Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-24 нд нийтлэгдсэн байна.

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг 2024 онд ашиглалтад оруулна гэв үү

3/ 24/ 2023    8 цаг 30 минут

Нийслэлийнхэнд утаа, түгжрэл хоёр толгойны өвчин болоод удлаа. Түгжрэлийг бууруулах тухай олон жил яригдсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдлээ олоогүй, түгжрэл буураагүй, улам нэмэгдсэн байна. Аргаа бараад түгжрэл бууруулах сайдтай болоод ч асуудал хэвээрээ.

Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, нийгэмд эдийн засгийн үр ашгаа өгөх томоохон төслөөс цаасан дээрээс цааш гавиагүй нь олон. Жишээ нь “Агаарын дүүжин тээвэр”-ийн төсөл. Улаанбаатар хотод анх удаа “Агаарын дүүжин тээвэр нэвтрүүлнэ" гэж Шадар сайд С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулаад энэ төсөл замхарсан, алга болсон гэхэд нэг их хилсдэхгүй болов уу.

С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга байхдаа “2021 оны зургадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэлд ашиглалтад орно" хэмээн хэлж байв. Гэвч өнөөдөр 2023 он гарч, агаарын дүүжин тээврийн бараа байсангүй.

2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгасан билээ. Өчнөөн хөрөнгө мөнгө санхүү, ажилчдын цалин хөлсийг төлж байснаа гэнэт татан буулгасан. Нөгөө л татвар төлөгчдийн мөнгийг салхинд үрэн таран хийлээ гэсэн шүүмжлэл их гарсан. Хоёр жилийн нүүр үзээгүй татан буугдсан болохоор дээрх төсөл зогссон гэж ойлгож байв. Гэвч Шадар сайд С.Амарсайхан үгүйсгэж “Агаарын дүүжин тээвэр төсөл цаашид үргэлжилнэ” гэх тайлбар өгсөн.

Тэрбээр “Энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой. Зогсч байна гэж ойлгохгүй байна. Өмнө нь байгуулсан төслийн ажлын хэсэг, нэгж, зохион байгуулалтыг өөрчилж шинэчилж байна гэж ойлгосон. Өмнө нь НИТХ-ын тогтоолоор батлагдаж байсан бол Сангийн яамны шийдвэрээр өөрчилж яам, нийслэлтэй хамтран үргэлжлүүлнэ” гэсэн юм.

Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Агаарын дүүжин тээврийг цаашид үргэлжлүүлнэ. Гэхдээ хэзээнээс хэрхэн хэрэгжих тухай гуравдугаар сарын сүүлчээр тодорхой болно. Одоогоор бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна. Цар тахлын улмаас гадаадаас ажиллах мэргэжилтнүүд болон дүүжин тээврийг оруулж ирээгүй” гэж ярьсан удаатай. Францын талаас агаарын дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийг санал болгосны дагуу хэрэгжүүлэхээр болсон уг төслийг чиглэл мөн л тодорхойгүй байгаа.

Тэгвэл удаан хугацаанд яриад гацсан төсөл болох дүүжин тээврийн ирэх 2024 онд ашиглалтад оруулна гэдгийг өчигдөр Хотын сайд Ж.Сүхбаатар хэлжээ.

Тэрбээр “Удаан хугацаанд яриад гацсан төсөл нь дүүжин тээвэр. Миний хувьд дүүжин тээврийн төслийг Францын талтай тохирсон. 2024 оны зургаадугаар сараас өмнө дүүжин тээврийн эхний шугамыг ашиглалтад оруулна. Төслөө хэрэгжүүлнэ, ажлыг урагшлуулж байна. BRT хамгийн хурдан хугацаанд хэрэгжих боломжтой төсөл. Санхүүжилтийн эх үүсвэр ерөнхийдөө шийдэгдсэн. УИХ-аар батлуулахаар оруулах асуудал байгаа юм. Тусгайлсан эгнээ бүхий автобус буюу BRT-г Энхтайваны өргөн чөлөө юмуу Ард Аюушийн өргөн чөлөөний аль нэгээр явуулна. Төлөвлөсөн ёсоор ирэх жилээс ажил нь идэвхжих дүр зурагтай. Дүнжингаравын орц, гарцын асуудал хөрөнгө, мөнгөний асуудлаас удааширч буй. Ойрын үед Гурвалжин, Хархорин захад ажиллана. Алтай хотхонд ч очиж хийгдэх бүтээн байгуулалтын нөхцөл байдлыг судална" гэжээ.

Уг нь 2021 онд ашиглалтад орох ёстой агаарын дүүжин тээвэр 2024 он болтлоо хойшилсон. Орж ирэх ёстой хугацаандаа орж ирээгүй шалтаг шалтгаан нөхцөл цар тахал байжээ. Одоо ямар нэгэн цар тахал нийгмийн асуудал байх биш, хэлсэн ёсоор ирэх 2024 онд ашиглалтад оруулж, Нийслэлчүүд агаарын тээврээр зорчиж, авто замын түгжрэл буурахыг л харах цаг үлджээ.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube