Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр төвийн болон баруун, зүүн зүгийн Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Өнөө шөнө Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр, маргааш өдөр Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орно.
Өнөө шөнө Завханы зүүн, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсэг, Архангай, Булган, Дархан, Сэлэнгийн нутгаар, маргааш өдөр Өвөрхангай, Булганы зүүн, Сэлэнгийн өмнөд, Дундговийн хойд хэсэг, Төв, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.