Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-22 нд нийтлэгдсэн байна.

Монголын Засгийн газар, “ЭТТ” компани Баяннуурынхны “бойкот”-д орохгүй гэдэгт итгэж байна!

3/ 22/ 2023    6 цаг 26 минут

Уурхайн ам нөхцлөөр 100-110 ам.доллараар зардаг байсан нүүрсээ 178-182 ам.долларт хүргэж зарахад Монгол хүн дургүйцвэл харин сонин биз дээ?

Сүүлийн өдрүүдэд Баяннуурын нүүрс худалдан авагчдын зүгээс “бойкот” зарлах болсон талаарх мэдээлэл дуулдах боллоо. Сонирхуулахад, Хятадын нүүрсний компанийн захирал Монголд ирээд холбогдох албаны хүмүүстэй уулзахдаа “Манай компанийн ашиг  орлого буурчихлаа. Баяннуур аймгийн төсвийн орлого багасчихлаа” гэдэг асуудлыг тавьжээ. Энэ бол албан эх сурвалжаас сонссон мэдээлэл. Тэгэхээр тэр захирлын хүсэлтийг шийдвэрлэхийн тулд Монголын Засгийн газар, эсвэл “Эрдэнэс Тавантолгой” санаа зовинох, улмаар Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 5-ны 362 дугаар тогтоол, мөн  2022 оны 10 дугаар сарын 26-ны 385 дугаар тогтоолоосоо ухрах болох нь ээ?

Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолд экспортыг нэмэгдүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан шинээр зарах нүүрсээ биржээр болон цахимаар хилийн үнийн нөхцлөөр зарахыг Засгийн газраас үүрэг болгосон. “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсан цагаасаа хойш нүүрсээ зөвхөн уурхайн ам нөхцлөөр зарж ирсэн. Энэ талаар “12 жилийн турш 4.2 орчим тэрбум ам.доллар алдсан” гэж нээлттэй сонсголын үеэр мэдээлж байсан.

Өмнө нь уурхайгаас Цагаанхад, тэндээсээ Ганцмод руу гаргадаг богинын тээвэр хийж байсан. Биржээр нүүрсээ арилжихын тулд тээврийн асуудлаа бэлэн байлгах ёстой болсон. Мөн биржийн тухай хуулиа баталж, энэ оны долдугаар сарын 1-ээс дагаж мөрдөхөөр болсон. Хилээр нэвтрэх “C” зөвшөөрлийг АТҮТ олгох байсныг уул уурхайн компаниуд олгохоор болж, “ЭТТ” компани тус зөвшөөрлийг компани нээлттэй, ил тод олгосон. Ингэснээр тээвэрлэлт, “C” зөвшөөрөл тойрсон маргаан, авлигын асуудал багассан. Биржийн арилжааг амжилттай явуулахын тулд 200 гаруй компанид мэдээлэл өгч, сургалт явуулсан байна. Эхний арилжааны цахим сургалтад 130 гаруй компанийн төлөөлөл оролцсон. Эдгээр бэлтгэл ажлыг хангасаар эхний арилжааг 2023 оны 2 дугаар сарын 9-нд эхэлсэн юм. Гэтэл эхний арилжаанд 57 компани оролцохоор бүртгүүлсэн байснаа буурч 21 компани, улмаар эрс цөөрөөд байсан нь манайхныг сандаргаж эхэлжээ. Яагаад гэнэт цөөрөв гэдгийн хариултыг хайтал “Баяннуур аймгаас худалдан авагч компаниудыг биржийн арилжаанд оролцож болохгүй гэж албан бусаар шаардсан” гэх хариу олдсон бололтой. Ингээд эхний арилжаанд “Shuangqnan energy”, “Jiayou” гэх хоёр компани оролцсоноос  “Shuangquan energy” компани 32 мянган тонн нүүрс худалдаж авахаар болов. Монгол Улс түүхэндээ анх удаа 1 тонн коксжих нүүрсийг 178.6 ам.доллараар дуудаад 179.1 ам.долларын үнээр зарахаар болсон. Гэтэл тухайн компанид Баяннуур аймгаас шалгалт оруулчихсан сурагтай. Мэдээж тухайн компани гомдоллосон, мөн манай талд нүүрсний төлбөрөө шилжүүлэх гэтэл гэнэтхэн Баяннуурын Валют арилжааны хороо гэгчээс хяналт тавьж гүйлгээг нь саатуулсан сурагтай, гэхдээ гүйлгээ манай талд орж ирсэн ч энэ бол бойкотын хэлбэр байж болох талтай.

Хоёр дахь арилжааг 2023 оны 2 дугаар сарын 10-нд хийсэн. Дахиад компаниудыг оролцуулахаар урихад “Бид дуудлага худалдаанд оролцоход бэлэн байна. Гэвч энэ удаа чадахгүй нь гэсэн “тодорхойгүй” хариу хэлсэн сурагтай”. Ингээд хоёр дахь арилжаанд “Jidong development”, “Jiayou” хоёр компани оролцож “Jidong development” компани 64 мянган тонн нүүрс худалдан авахаар болжээ. Энэ арилжаагаар хоёрхон компани оролцсоны нэг нь гэнэтхэн арилжаанаас гарсан байна. Гурав дахь арилжааг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан ба тус арилжаанд “Sinoma” компани 64 мянган тонн нүүрс худалдан авахаар болсон байна.

Сүүлийн арилжаа өнгөрсөн баасан гаригт буюу 2023 оны 3 дугаар сарын 17-нд боллоо. Аравдугаар Богдын асуудлаас эхлээд энэ арилжаанд компаниуд оролцох эсэх нь эргэлзээтэй байсан. Арилжаанд хэн ч орохгүй байх ч магадлалтай байв. Гэтэл “Wangjin energy”, “Xianjiade energy”, “Shuangquan energy” компаниуд оролцож 7 удаа үнэ хаялцаад 178.6 $ гэж зарласныг 182.1$-оор “Wangjin energy” 32 мянган тонн нүүрсийг худалдан авсанд би лав баяртай байна. Хэдийгээр 3.5 ам.доллараар л үнэ өссөн ч амны үнээр зарсантай харьцуулахааргүй амжилт мөн биз дээ?

Цаашид биржийн арилжаа ийнхүү амжилтгүй болох магадлалтай нь тодорхой болсон учраас Засгийн газраас хүн явуулж тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзсан сураг байна. Элчин сайдын зүгээс “Манайхтай өмнө нь байгуулсан гэрээгээ мөрддөг, хэрэгжүүлдэг байх ёстой. Баяннуурынханд энэ асуудлыг тавья” гэсхийгээд л өнгөрсөн бололтой. Гэтэл Баяннуур аймгийн нүүрсний холбооны дэд тэргүүн, мөн биржийн арилжаагаар 32 мянган тонн нүүрсийг, тонн тутмыг нь 179.1 ам.доллароор худалдаж авсан хятад компанийн эзэд гэх мэт төлөөлөл шил даран ирж “ЭТТ”-н удирдлагуудтай уулзацгаах болжээ.

2023 оны 2 дугаар сарын 27-нд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар санаачлаад, Боомтын асуудал хариуцсан сайд Х.Булгантуяа нар Туушин зочид буудалд нүүрсний бизнест оролцогч 200 орчим төлөөллийг хүлээн авч бодлогоо танилцуулсан. Энэ үеэр ч мөн хятадын талын худалдан авагчид, тээвэрлэгчид ирж уулзацгаажээ. Тэд ч мөн Баяннуурын захиргаанаас үзүүлж буй дарамт шахалтыг л ярьсан байна. Гэвч Монголын Засгийн газрын тогтоол гарсан учраас хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Уурхайн ам нөхцлөөр 100-110 ам.доллараар зардаг байсан нүүрсээ 178-182 ам.долларт хүргэж зарахад Монгол хүн дургүйцвэл харин сонин биз дээ?
Журмаар “ЭТТ” арилжаалсан нүүрсээ 30 хоногийн дотор Ганцмодонд буулгах үүрэгтэй. Гэтэл энд тээвэрлэлт дээр саад гарсан. Тиймээс Засгийн газраас Бээжинд суугаа Элчин сайд болон Хөх хотод суугаа Консулыг “ЭТТ”-д дэмжлэг үзүүлж, ГХ-ны яамтай хамтран нэг эрх ашгийн төлөө ажиллахыг үүрэгдсэн сурагтай. Хятадын нүүрс худалдан авагчид, тээвэрлэгчдийн тавьж байгаа дараагийн асуудал нь Цагаанхаднаас Ганцмод руу бид тээвэрлэнэ гэсэн байна. Гэтэл “Энержи ресурс”-ын зарж байгаа угаасан нүүрс, ЭТТ-н түүхий нүүрсний үнийн харьцааг хар! “Эрдэнэс Тавантолгой” биржээр 182.1 ам.доллараар зараад Ганцмодонд хүргэж байхад тэднийх 200 ам.доллар, гэхдээ Гашуунсухайт хүртэл л тээвэрлэнэ.
Гашуунсухайтаас Ганцмодны хүртэл 8 км зайтай. “ЭТТ” биржээр арилжаалсан нүүрсээ шууд Ганцмодонд буулгаж хүргэж өгөх үүрэг хүлээсэн. Баяннуур аймгийн нүүрсний холбооны тэргүүн “Гашуунсухайт дээр л буулгачих. Бид Ганцмод руу тээвэрлэе” гээд байгаа бололтой юм. “ЭТТ” бол үүнд “Үгүй” гэж байгаа аж. Учир нь найман км дээр хүртэл өөрийнхөө тээврийн компанийн жолооч нарыг ажилтай байлгах тэр эрмэлзэл бидэнд ч бас байна шүү дээ. Хоёр гурван тэрбум ам.доллар хэнд ч “илүүдэхгүй” шүү дээ. Баяннуурын Ардын засгийнхан, Боомтынхон, гаалийнхан гээд бүх л талаар хил нөхцлийг эсэргүүцэж байгаа албан бус мэдээлэл байна. Ам үнээр бид 12 жилийн хугацаанд 4.2 тэрбум ам.долларыг алдсан. Манай улсын нэг жилийн төсөв шахуу юм. Тээвэрлэлт дээр 2-3 тэрбум ам.доллар эргэлддэг гэж байгаа. Гашуунсухайтын төмөр замын холболтоо яаралтай хийхгүй бол болохгүй.
Баяннуурын талаас, мөн өнгөрсөн он жилүүдэд ам нөхцөлөөр хийсэн арилжаанаас ашиг олж дассан тэр хүмүүс өнөөдрийн байдлаар янз бүрийн цуурхал тарааж байна. Алшаагийн нүүрсний уурхайн ослын дараа нүүрсний үнэ тодорхой хэмжээнд өссөн, эрэлттэй байгаа ч Австрали гэж том зах зээл байхад Монголын Засгийн газар хуучин нөхцөл рүүгээ шилжиж хил нөхцлөөр зарах “дүрмээ өөрчлөх” хүлээлттэй байна л гэнэ. Монголын нүүрсийг буулгах талбайгүй болчихлоо л гэнэ. Гэвч бодит байдал дээр эдгээр мэдээлэл бүгд няцаагдсан, худал болох нь тогтоогдсон. Мөн гэрээнүүдийг хүчин төгөлдөр хэрэгжиж байхад нь гэнэт цуцалсан гэх мэдээлэл ч албаны эх сурвалжийн хариултаар няцаагдсан. Бодит байдал дээр “Хугацаа нь дууссан гэрээг зогсоосон болохоос нэг ч гэрээг цуцлаагүй” гэсэн хариулт авлаа.

Томоохон худалдан авагч “Чалко”, “Норинко”, “И Ком” зэрэг компаниудад “өмнө байгуулсан гэрээнд хүндэтгэлтэй хандана”, “Та нар манай биржийн арилжаанд оролцооч гэж Засгийн газрын бодлогоо тайлбарлаж байгаа юм байна. Түүнээс биш гэрээг хугацаанаас нь өмнө шууд цуцалбал улс хоорондын асуудал болно. Яагаад гэвэл хоёр улсын Засгийн газрын ярьж тохирсон гэрээ, хоёр улсын Төрийн өмчит компаниуд хоорондоо ярьж байгаа хэрэг шүү дээ” гэсэн хариултыг Засгийн газраас “ЭТТ”-д томилогдсон БЭТ-өөс авлаа. Тэгэхээр өнгөрсөн арав гаруй жил ам нөхцлөөр хямд нүүрс аваад сурчихсан хүмүүс хил нөхцлийн үнэд дасаж өгөхгүй, дасахыг хүсэх ч үгүй байгааг ойлгож байна. Үүгээр тэдний орлого, тодорхой хэлбэл өнгөрсөн 12 жилийн хугацаанд ам нөхцлийн гэрээгээр олж ирсэн тээврийн болон бусад орлого нь “тасарчихсан” хэрэг. Тэгэхээр бид улсаараа “Хил нөхцлөөр л нүүрсээ зарна” гэдэг шийдвэрээ хамгаалах уу, эсвэл экспортын орлогоо нэмэгдэхээс татгалзах уу гэдэг зам дээр ирээд байна.

Дашрамд дурдахад ирэх баасан гаригт “ЭТТ” компани түүхэндээ анх удаа эрчим хүчний нүүрсийг бирж дээр хил нөхцлийн үнээр зарж үзэх гэж байна. Эхний ээлжинд 96 мянган тонныг биржээр, хил нөхцлөөр зарах бололтой. Хэрэв амжилттай болбол бас л нэг үүд хаалга нээгдэх хүлээлттэй байна. Өмнө нь 9 ам.доллароор зардаг байсан нүүрсээ 68.3 ам.доллароос эхэлж үнэ дуудаад магадгүй 70 ам.долларт хүргэж зарж чадвал ирэх сарын 26-нд зургаан сарын томилолтын хугацаа нь дуусах БЭТ ч биш, Засгийн газар ч биш, Монгол Улсын эдийн засагт хожил авчрах юм шүү дээ. Тиймээс нэгэнт Монгол Улсын Засгийн газар Баяннуур аймгийн төсвийн орлогыг сайжруулах үүрэг хүлээгээгүйгээс хойш Монгол Улсынхаа экспортын орлогыг нэмэгдүүлж, валютын урсгалыг сайжруулахын тулд гаргасан шийдвэртээ тууштай хатуу зогсож үүндээ худалдан авагчдыг хэвшүүлэх нь чухал юм. Нэг бодит эрсдэл нь нүүрсний үнэ хэлбэлзээд өсөөд байгаа учраас худалдан авагч тал үнэ буурахыг хүлээдэг ч юм уу, эсвэл манайхыг “Монголын хууль гурав хоног” гэгчээр удалгүй буулт хийж ам нөхцлөөр гэрээ хийж, нүүрсний үнэ 110 орчим ам.долларт очно гэсэн хүлээлт байхыг үгүйсгэхгүй. Энэ хүлээлт бол ухралт. Тиймээс зорьсондоо хүрч эдийн засгийн өсөлтөө, экспортын орлогоо нэмэгдүүлэх том зорилгодоо тууштай зогсоно гэж Засгийн газарт, Монголын төрд итгэж байна. Үүнтэй холбогдуулан хүлээгдээд байгаа төмөр замуудаа ашиглалтад оруулж боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлснээр “Шинэ сэргэлт” үргэлжилсээр байх болно.

Монголын Засгийн газар, “ЭТТ” компани Баяннуурынхны “бойкот”-д орохгүй гэдэгт итгэж байна!

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube