Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-21 нд нийтлэгдсэн байна.

Н.Нарангэрэл: Алтанбулаг боомтын бүтээн байгуулалт 65.5 хувьтай үргэлжилж байна

3/ 21/ 2023    12 цаг 46 минут

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар болон боомтын бүтээн хэрхэн өрнөж буй талаар мэдээлэл хийлээ.

Боомтын хөгжлийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл "УИХ-аар батлагдсан "Алсын хараа-2050" хөтөлбөрийн хүрээнд хилийн боомтын сэргэлтийг хийж байгаа. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боршоо, Бичигт, Алтанбулаг зэрэг боомтыг БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламж, Засгийн газрын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг шинэчлэн бүтээн байгуулалт хийж, олон улсын жишигт нийцүүлсэн. Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил, зорчигч тээврийн терминалын ажил дуусч, сая ашиглалтад хүлээн авсан. Ачаа тээврийн терминалын бүтээн байгуулалт 2023 оны долдугаар сард дуусахаар төлөвлөж буй. Зорчигч тээврийн терминалын үйл ажиллагаа өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд нээлтээ хийлээ. Өдөрт 30 орчим автобус, 1200 орчим зорчигч нэг талдаа орж гарч байна.

Гашуунсухайт боомтын өргөтгөлийн ажлыг 2019 онд эхлүүлсэн. Цар тахлын улмаас ажлууд нэлээд хойшилсон ч энэ онд бүтээн байгуулалтыг дуусгахаар ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас ажил нь эхэлнэ. Жолоочгүй тээврийн хэрэгслийн гарц барихаар төлөвлөсөн.

Боршоо боомтын ажил 2020 онд эхэлсэн юм. Улсын комисс 2022 оны арванхоёрдугаар сард хүлээн авч, зорчигч тээврийн цогцолборыг тавдугаар сард хүлээн авч, ашиглалтад бүрэн оруулна. Энэ боомтод ОХУ-аас олон зорчигч нэвтэрдэг гол боомт учраас хүчин чадал нь долоо дахин нэмэгдэнэ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын өргөтгөлийн ажлыг мөн 2019 онд эхлүүлсэн. Цар тахлын улмаас хойшилсон ч бүтээн байгуулалт 65.5 хувьтай үргэлжилж байна. Боомтын шинэчлэлийн хүрээнд зорчигч тээврийн хэсэгт 19, ачаа тээврийн хэсэгт 18, дэд бүтцийн 5 барилга байгууламж, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 метр квадрат ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1,7 км авто зам, 7000 метр квадрат авто зогсоол, 30 мянган метр квадрат зам талбайг ашиглалтад оруулна.

Харин Сүхбаатар аймгийн Бичигт боомтын ажлыг 2022 онд эхлүүлэхээр Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тендер зарласан боловч нэг удаа хойшилсон. Одоо авто замын тендер нь шалгарч, бүтээн байгуулалтын тендерийг энэ хавар дөрөвдүгээр сард багтаан дуусгаж, шинэчлэлтийг хийхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд ачаа тээвэр болон зорчигч тээврийн хэсгийн хөдөлгөөнийг тусгаарлан, зорчигч тээврийн цогцолбор, гаалийн лаборатори, инженерийн шугам сүлжээ, зам талбай, ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулна” хэмээн хэллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube