Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-14 нд нийтлэгдсэн байна.

Ж.Мэндбаяр: “Томоотой байгаа биз нөхөр минь” гээд байхад би 10 тэрбум төгрөгийн өрийг яаж барагдуулах юм

4/ 14/ 2023    15 цаг 25 минут

“Глоб”-ын Ж.Мэндбаяртай хохирол, хэргийнх нь талаар товч ярилцлаа. Тэрбээр шүүхээс оноосон 10 жилийн хорих ялыг биеэр эдэлж, 2015 онд эрх чөлөөтэй болсон ч хэдхэн хоногийн өмнө “ялтай байх хугацаа” нь дуусгавар болсон юм.

-Таныг шүүхээс оноосон ялыг биеэрээ бүрэн эдэлж эрх чөлөөтэй болсон гэж ойлгодог. Гэтэл “ялтай байх хугацаа” нь сая дууссан гэх юм. Ямар учиртай юм бэ?

-Ялыг дутуу эдэлсэн бол тэнсэнгээр хугацаанаас нь өмнө сулладаг. Би шүүхээс оноосон 10 жилийн ялаа биеэрээ бүтэн эдэлсэн. Гараад иртэл дахиад 8 жил ялтай хугацаа тооцно гэсэн. Ингээд л харагдахгүй ч “гав” зүүж дөнгөлсөн юм. Жишээ нь, нэг газрын захирлын сонгон шалгаруулалтад орлоо. Гэтэл ялтай гэдэг тодорхойлолт гаргаж ирээд болзол хангахгүй гээд хассан. Солонгосчуудтай гайгүй өндөр түвшинд юм хийж хохирлоо барагдуулах гэхээр бичиг баримтад нь ялтай гэдэг тодорхойлолт хавсаргадаг. Цаад толгой компани нь ийм CV-тэй хүн авахгүй гэнэ. Эрүүгийн цагдаагийн газраас дуудна. Яваад очихоор “томоотой байгаа биз нөхөр минь” гээд л явуулна.  Ийм байхад би 10 тэрбум төгрөгийн өрийг яаж барагдуулах юм. Ямар нэгэн бизнес хийж байж барагдуулна биз дээ. Бизнес хийе гэхээр надад компани байхгүй. Компани байгуулахаар данс өгдөггүй. За тэгвэл сайн төсөл гаргаад хуучин компаниа нээгээд “Глоб” нэрээр нь явуулъя гэхээр данс нь хаалттай. Би  яаж өр төлөх юм бэ. Тэгээд томоотой байгаарай гээд байдаг. 2023 оны  дөрөвдүгээр сарын 10-нд найман жил нь дуусч, ялын хугацаа дууслаа.

-Бизнес хийх бүх боломжоо хориглуулсан ч та гараа хумхиад “томоотой” суугаад байх хүн биш дээ.

-Одоо бор амьдралынхаа төлөө юм юм хийгээд явж байна. Том ширээний ард сууж байгаа боловч өдрийнхөө талхны мөнгийг эргэлдүүлэх санаатай амины сууц барьж, хүүхэдтэйгээ зарж байна. Хүүхэд, эхнэрийнхээ далбаан доор амьдраад л явж байна. Бүх юм хасахаас эхэлж байна. Хасахаас эхлээд тэг дээр гарч ирэх боломжгүй. Бүх юм хаалттай байна надад. Би сая Цагаан сараар хэвийн боов хийлээ. Маш гоё амттай болсон. Монголд нэг номерын боов болсон юм биш үү. Энэ ажлаа бизнес болгох гээд зүтгэж байна. Яг энэ технологиороо боорцог хийх гэж байна.

-Та суллагдаж гарч ирээд “Глоб”-ын хөрөнгийг үнэгүйдүүлж, өр төлбөр барагдуулах ажиллагаа зохион байгуулсан талаар ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

- 12 тэрбум төгрөгийн хохирол тогтоогоод 20 тэрбум төгрөгийн хөрөнгө хурааж авсан. Гэтэл 4 тэрбум төгрөгөөр үнэлээд 2 тэрбумаар зарсан байдаг. Хөрөнгийг үнэгүйдүүлж, буулгахын тулд 7 удаа дуудлага худалдаанд оруулсан. Хуулиараа бол хоёр удаа л байх ёстой байхгүй юу. Гурав, дөрөв, тав, зургаа, долоо гэж байхгүй. Гурав дахь ажиллагаа нь гэхээр хохирогчдод өгнө. Энэ үнээр авах уу. Авахгүй бол эзэнд нь буцааж өгнө. Ингээд дуусах ёстой ажил. Гэтэл ийм олон дуудлага худалдааг санаачилгаараа зарлаж явсаар 7 дахь дуудлага худалдаан дээр “Мөнгөн гүүр” гэдэг барилгыг бараг зүгээр шахуу авсан байх жишээтэй. Төр өмнүүр орж, нийт 50 хувийн төлж, өөрөө ч хохирчхоод сууж байна. Төр хохирсон, би хохирсон, 1200 хүн хохирсон. Энд хэн ч хожоогүй. Би ямар төрийг өгөөд аль гэсэн биш. Хангалттай хөрөнгө нь байхад би санаа зовохгүй шүү дээ. Би өөрөө хохирлоо барагдуулсан бол шүүх хурлаас өмнө дуусгах байсан. Гэтэл торны цаана хийчхээд шүүх хурал хийсэн. Гадаа байвал хохирлоо барагдуулчих гээд байсан. Хүрээний бузрыг яривал далай гэдэг шиг энэ хэргийн тухай ярих юм бол 80 өдөр ярина.

-Та хэргээ дахин шалгуулах талаар хандсан уу?

-Сайн цаг хүлээгээд байж байна. Анхан шатны шүүх дээр намайг ялласан хүн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болсон. Тэр хүн би муухай юм хийсэн гэж хэлэхгүй биз дээ. Одоо хэрэг задрах бүх нөхцөл бүрдсэн. Хэрэг биш гэдэг нь тодорхой болчихсон.

-10 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж хасахаас биш тэгээс эхлэхийн тулд юу хийхээр төлөвлөж байна?

-Бизнес хийхийн тулд асуудал хаана байгааг хайх ёстой байхгүй юу. Жишээ нь түгжрэл, утаа. Тулгамдсан асуудлууд руу ямар их мөнгө зарж байна. Хотын даргын мэдэлд 420 тэрбум, түгжрэлийн сайдын мэдэлд 330 тэрбум нийлээд 750 тэрбум байна. Дахиад жижиг, сажиг гээд их наядаар төгрөг зарцуулж байна. Үнэндээ нэг удаа л ийм хэмжээний мөнгө зарцуулаад дуусгах асуудал. Надад маш олон шийдэл байна. Асуудал гэдэг чинь өөрөө эрэлт. Тэр асуудлыг шийдэх шийдэл нь нийлүүлэлт. Тэр нийлүүлэлтийг хэн хийх вэ гэхээр хувийн хэвшил хийнэ. Одоо бол төр хийж байна. Надад түгжрэлээ өгчих би жилийн дотор шийдээд өгье. Жилийн дараа түгжрэлийг мартъя. Гэхдээ би мөнгө авахгүй зөвхөн удирдаж өгье.

Одоо төрд туслах, төрийг дэмжих ажлыг ерөөсөө ярихгүй байна. Эв нэгдэл байхгүй. Эв нэгдэлгүй улс чинь юу хийж шийдэх юм. Ард түмэн, төр хоёр нь голын хоёр эрэг дээр гарсан. Дундуур нь үер явж байдаг. Хэзээ ч бие биедээ сайн хандахгүй салаавч өгөөд зогсож байна. Төр нь, яг нарийн яриул аргадаад байдаг. Төрийн нэг даргын үг хэлсэн бичлэгийн доор яв, зайл, огцор, хужаа... гээд хэдэн мянган хараал. Энэ их үзэн ядалт хаанаас гарсан юм. Бухимдлаас, бухимдал хаанаас гараад байгаа юм. Тулгамдсан асуудлаас...

Өдөр болгон тулгамдсан асуудалтай нүүр тулж байгаа ард түмэн одоо үзэн ядаж байна. Сонсохгүй, харахгүй, хэлэхгүй сонгууль хүлээсэн улсууд байна. Төр хийх гэж байгаа ажлаа ойлгуулж чадахгүй байна. Би Ж.Сүхбаатар сайдыг хүртэл хэлсэн. Өөрөө шийдэл гаргаж чадна гэж ойлгоод яваад байна чадахгүй. Аптек түгжрэл үүсгэж байна гэж яриад баахан баалуулаад чимээгүй болсон. Дараа нь оршуулга түгжрэл үүсгээд байна гээд балбуулж байгаад чимээгүй болсон.

- “Би шийдлийг чинь гаргаад өгье” гэж та хэлж байна.Тухайлбал, яг ямар шийдэл танд харагдаад байгаа юм бэ?

- Аптекаасаа эхэл, амархан шүү дээ. Зөвхөн аптек төдийгүй жишээ нь, би гутал засвар хаана байдгийг мэдэхгүй эндээс машинаа унаад их сургууль явах гэж байна. Их сургуулийн гутал засвар гэж дээр үед байсан даа. Гэтэл байхгүй болсон гэнэ. Сураг авсан сансарт нэг байдаг гэнэ. Тийшээ явахаас гээд сууж байна. Үйлчилгээ хүнээс хол байна гэсэн үг. Гутал, хувцас, цаг засвар, түлхүүр олшруулдаг газар, гэр ахуйн цахилгаан барааны засвар гээд хүний өдөр тутмын хэрэглээг нэг дор төвлөрүүлээд жижигхэн ахуйн үйлчилгээний төвүүдийг байгуулаач. Хотод байгаа моргуудаа хаагаад хувьд шилжүүл, хотын захад газар өгчих. Энэ түгжрэлээсээ санхүүжилтийг нь гаргаад өгчих, гэхдээ эргэн төлөгдөх нөхцөлтэй. Тэртэй тэргүй алга болж байгаа мөнгийг хүүгүй өгчих, 3-10 жилийн хугацаатай. Сарын дараа бүх моргийг та нар барьж дуусгана шүү гээд мөнгө өг. Энэ ахуйн үйлчилгээг та нар автобусны буудал болгон дээр бариарай гээд мөнгийг нь өг. Сарын дараа хотын гаднаас оршуулга хөдөлнө, хүссэн хүсээгүй. Сарын дараанаас сул хөдөлгөөн хийдэг машинууд татарна. Уг нь, сайд нь илүү хараад байна. Зөв яриад тэмүүлээд, эрмэлзээд байна. Учир шалтгааныг олох гээд байна шүү дээ.

Тэр ахуйн үйлчилгээг би баръя. Тэгээд хувийн хэвшилд хүлээлгээд өгье. Барьсныхаа хөлсийг авбал би 10 тэрбумаа төлчих гээд байна. Ингэхээр төр, хохирогч хоёр хохиролгүй болно. Би маш том ачаагаа нуруунаасаа аваад данстай болно. 10 тэрбум төгрөгийг төлөх амархан уу гэж асуугаад байгаа. Ийм л амархан байхгүй юу миний хувьд. Энэ бол сая ярьж байгаад гаргасан шийдэл. Энийг би хийе. Гэтэл надад түгжрэлийг 50 хувиар бууруулах өөр нэг төсөл байж л байна. Хувийн хэвшлийн манлайллыг бий болго. Төр битгий оролц. “Анод”-ын Д.Энхтөр сар бүр тэтгэврийнхээ 300 мянган төгрөгийг хохирол барагдуулахад өгдөг гэсэн. Хэдэн мянган жил гэвээ тооцоо гаргаад ярьж байна лээ. Тэгж төлөх юм бол хэдэн удаа амьдрах ёстой юм. 10 тэрбум гэдэг бол яг үнэндээ инээдэмтэй тоо Н.Даваа, Д.Энхтөр бид нарт бол. 10 тэрбум төгрөгийн бизнес хийх аргыг мэдчихсэн улсууд шүү. Дээрээс нь яавал гэмт хэрэг болдог юм. Яавал олзлогдож, алдаа болдог гэдгийг бүгдийг нь мэдэж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.88.181Иргэн   • 2023, 6 сарын 26. 10 цаг 37 минут

Тэр үеийн нөхцөл байдлыг ойлгож, төсөөлөхөд хадгаламж зээлийн хоршоодууд, банкуудтай өрсөлдөх хэмжээнд гарч ирсэн байх. Банкууд улс төрийн намуудыг санхүүжүүлдэг, лоббигоо ашиглаад захилга өгч хадгаламж зээлийн хоршоодыг дампууруулах, дарах ажиллагаа зохион байгуулсан болов уу? Туг тахигдсан хүмүүсийн нэг нь Ж.Мэндбаяр гэж бизнесмен байж гэж харагдаж байна. Сайн цаг ирэхээр бүх зүйл сөхөгдөх байх даа.

202.126.88.221Зочин   • 2023, 4 сарын 18. 16 цаг 29 минут

Одоо үлээж болнодоо хө Амьд гэрчүүд нь байжл бна

202.9.40.108Зочин   • 2023, 4 сарын 17. 20 цаг 08 минут

Манай нэг найз одоо болтол энэ нөхрөөс 5 сая гаруй төгрөгөө авч чадаагүй гэсэн..схан бүт үсрэх юм аа..тэр үеийн 5 сая ч одооны 50 саятай тэнцэх блгү

103.26.194.241Зочин   • 2023, 4 сарын 17. 16 цаг 01 минут

Emiin sangui bair barag baih ch gvi, hudlaa tom tom baagaad huvhai luivarchin ium baij

77.140.21.3Зочин   • 2023, 4 сарын 16. 12 цаг 45 минут

Худлаа хар ***** чинь нэг хэсэг шорон ярьж бүлт2 шаасан одоо Даваа Энхтөр хоёртой би адилхан гэж шааж бн хахаха чи бол тэр 2 хүний боовны үс за

203.91.115.52Зочин   • 2023, 4 сарын 15. 11 цаг 25 минут

Луйвардсан мөнгө нь баргалжилдээ одоо нахих нь шээс чинь

64.119.16.239амар   • 2023, 4 сарын 15. 10 цаг 41 минут

хадгаламж зээлийн хоршооэыхоо хохирол болох 6 сая төгрөгөө авалгүй 15 жил боллоо хүүг нь бодвол их л мөнгө болох байх хүүг нь байгаа зүгээр мөнгөө л авмаар бна олон хүний нус нулмис болгочихоод амнаас чинь ийм үг гарч чхдаж бна уу үнэхээр аавынхаа нэртэй адилхан жудагтай юм хохиролоо барагдуулаад наад магтаалаа сонс . Яаж ичихгүй иншэж пялдага зан гаргаж тэрийг нь хэдэн алиа салбадаа нар нь дэмжиж чадаж бнаа оы гутчихлаа



ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй59 минут 34 секундын өмнөСУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ1 цаг 5 минутын өмнөБ.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ2 цаг 55 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив3 цаг 20 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө3 цаг 49 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон3 цаг 57 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube