Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-22 нд нийтлэгдсэн байна.

Ерөнхий сайд танхимынхаа таван сайдад хариуцлага тооцож, чөлөөлөх асуудлыг хөндөнө

3/ 22/ 2023    10 цаг 46 минут

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жил өөрийн танхимаа бүрдүүлж, дан болон давхар дээлтэй сайд нараа томилж, засгийн ажлаа жинхэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хамгийн гол нь итгэл найдвар хүлээлгэж томилогдсон салбарын сайд нар нь өнөөдөр хэр ажиллаж байгаа вэ гэдгийг өнгөрсөн жилийнх нь ажил тайлагнаад өгч байна. Нэг жилийн хугацаанд хэр үр бүтээлтэй ажиллав. Салбар толгойлсон сайд нар хариуцлагатай байсан уу гэдэг асуудал урган гарч ирнэ. Саартай салбар бий. Тухайлбал 16 сайдаа томилохдоо ХНХ-ын сайдаар Д.Сарангэрэлийг томилсон. Гэвч өөрийнхөө үг, үйлдлээс болж сар болохгүй хугацаанд сайдын суудлаасаа “унасан”. Харин дараа нь уг салбарыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар удирдуулахаар томилсон ч бас  “нүүрсний” хулгайн хэрэгт холбогдоод чөлөөлөгдсөн байгаа. Одоогоор сайдгүй байгаа яамыг энэ 7 хоногт сайдтай болгоно гэх. Тэгвэл өнгөрсөн жилийн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны биелэлт муу байгаа учраас салбарын 5 сайдад хариуцлага тооцож, хариуцлагын асуудлыг хөндөх нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал,  Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод өчигдөр хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хурлаар Засгийн газар болон сайдууд ямар ажиллаж байгаа талаар дүн тавьжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 39,2 хувьтай байгаа. 2022 онд хэрэгжүүлэх ажлыг 60,8 хувиар үнэлж УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Үлдсэн хугацаанд биелүүлэх боломжтой. Нийт 131 арга хэмжээ биелээгүй байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Төлөвлөлт бодит бус байхаас гадна Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт зэргээс хамаарч гүйцэтгэл хангалтгүй байна гэсэн.

Харин сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 39,3 хувьтай байна. Биелэлт муутай байгаа учраас хамгийн багадаа таван сайдтай хариуцлага тооцохоор яригдаж байгаа гэжээ.

Тэгвэл хариуцлага тооцох таван сайд хэн бэ. Хамгийн муу ажиллаж байгаа хэл амтай сайд нарыг явуулах байх. Хамгийн түрүүнд ХХААҮХ-ийн сайд Х.Болорчулуун, араас нь ЭМ-ийн сайд С.Чинзориг, БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгийн нэр ч дуулдаж эхэллээ. Ийнхүү танхимын тэргүүнээрээ дүн тавиулж дүгнүүлж, суудлаасаа буух таван сайдын нэрс удахгүй ил болох байх. Нөгөөтэйгүүр сайд нараа муу сайн ажиллалаа гэсэн шалтгаанаар буулгаж, суулгаад, явуулаад байвал энэ Засгийн газрын чиг үүрэг, тогтвортой байдал, мерит зарчим юу болж хувирах вэ гэх мэт олон асуудал ар араасаа гарч ирнэ дээ.

 

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.189.9Зочин   • 2023, 3 сарын 22. 15 цаг 00 минут

Оюунэрдэнэ Хүрэлбаатар нар хамгийн түрүүнд зайлах хэрэгтэй

202.9.40.142Хотын иргэн   • 2023, 3 сарын 22. 12 цаг 34 минут

Хамгийн түрүүнд Болорчулуун Даваасүрэн хоёрыг явуул.мөн хотын даргыг зайлуул.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube