Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-07 нд нийтлэгдсэн байна.

Эмэгтэй Робинзон Крузо

4/ 7/ 2023    8 цаг 48 минут

Энэ бол Арктикийн арал дээр мартагдаж, хөлөг онгоц иртэл цагаан баавгайн дунд, ганцаараа жил хагас амьдарсан эмэгтэйн түүх.

Ада Блэкжак Жонсон Аляскийн Соломон хотоос найман милийн зайд орших “Spruce Creek” хэмээх алслагдсан сууринд төржээ. Түүнийг найман настай байхад аав нь хоолны хордлогын улмаас нас барсан бөгөөд ээж нь Адаг эгч Ритагийн хамт Методист хэмээх номлолын сургуульд явуулсан аж. Номлогчид охинд англи хэлээр унших, юм оёхыг зааж өсгөжээ.

Тэрээр 16 настайдаа анчин, нохой чарганы жолооч Жак Блэклэктэй гэрлэж, Сьюардын хойг руу нүүжээ. Тэднийх гурван хүүхэдтэй болсон ч зөвхөн нэг нь амьд үлджээ. Нөхөр нь Адаг доромжилж, эцэст нь түүнийг болон хүү Беннетээ орхижээ. Ийнхүү бүсгүй хүүгийнхээ хамт ээжийнхээ амьдардаг Номе хүртэл дөчин миль алхсан гэдэг. Биеийн байдал нь муу таван настай Беннет алхаж чадахгүй ядарсан үед Ада түүнийг үүрч явсан байна. Тэрээр хүүгээ тэжээхийн тулд цэвэрлэгээ хийж, хувцас оёдог байсан ч Беннетийн сүрьеэгийн эмчилгээний төлбөрийг төлж чадахгүй хэвээр байв. Үүний улмаас хүүгээ Жесси Лигийн хүүхдийн асрамжийн газарт түр үлдээжээ. Учир нь Ада хүүтэйгээ дахин уулзахын тулд илүү их мөнгө олохоор шийдсэн юм.

Тухайн үед экспедицийн баг Инуитчүүдийг багтаа элсүүлж, Чукчийн тэнгисийг гаталж Врангел арал руу явж байгаа тухай Ада хүнээс сонсжээ. Тэрээр экспедицийн зорилгыг сайн мэдэхгүй ч англиар багахан ярьдаг, багийнханд үслэг хувцас оёх хүн хэрэгтэй гэж үзжээ. Оёдолчин, тогоочийн үйлчилгээний хөлсөнд тэр үеийн ханшаар сард 50 доллар авах болзолтой байв. Экспедицийг Канадын судлаач Аллан Кроуфорд удирдсан боловч Вилхжалмур Стефанссон гэх хүн санхүүжүүлж, төлөвлөгөөг нь гаргажээ. Гэхдээ Стефанссон Врангел арлын хойд талд тив хайхын тулд дахин хайгуул хийх хөрөнгө босгох, Арктик нь амьдрах боломжтой гэж тэр итгэж байсан гэнэ.

1921 Врангелийн арлын экспедицийн баг

Стефанссон арлыг Канадын төлөө авах таамаглалын үүднээс таван хүн (нэг европын канад, гурван европ америк, нэг Инупиат)-иг илгээжээ. Хөрөнгө оруулагч судлаачдыг өмнөх туршлага, газарзүй болон бусад шинжлэх ухааны чиглэлээр ахисан түвшний мэдлэгтэй, эрдэм шинжилгээний үнэмлэх зэрэгт нь үндэслэн сонгосон аж.

1921 оны есдүгээр сарын 15-нд тус багийг Канад эсвэл Их Британид хамааруулахаар Сибирийн хойд талын Врангел арал дээр үлдээв. Хачирхалтай нь, Их Британи Аляскаас баруун тийш 402 км (250 миль), Сибирээс хойд зүгт 161 км (100 миль) зайд оршдог Врангелийн талаар өчүүхэн ч сонирхож байгаагүй гэнэ. Багийн бүрэлдэхүүнд тогооч, оёдолчноор ажилд орсон Ада Блэкжак болон судлаач 28 настай Лорн Найт, 19 настай Милтон Галле, 28 настай Фред Маурер болон 20 настай Аллан Кроуфорд нар байв. Харин Маурер 1914 онд Карлук хөлөг онгоцны сүйрлээс амьд гарч арал дээр найман сар амьдарсан нэгэн аж.

Харамсалтай нь арал дээр очсоны дараахан эрэгтэйчүүд бууны сумнаас айдаг эмэгтэйгээр зугаагаа гаргаж, хөгжилдөж байсан гэдэг. Багийнхан эхний хэдэн улирлыг арал дээр харьцангуй тав тухтай өнгөрүүлсэн ч байдал дордов. Учир нь Вилхжалмур Стефанссон ердөө зургаан сарын хангамжтай багийг хойд зүг рүү илгээсэн аж. Хоол нь дуусч, баг арал дээр амьд үлдэх хангалттай хэмжээний ан агнуурыг хийж чадаагүй. 1923 оны нэгдүгээр сарын 28-нд гурван гишүүн Чукча тэнгисийг гаталж, тусламж, хоол хүнс авахаар Сибирь рүү явахдаа бүсгүйг багийн өвчтэй гишүүний хамт орхижээ. Эрэгтэйчүүд хамгийн ойрхон хүн амьдардаг газар луу явган 1000 гаруй километр алхаж, Арктикийн бааз руу тусламж илгээх ёстой байсан ч ор сураггүй болжээ.

Найт хүнд өвчин туссан бөгөөд түүнийг 1923 оны зургадугаар сарын 23-нд нас барах хүртэл нь Ада асарчээ. Гэвч эрэгтэй уураа түүнд гаргаж, өөрт нь илүү анхаарал халамж тавьсангүй гэж байнга шүүмжилдэг байв. Эмэгтэй өдрийн тэмдэглэлдээ "Тэр хэзээ ч зандрахаа зогсоогүй. Би дөрвөн эрэгтэй хүний оронд мод хагалж, идэх юм хайж, өөрсдийгөө хамгаалах, будыгаа хүлээх нь ямар хэцүү байдгийг тэр хэзээ ч боддоггүй...” гэжээ. Мөн тэдэнтэй хамт экспедицийн муур Викториятай үлдсэн аж. Найт өнгөрсний дараа Ада Галлегийн бичгийн машин дээр үйл явдлыг зохих ёсоор “Тэрээр зургадугаар сарын 23-нд нас баржээ. Хэдийд нас барсныг би мэдэхгүй. Ямар ч байсан өдөр бичдэг. Зүгээр л ноён Стеффансом хэдэн сард байгаагаа мэдэгдээрэй... Хатагтай Ада Б, Жак бичсэн” бичиж үлдээжээ.

Найтны цогцсыг оршуулах гэсэн ч биеийн хүч чадал, сэтгэл санааны хувьд хүчрээгүй тэрээр түүнийг унтдаг орон дээр нь хэвтүүлж, биеийг нь зэрлэг амьтдаас хамгаалахын тулд хашлага босгожээ. Хожим Ада Блэкжакын намтарт өгүүлснээр, тэрээр "муудсан үнэрээс зугтахын тулд агуулахын майхан руу нүүсэн... Майхны урагдсан хана, таазыг бэхлэхийн тулд мод ашигласан. Тэр хайрцагаар шүүгээ хийж, дээр нь хээрийн шил, сумаа хадгалдаг байсан" гэжээ. Хамгийн гол нь цагаан баавгай хэт ойртсон тохиолдолд түүнийг айлгахын тулд бүсгүй орныхоо дээр буугаа тавьдаг байж.

Хүйтэн, айдас, төрүүлэм туйлын шөнө, араатан дунд ганцаараа үлдсэн Ада юу хийхээ мэдэхгүй байсан гэдэг. Түүнд тэмцэж, амьд үлдэх хүчийг өгсөн цорын ганц зүйл бол  хүүгийнх нь тухай бодол. Мөн олсон орлогоо ээж, эгч хоёртоо хуваан хүртээх гэрээслэл байжээ. Тэрээр арал дээр байх хугацаандаа урхинд унасан хойд туйлын үнэгний арьсыг боловсруулж, өдрийн тэмдэглэл хөтөлж, тэр ч байтугай зураг авдаг байв. Баавгайг айлгаж, агнахын тулд зэвсгээс айхаа больж, тэмцэл байв. Ада Блэкжак бараг найман сарын дараа 1923 оны наймдугаар сарын 19-нд Стефанссоны хамт ажилладаг байсан Харолд Нойс түүнийг олох хүртэл Арктикийн арал дээр амьдарчээ. Виктория хэмээх муур ч мөн адил зовлон зүдгүүрийг хамт даван туулж чадсан гэдэг. Багийнхан амьд хэн нэгнийг олж хараад маш их гайхаж, дахин экспедицэд үлдвэл бүр илүү их мөнгө өгөх тухай санал болгожээ. Гэвч Ада  эрс татгалзсан аж.

Тухайн үед экспедицийн эмгэнэлт төгсгөлийн тухай мэдээ тархах үед Адаг баатар хэмээн магтаж, эр зоригийг нь магтан сайшааж буй хэвлэлийнхний анхаарлын төвд оржээ. Зарим сонинд түүнийг "Эмэгтэй Робинзон Крузо" хэмээн өргөмжилсөн бол "Лос Анжелес Таймс" сонинд "Эмч, сувилагч, хамтрагч, үйлчлэгч, анчин эмэгтэйн үүргийг тэр нэг дор гүйцэтгэсэн" гэжээ. Харин бүсгүй олны анхаарлын төвд орж, цол хэргэмээс зайлсхийсэн байна.

Далайн хавны өөх тосыг арилгаж буй

Эргэн ирээд Ада хүүгээ Вашингтоны Сиэтл рүү авч явж сүрьеэ өвчнийг нь эмчилжээ. Тэрээр дахин гэрлэж, Билли хэмээх өөр хүүтэй болсон аж. Хэдийгээр энэ нь аз жаргалтай төгсгөл мэт боловч, бүсгүй үлдсэн он жилүүдээ нь уйтгар гунигтай, ядуу зүдүү өнгөрөөжээ. Стефанссон болон бусад хүн эмгэнэлт экспедицийн түүхээс ашиг олж байхад Блэкжакт тэр мөнгө огт очоогүй аж. Хожим нь түүнийг Найтыг халамжлахаас татгалзсан хэмээн гүтгэн кампанит ажил өрнүүлсэн гэдэг. Хүү Беннеттийнх нь эрүүл мэндийн асуудал хэзээ ч бүрэн шийдэгдээгүй бөгөөд 1972 онд 58 настайдаа цус харваж нас баржээ. Харин эмэгтэй 1983 оны тавдугаар сарын 29-нд 85 насандаа Аляскийн Палмерт нас барав. Түүнийг Анкорижийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн оршуулгын газарт хөдөөлүүлжээ. Ада нас барснаас хойш нэг сарын дараа Аляскийн хууль тогтоох байгууллага түүнийг жинхэнэ, зоригтой баатар хэмээн албан ёсоор хүндэтгэж, хүлээн зөвшөөрсөн гэдэг.

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.87.161Зочин   • 2023, 4 сарын 10. 21 цаг 15 минут

Цагаан арьстанууд Ерөнхийдөө бусад арьстанд дээрэлхүү шудрага бусаар ханддаг нь маш тодорхой харагдаж байна даа Хүн чанар муутай итгэх аргагүй этгээдүүд голдуу

202.179.21.213Уншигч   • 2023, 4 сарын 10. 17 цаг 04 минут

Эндээс цагаан арьстнууд хэмээх араатнуудын ёс зүйг харлаа !!

202.55.188.40Америкууд ЗАЙЛ   • 2023, 4 сарын 10. 14 цаг 44 минут

өмхий Америкуудийг МОНГОЛООС ХӨӨЖ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ!!!

202.55.188.40ӨОЛД   • 2023, 4 сарын 10. 14 цаг 45 минут

ҮНЭН

202.55.188.106Хүн   • 2023, 4 сарын 10. 8 цаг 42 минут

Үхсэн хойно нь баатар гээд яахав дээ урт удаан л насалсан бна амьд бхад нь доривтой тусалчихгүй

103.229.120.229зочин   • 2023, 4 сарын 9. 15 цаг 36 минут

Цагаанчууд нутгийн инуит эмэгтэй хүн гэдгээр дээрэлхэж байж, яасан ч гүжирмэг дайчин эмэгтэй вэ.

103.26.194.108Зочин   • 2023, 4 сарын 9. 7 цаг 57 минут

Цагаан арьстнууд угаасаа хоёр нүүртэй, наашаа харж инээмсэглэн, цаашаа харж хорон санаагаа гүйцэлдүүлдэг шаарууд.



ШИНЭ МЭДЭЭ

"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно6 цаг 11 минутын өмнөЭнэ сарын 15-наас халуун ус хязгаарлана6 цаг 40 минутын өмнөНайман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол5 сар 13. 7:20Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 7:19ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.5 сар 10. 19:25ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 2.5 сар 10. 19:23ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 1.5 сар 10. 19:02Эрдэнэс Алт ресурс ХХК улсын төсөвт 77 тэрбум төгрөг төвлөрүүлжээ5 сар 10. 17:27Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам5 сар 10. 12:58С.Эрдэнэсайхан: Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг5 сар 9. 17:08“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна5 сар 9. 13:16Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраав5 сар 9. 11:46Баянзүрх дүүрэг "Залуу инженер" тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа5 сар 9. 11:30Зуны тэргүүн сарын шинийн 15 сар 9. 9:49Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49
 Facebook Twitter Youtube