Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-24 нд нийтлэгдсэн байна.

Б.Мичидмаа: Куратортой хамтран ажиллавал уран бүтээлчийн мэдлэг тэлж, бүтээмж сайжирдаг

3/ 24/ 2023    7 цаг 20 минут

-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Тойм.mn вэбсайтын хамт олонд болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б.Мичидмаа гэдэг. Би урлагийн онол судлаач, багш мэргэжилтэй. Одоогоор МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль-Хүмүүнлэгийн ухааны сургуулийн харьяа утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш. Үүнийхээ хажуугаар дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж хувиараа куратор хийдэг.

-Урлаг судлаач тэр тусмаа орчин үеийн гэх контемпорари урлагийн судлал, шүүмж салбарын тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч, урлагийн шүүмж ер нь яагаад чухал вэ?

-Юуны өмнө эхлээд урлаг судлаач гэж хэн бэ гэдэг дээр нарийн тайлбар өгье. Дэлхий дахинд академик боловсрол, мэдлэгийг түгээж буй их сургууль, судалгааны институтэд урлаг судлал ихэвчлэн “Humanities” буюу хүмүүнлэгийн ухааны салбарт харьяалагддаг. Зарим тохиолдолд их сургууль бус урлагийн академид судалгааны тэнхимүүд байх ба үүнд урлаг судлалын салбарынхан орж ажиллаж болно. Монголд урлаг судлал, урлаг судлаач гэх нэршил хэтэрхий ерөнхий яваад байдаг. Уг нь хөгжим судалдаг бол “хөгжим судлаач-musicologist”, дүрслэх урлаг төвтэй урлагийн түүх судалдаг бол “урлагийн түүхч-art historian” гэнэ. Харин урлагийн онол судалдаг бол “урлагийн онолч-art theorists”, соёлын шүүмж рүү чиглэн судалгаа хийдэг бол “соёлын шүүмжлэгч-cultural critic” гэх мэт тодорхой нэршил өгөөд явчихмаар.

Контемпорари урлагийн тухайд гэвэл дэлхийд анх 1940-1950 онд хүчтэй түрэн гарч ирсэн постмодернизмын цаг үеийн урлаг гэдэг, 70-аад жил үргэлжилж байна. Үндсэндээ бидний одоо цаг үеийн төлөөллийг илэрхийлсэн уран бүтээл болгоныг дээрх урлагийн төрөлд хамруулж үздэг. Өнөөдөр зарим судлаач пост-контемпорари эрин үе эхэлсэн гэж бичиж байна. Монголд анхны контемпорари уран бүтээлчдийн буухиа 1990-ээд оноос зах зээлийн нийгэм рүү шилжсэн цаг үетэй давхацдаг. Ер нь энэ цаг үед хэсэг бүлэг нөхөд нийлээд гэв гэнэт л контемпорари нэртэй, сонин содон уран бүтээл гаргаж эхлээгүй юм билээ. Социализмын үед зөвхөн нам төрийн захиалгаар бүтээл туурвих бус модернист шинж бүхий шинэ уран бүтээл хийгддэг тухай судлаач Ц.Уранчимэг номдоо тэмдэглэсэн байдаг. Тиймээс манайд контемпорари урлаг жам ёсоороо хөгжиж яваа гэж би үздэг. Харин сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр шүүмж, бичвэр ховрын бараа гэдэг шиг л мэр сэр үзэгддэг, бараг сураггүй болсон гэхэд хилсдэхгүй.

-Ер манайд урлаг судлаач ховор байна гэх болж, үүний сөрөг тал нь юу вэ?

-Судлаач хоёр янз байдаг. Нэгдүгээрт нийгэм, шинжлэх ухааны онолыг хамарсан институтийн хүрээнд судалгаа хийдэг судлаач бий. Энд ихэвчлэн соёлын шүүмжлэгч, урлагийн онолчид багтана. Хоёрдугаарт зөвхөн тухайн уран бүтээлчийн бүтээлд зориулан мэргэжлийн шүүмж, анализ бичдэг судлаач. Монголд аль, аль нь өнөө цагт ховордсон.  Энэ бол судлаач хүний нийгэмд эзлэх байр суурь, ажил мэргэжлийн цалин хөлстэй холбоотой. Цэвэр судлаачаар дагнаад амьдарна гэвэл манайд бараг боломжгүй. Тиймээс хүмүүс судлалын салбарыг сонголгүй ихэвчлэн урлаг соёлын менежмент, галерейн менежмент, куратор, арт дилер гэх мэт мөнгө илүү олох чиглэл рүү яваад байна.

Өнөөдөр Монголд кураторын ажил нэг үеэ бодвол давгүй хөгжөөд байх шиг. Гэхдээ куратор болон судлаач хоёрын хооронд асар том ялгаа бий. Монголд мэргэжлийн бус хүн өөрийгөө куратор гэж зарлаад явдаг. Уг нь судлаач эсвэл уран бүтээлч суурьтай хүн энэ ажлыг илүү утга учиртай хийнэ. Өнгөрсөн 2022 оны Венецийн Биенналд гэхэд Солонгосын багийнхан урлагийн салбарын нэр хүндтэй профессороор куратор хийлгэсэн байсан. Тиймдээ ч тус баг зохион байгуулагч, үзэгч олноос маш том сайшаал, талархал хүлээсэн.

-Үзэсгэлэнгээ гаргаж буй бүтээлчдэд кураторын арга барил хэрхэн нөлөөлдөг мөн уран бүтээлчид чиглүүлэгчтэй ажиллахын давуу тал юу вэ?

-Тус мэргэжил нь урлагийн салбарт, соёлын салбарт, мөн байгаль орчны салбарт задардаг. Соёлын салбарт музей, түүхэн дурсгалт соёлын өв рүү түлхүү холбогдож ажиллана. Урлагийн салбарт галерейтай илүү уялддаг. Кураторын ажил үндсэндээ уран бүтээлчийн шинэ гаргах гэж буй бүтээлд чиглүүлэг өгөх, үзэсгэлэнгийн концепт хамтдаа боловсруулах, үзэсгэлэн зохион байгуулах, бүтээлүүдийг хамт дэглэх, эцэст нь бүтээлийн анализ бичвэр бичих гэсэн дараалалтай явдаг. Куратортой хамтарч ажиллавал уран бүтээлчийн мэдлэг тэлж, бүтээмж чанаржина. Гар нийлж чадвал бүтээлийн чанар, үнэлгээ ч нэмэгддэг. Энэ нь нэг төрлийн ментор шиг ажил шүү дээ. 

-Сүүлийн үед манайд нэлээд хөгжиж буй медиа арт урлагийн онцлог нь юу вэ?

-Медиа урлаг, дижитал урлаг дэлхий даяар эрчимтэй хөгжиж байна. Энэ бол урлагийн бүтээл болон үзэгч хооронд интерактив холбоо үүсгэх боломжийг нээсэнтэй шууд холбоотой. Зүгээр нэг ханан дээрх зураг, эсвэл орон зайд байрлах баримал хараад зогсохгүй бүхэл бүтэн зааланд таазнаас шал хүртэл байрлуулсан элдэв дуу дүрслэл, эффект харж зогсох нь үзэгчдэд илүү таван мэдрэхүйгээ ашиглах, урлагийн бүтээл ойлгох, танин мэдэх боломжийг олгодог.

-Уран бүтээлч Б.Бат-Эрдэнийн “Амилалт” үзэсгэлэнгийн тухай, түүний уран бүтээлийн талаар...?

-Уран бүтээлч Бааг буюу Бат-Эрдэнэ саяхан “Resurrection” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ “B contemporary art gallery”-д толилуулсан. Бат-Эрдэнэ инстолляц болон медиа урлагийн бүтээл хослуулж ажилладаг сонирхолтой уран бүтээлч. Инстолляц бүр нарийн чимхлүүр ажиллагаатай, төмөр гагнуурын элемент их орсон харагдсан. Үзэсгэлэнд хоёр төрлийн медиа урлагийн бүтээл дэлгэгдсэн байсан. Бүтээл тус бүрийн концепт дээр нарийн фокуслаж илүү шинжлэх ухаанч хандсан санагдсан.

-Тэгвэл контемпорари урлагийн гол ялгарах онцлог нь юу юм?

-Контемпорари урлагийг өнөөдөр, одоо цагт үйлдэж буй урлагийн бүтээлүүд гэж ойлгож болно. Дотроо салбарлаад нийт 40 гаруй төрөлд задарчихсан баялаг урлагийн төрөл. Судлаачид олон янзын тодорхойлолт өгдөг. Германы уран бүтээлч Жосеф Бойс 1940-өөд онд “Хүн бүр уран бүтээлч болох боломжтой” гэж хэлсэн удаатай. Би энэ үгийг контемпорари урлагийн тодорхойлолтод нэлээд дөхнө гэж үздэг. Учир нь энэ урлагийн нөөц хязгааргүй бөгөөд яаж бол яаж илэрхийлэх боломжтой бараг л дүрэм үгүй гэмээр. Уран бүтээлчийн авьяас, ур чадвар нэгдүгээрт тавигдах бус бүтээлийн концепт хэр сонин содон байх нь эхэлж яригддаг. Тиймээс контемпорари урлаг хэн бүхэнд нээлттэй.

Б.Үлэмж

6


Сэтгэгдэл (6)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.126.90.80Oyutan   • 2023, 6 сарын 13. 20 цаг 56 минут

Michidmaa bagsh shuumjiig facebook deeree bichdeggui shd, academia.edu orj haraach

195.176.29.132Зочин   • 2023, 5 сарын 9. 22 цаг 11 минут

Facebook deeree yamarch sudalgaa baigui bueeluudiig shuumjildeg yum bnle. Uneheer meregjiliin bus sanagdsan

192.82.73.15Зочин   • 2023, 3 сарын 24. 20 цаг 59 минут

yag yamar chigluuleg hiideg yum bol uran buteelchid busdaar chigluulegdeed baival bie daasan chanart n nuluulohgui baigaa

103.26.193.73Зочин   • 2023, 3 сарын 24. 9 цаг 29 минут

yamar tsarailag busgui be dugaariig mdhg hun bnuu tamineee

66.181.161.137Зочин   • 2023, 3 сарын 24. 8 цаг 31 минут

Ямхр үзэсгэлэнтэй бүсгүй вэ

192.82.80.198Зочин   • 2023, 3 сарын 24. 9 цаг 27 минут

heleed uhev, photoshop bish bgaa



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube