Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-21 нд нийтлэгдсэн байна.

Б.Зоригтбаатар:Үндэсний бөхийн уран хурц сонирхолтой барилдаан гарахад ухарсан шийдвэр гаргасанд харамсалтай байна

3/ 21/ 2023    10 цаг 53 минут
МҮБХ-ны Барилдааны зөвлөл хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргасан юм.
Хурлаар МҮББ Дүрмийн 4.5-д "Аливаа барилдааны даваа бүрийн үндсэн цаг 25 минут байх бөгөөд үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна. Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулна" хэмээн заасныг өөрчилж " ... Аливаа барилдааны үндсэн хугацаа 20 минут байна. Үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд:
*Аль ч даваанд хоёр бөхийн идэвхтэй барилдсан бөх нь дараагийн барьцыг барих талаа сонгон барилдана.
*Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж 2 талаар барилдана. Хав барьцнаас хаялцахгүй бол дан давхар шуудагны барьцыг ээлжлэн барьж барилдана. Эдгээр барьцнаас барилдах нийт хугацаа 20 минут байна.
* Үндсэн цагт болон барьцтай барилдах хугацаанд хаялцаагүй тохиолдолд Тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана. Тэгш барьц гэдэг нь нэг гар шуудаг, нөгөө гар сугадаж зодогноос барих барьцыг хэлж байгаа болно" гэж өөрчилсөн байгаа юм. Тэгвэл энэ өөрчлөлтийн талаар жин багатай бөхчүүд дуугарч байр сууриа илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, Архангай аймгийн харьяат Улсын харцага Б.Зоригтбаатар буюу олноо цахилгаан Зоригоо хэмээн алдаршсан хөдөлгөөнтэй бөх хасдаг дүрмийн талаар ийнхүү бичжээ. 
Тэрбээр "Монголын үндэсний бөхийн хасдаг дүрмийг халах нь зүйн хэрэг. Халах нэрийдлээр жин багатай хүмүүст хохиролтой дүрэм гаргасанд гайхаж байна. Монгол үндэсний бөхийн уран хурц сонирхолтой барилдаан гарахад ухарсан шийдвэр гаргаж баталсанд харамсалтай байна.
Цэрвүү барьцны барилдаан 25 минут байсанг 20 болгож байгаа нь жин багатай цэрвүүгээс барилддаг хүмүүст маш хохиролтой шийдвэр боллоо. /20 минут гэдэг бол барьцнаас барилдах сонирхолтой арал масстай бөхийн 3 ухарч гарж 2 нусаа нийх л хугацаа/ Тэгш барьц нэртэй давхар золгооны дараа шуудаг сугадаа авч барилдана гэдэг дүрэм нь ямар хүмүүст зориулж гаргасан дүрэм вэ. Монгол бөхийн үзэгчдийг татах зүйл нь уран хурц, үнэн ч шударга барилдаан гэж боддог. Үзэгч түмэндээ үнэн ч шударга уран хурц барилдаан үзүүлж цэнгүүлэхийг хүсдэг залуус минь ямар бодолтой байна" гэжээ. 
Бөхийн дүрмийн талаар санал хэлэхэд хасдаг дүрэм байсан нь зөвөө тэгэхгүй бол давалцахгүй гэсэн байр суурьтай хүмүүс олон байна. 
 
4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.189.142Батэрдэнэ   • 2023, 3 сарын 22. 7 цаг 41 минут

Нийт барилдах хугцаа дуусхад хоёр бөхийн аль итвэхтэй нэгнээсээ илүү олон мэх хийсэн бөхийг давуулж итвэхгүй зууралдсан бөхийг хасдаг нь бол хамгын хамгын зөв шийдвэр блаа Дашыг итвэхтэй барилдсан гэж үзээд давуулсан Батсуурыг хасагдлаа гээл шууд дүрэмийг өөрчиллөө ингэж нэг бөхөд зориулж сольж холиж болдымуу одоо яахав дэ зууралдаанаа хараад л сууж байхаас **** юма.

202.126.89.18Зочин   • 2023, 3 сарын 22. 6 цаг 13 минут

Ард түмэн уран хурц хурдан барилддаг бөхийг уухайлан дэмждэг. Зууралдсан удаан барилдаанд угаасаа дургүй. Үзэгчээ бодож дүрмээ гаргах ёстой болохоос бөхөө бодож дүрэм өөрчлөх ёсгүй.сумын заан залуу бөхчүүдийн барилдаан илүү сонирхолтой байдаг шүү. Учир нь тэд уран хурц хурдан барилддаг учир...

202.9.47.36Зочин   • 2023, 3 сарын 22. 1 цаг 49 минут

er n naad zuvlul gedegt chini lam , yapon sudlaach ch geh shig avgaitaigaa ch barildaj uzeegui amitas oruulaad bhaar ymar unen zuv shiid garah ym ? ingej mergejil bus ymnuud holildood bhaar zuv shiid garah uu? ungursun 30 garui jil alich salbart iim hachin songolt yvj irlee tuhaibol negdeliin ny.bo , maliin baga emch BH.n said , setguulch nar buur em zuid A ch ugui nohoiEM.n said , za tegeed SYam geh meted niitlelch ,fizikch , HHAA.n saidad avtobaaziin despedchir UU.n said buh geh meteer tsuvraad ugnuu ... ulsiin hugjild ene met tomilobobiuu

66.181.160.58Huder   • 2023, 3 сарын 21. 12 цаг 02 минут

Batsuurias ehsuuleed nas ni ahij hudulguun ni saarsan heden muu tugtsug l iim shiidvert hurch baigaan urd ni baisan idevheer davuuldag ni zuv baisiin tegehgui bol huls hulmas hanhluulsan heden yum azaa uzsen golio shig tsarailaal yah geed baigaa ni medegdehgui tulj zogsood hamag tsag zav barchdiin bishuu



ШИНЭ МЭДЭЭ

Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ16 минут 46 секундын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна31 минут 26 секундын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч1 цаг 20 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов1 цаг 52 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна2 цаг 1 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2 цаг 3 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41
 Facebook Twitter Youtube