-БНХАУ-ын даргын хэлснээр, 2023 онд тус улс "Нэг бүс-Нэг зам"-ын хүрээнд гурав дахь олон улсын форумыг зохион байгуулна-.
ОХУ-д алчлал хийж багаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2023 онд Владимир Путиныг Хятадад урьсан тухай төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.
"Өчигдөр би ерөнхийлөгч Путиныг энэ жил тохиромжтой цагтаа Хятадад айлчлахыг урьсан. Энэ жил Хятад улс "Нэг бүс, нэг зам"-ын хүрээнд олон улсын гурав дахь удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Ерөнхийлөгч Путин өмнөх хоёр чуулга уулзалтад оролцож байсан” гэж Хятадын даргын хэлснийг иш татав.
Түүнчлэн Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустинтэй уулзах үеэрээ дээрх чуулга уулзалтын талаар ярьж, түүнийг мөн БНХАУ-д айлчлахыг урьсан байна.
“Нэг бүс, нэг зам” төслийг Хятадын удирдагч 2013 онд Ойрхи Дорнод, Европтой эдийн засгийн түншлэлийн хүрээнд “Торгоны замын эдийн засгийн бүс”, “21-р зууны тэнгисийн зам” гэсэн хоёр том төслийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд санаачилсан юм. Одоо энэ төсөл Ази, Африк, Европын 78 улсыг хамарч байгаа бөгөөд төслийн тусламжтайгаар Хятад улс шинэ зах зээлээр хүрээгээ тэлж, нөлөөгөө өргөжүүлэхээр зорьж байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.