Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-22 нд нийтлэгдсэн байна.

Хятадын Украины энхийн төлөвлөгөөний цаана юу байна вэ?

3/ 22/ 2023    7 цаг 20 минут

Оросууд Украинд тусгай ажиллагаа эхэлсний ойн өдөр Хятадын ГХЯ “Украины хямралыг зохицуулах” санал санаачлагын баримт бичгээ нийтэлсэн юм.  

Бээжингийн нийтэлсэн уг баримт бичгийг “Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах талаарх Хятадын байр суурь” гэж нэрлэсэн бөгөөд харин Барууны орнууд Хятадын энхийн санал хэмээн нэрлэж байгаа юм. Энэхүү баримт бичигт нийт 12 зүйл бүхий агуулга багтсан бөгөөд үүнийг хэрэгжүүлснээр дайны төгсгөл ойртох болно гэж Хятадын  тал үзэж байна.

“Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах талаарх Хятадын байр суурь”   хэмээх энэхүү баримт  бичгийн гол утга санааг товчхон дурдвал дараах зүйлийг харж болно.  Хятадын санал болгож буй гол санаачлага гэвэл: 

  • Галаа зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суух. Москва, Киевийн хооронд шууд яриа хэлэлцээг сэргээх шаардлагатай гэж Бээжин үзэж байна. Үүний зэрэгцээ, хоёр тал бие биеийнхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой. (Энэ асуудалд талуудын эвлэршгүй байр суурийг харгалзан  яг яаж хэрэгжүүлэх боломжтойг мэдээлээгүй байна).
  • Хүйтэн дайны үеийн сэтгэхүйг орхиж, тэр дундаа  цэргийн эвслүүдийг өргөжүүлэхийг зогсоох. Баримт бичигт "Бусад улс орны аюулгүй байдлыг алдагдуулах замаар өөрийн аюулгүй байдлыг хангах оролдлого, түүнчлэн блокуудын сөргөлдөөнийг зөвшөөрөхгүй байх" гэжээ. 
  • Атомын цахилгаан станцуудын аюулгүй байдлыг хангах, энхийн зориулалт бүхий цөмийн байгууламжид зэвсэгт халдлага зохион байгуулахгүй байх.
  • Цөмийн, химийн болон бактериологийн зэвсэг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх.
  • Нэг талын хориг арга хэмжээг зогсоож, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангана.
  • Хүмүүнлэгийн коридор бий болгож, энгийн иргэд болон дайнд олзлогдогсдын эрхийг хүндэтгэнэ.

Баримт бичгийн гол санаа ийм. Харин улс орнууд тэр дундаа Барууныхан болон АНУ, Украин байр сууриа илэрхийсээр байгаа юм.

Тухайлбал, Европын холбоо, АНУ, Украйн аль аль нь Хятадын баримт бичгийг талуудын хооронд хэлэлцээ хийх бодит төлөвлөгөө, санал биш харин байр сууриа илэрхийлсэн баримт гэж үзэж байгаагаа онцолсон.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Хятад улс Украинд хууль бусаар халдсан явдлыг буруушааж чадаагүй учраас тийм ч их итгэлгүй байна” гэж мэдэгджээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, үнэндээ Хятад улс ямар нэгэн хэлэлцээр зохион байгуулах гэж оролдоогүй байна. Харин ч Украин дахь Оросын дайнаас аль болох холдохыг хичээж байна.

Бүс нутгийн шинжээч Темур Умаров “Хятад улс энэ мөргөлдөөнд  хөндлөнгөөс гүнзгий оролцохгүй, үүнээс гадна Орос, Украиныг хэлэлцээрийн ширээний ард суулгах байр суурь баримтлахгүй” гэж тэмдэглээд “ Тэгэхээр энэ бүх баримт бичиг нь Хятад улс бол зүгээр нэг улс биш, дэлхийн нөлөө бүхий тоглогч, энэ хүрээндээ ямар нэгэн зүйл хийж байгаагийн бэлгэдэл юм" гэжээ. 

Түүнчлэн энэ санаачлагаараа  Хятад улс цэргийн эвсэлд нэгдэхгүй байх, сөргөлдөөнөөс татгалзах, гуравдагч этгээдийн эсрэг эвсэхгүй байх зэрэг гадаад бодлогынхоо зарчмуудыг Орос гэлтгүй бусад  улс орнуудад сануулахыг оролдож байна гэж тодотгож байна.

Эх сувалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube