчигдөж байгаа учир мэргэжлийн байгууллагууд энэхүү хүүхэд хамгааллын хөтөлбөрийг дуу нэгтэйгээр дэмжиж байна. Ингэхдээ аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, хамгаалах аргачлалд сургах нь юу юунаас илүү хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа нээлтийн үеэр онцолж байлаа. 


“Олон улсын байгууллагуудын судалгаанаас үзэхэд, өсвөр насныхан өөрсдийгөө хамгаалах бүрэн чадвартай гэж дүгнэсэн байдаг. Харин яаж өөрийгөө хамгаалах вэ гэдгийг сайн мэддэггүй. Хүүхдийн нас насанд тохирсон өөрийгөө хамгаалах аргачлалууд байдаг. Шүгэл төслийг хэрэгжүүлж байгаа нь хүүхэд бүрт хүмүүс чамд тусална гэдэг итгэлийг өгч, хүүхдүүдээ хамгаалахад томчуудыг уриалах зорилготой” гэж БЗД-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Үүрцайх онцолж байсан. Учир нь хүүхэд хамгаалахад эцэг эхийн оролцоо маш чухал. “Гудамжинд явж байхад хаа нэгтэй шүгэл дуугарахад хайхрамжгүй орхилгүй заавал олж, хүнд нөхцөлд орсон хэн нэгэнд тусалдаг байх нь иргэн таны нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм” гэдгийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мягмар уриалж байна.  


Жижиг гэлтгүй энгийн зүйлээр хүүхдээ хамгаалах арга олон байдаг талаар мэргэжлийнхэн ярьж байна. Тухайлбал, бага насны хүүхдүүддээ эцэг, эх, асран хамгаалагчид нь өөрсдийн утасны дугаараа цээжлүүлэх, гэрийн хаягаа хэлүүлж сургах, танихгүй хүн дуудвал зугтаадаг байх, “үгүй” “боль” гэдэг үгийг хүүхэд чангаар хэлж чаддаг байх зэрэг энгийн боловч өдөр тутамд өөрийгөө хамгаалах арга хэрэгслүүдийг нь зааж өгч байх ёстой. Тэдгээрийн нэг нь шүгэл юм. Энэ нь өөрийгөө хамгаалж чадахгүй нөхцөлд дуу авиа гаргах, халдагчийг цочроох, айлгах, бусдад чимээ дохио өгөх, анхаарал татах, хэрэглэхэд хялбар, авч явахад авсаархан зэрэг олон давуу талтай юм. 
“Шүгэл зүүсэн хүүхэд өөртөө итгэлтэй, хамгаалагдсан мэдрэмжийг авч чаддаг. Нэг удаа шүгэл үлээгээд олон хүнд зэрэг хандаж тусламж авч чаддаг учир хамгийн үр дүнтэй” хэмээн Ц.Үүрцайх дарга хэлж байлаа. 
“Шүгэл” төслийн хүрээнд тодорхой тооны шүглийг БЗД-ийн III-VIII ангийн хүүхдүүдэд тараана. Мөн эцэг, эхчүүд нь хүүхдүүддээ авч өгөхийг уриалж байгаа аж. 
Орон даяар хэрэгжих “Шүгэл” төслийг БЗД-ээс эхлүүлж байгаа нь ч учиртай. Монгол Улсын нийт хүн амын 14 хувь буюу 500 мянган хүн тус дүүрэгт амьдардаг. Хүн ам олонтойн хэрээр нийгмийн асуудал ч ихтэй. Нийслэлийн хэмжээнд “108” дугаарын утсанд ирж байгаа дуудлагын 30 орчим хувь нь Баянзүрх дүүрэгт хамаарч байна. Харин дүүргийн хэмжээнд хүүхдийн хүчирхийллийн дуудлагын 48 орчим хувь нь бие махбодь болон сэтгэл санааны, 53 хувь нь үл хайхрах, гурван хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн мэдээлэл байдаг аж. 

 


Цаасан дээр биш амьдрал дээр хүүхдээ хамгаалдаг байя

“Шүгэл” төслийн нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас улсын хэмжээнд хэрэгжиж буй хүүхэд хамгааллын эрх зүйн орчны талаар тодруулсан юм. Тэрээр УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг ахалдаг. Цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг онцгойлон үзэж, бие даасан хуулийн төсөл санаачлан батлуулахаар ажиллаж байгаагаа ч мөн дурдаж байлаа. 


-Монгол Улсын НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид нэгдээд 60 гаруй жил болж байна. Олон улсын томоохон конвенциудад нэгдэж үүрэг хүлээсэн улсын хувьд баталж байгаа хууль эрх зүйн бичиг баримтууддаа хүүхдийн эрхийг хамгаалахад онцгой анхаарч, эрхийг нь хамгаалсан заалтуудаа биелүүлэх үүрэг хүлээдэг. Харамсалтай нь сүүлийн 30 жилийн хугацаанд олон улсад хүлээсэн энэхүү үүрэг маань амьдрал дээр хэрэгждэггүй, хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа нь олон жишээнээс харагддаг. Манайд хууль нь байна, эрх зүйн баримт бичгүүд хангалттай байгаа. Харин үүнийг нийгэмд ойлгуулах, иргэдийн ухамсартай ажиллах цаг ирсэн. Багаасаа хайр дутуу, бүтэн хайраар хайрлагдаагүй хүүхдүүд нийгэмд эргээд хүчирхийлэл бий болгох, бусдыг үл хайхрах хандлага ажиглагддаг. Тиймээс хүүхэд хамгаалал гэдэг энэ том асуудлыг бодитоор анхааръя, цаасан дээр биш амьдрал дээр хүүхдээ хамгаалдаг байя гэж зорьж байна. Би Их хурлын гишүүний хувьд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг санаачилсан. Энэ парламентад багтаж энэ хуулиа батлуулахаар зорьж ажиллана гэв. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube