Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-20 нд нийтлэгдсэн байна.

Израил, Орос, Сумъяабазар, МУИС ...

4/ 20/ 2023    6 цаг 47 минут

Миний санал бол хотын даргын албан тушаалд өөр хүнийг томилж хот төлөвлөлт, барилга байшин, замын асуудлыг хариуцуулья.

2023.04.19.

Ирэх жилийн УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажил хэдийнэ эхэлжээ. Одоо эрх баригчид сонгуулийн хуулийг санаа зорилгодоо нийцүүлж найруулдаг эхний үе шат ид үргэлжилж байна. Сонгууль бүрийн өмнө тэгдэг уламжлалтай. Энэ удаад намын удирдлага, тэдний хүрээлэл УИХ руу жагсаалтаар шууд явж орохоор тооцоолжээ. Гишүүдийн тоог 152 ч юмуу болгоно. Баталгаатай нь дээр биз. Төрийн ордондоо багталцаж байвал олуулаа суугаад хэрэлдэж л байг. Харин ингэхийн тулд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Эхэндээ “Өөр аргагүй юм шиг байна” гэж алсуур цухуйлгаж байснаа хэдхэн хоногийн өмнө ард түмнээсээ санал асуух болоод явчихлаа. Нэгэнт дээдэс хүссэн тул энэ бүгд зөв зүйтэйг нотолж өгөх Үндсэн хуулийн онол, цэцийн дүгнэлт, хуулийн гаргалгаа, мэргэжлийн судлаачид, зардал мөнгө бүгд бэлэн. Сөрөг болон жижиг намуудад суудалолдох магадлал нэмэгдэх учраас дагаад намирч буй. Харин бид ямар санал өгөх бол ёс төдий юм.

Харин би энд олон жил бодож явсан, эсвэл саяхан толгойд орж ирсэн, мартсан байсан санаа, саналуудаасаа ганц нэгийг хэлсүгэй. Гарзтай юм биш. Зарим нь “глобал”, зарим нь гудамжинд таардаг тагны түвшний, бараг “улны” сэдэв, этгээд, марзан, эсвэл нэлээд бодож боловсруулсан байж болох.

х                             х                                х

Израил улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1967 оны 11-р сарын 22-ны 242-р тогтоолын дагуу Палестины эзлэгдсэн газар нутгаас цэргээ гаргах ёстой гэж дэлхийн улсууд хэдэн арван жилийн турш шаардсаар сүүлдээ залхсан мэт орхижээ. Израилчууд үл тоож, АНУ-аас жил тутам авдаг хэдэн тэрбум долларын цэргийн тусламж, бэлэн сойсон 100 шахам цөмийн цэнэгт хошуу хоёртоо эрдэж Палестин байтугай тэднийг дэмжсэн арабын улсуудыг хааш нь ч хөдөлгөхгүй өдий хүрсэн байна. Бүхэл бүтэн жаран өнгөрөх нь. Одоо цэргийг нь гаргаж нутгийг нь буцааж өгүүлэх саналтай хэвээрээ явдаг.

х                             х                                х

ОХУ зорилгодоо хүрсэн бол Украинд хийж буй байлдааны ажиллагаагаа бушуухан дуусгах хэрэгтэй. Оросууд хаана хүрээд зогсох, тэдний хувьд ялах, ялагдахын шалгуур юу болохыг би мэдэхгүй, гагцхүү гадаад, дотоодгүй харааж ерөөж байгаачлан энэ том гүрэн задарч бутраад том хүч чадлаа алдах юм бол Монгол Улсыг тусгаар тогтоож буй хоёр хөршийн тэнцвэр алдагдана. Бидэнд найдвартай ар тал гэж үгүй болно. Урдуур орж хамгаалах тухай бол ярилтгүй.

х                             х                                х

Хамтралын хурлаар малын саравч барих талаар хэлэлцэх гэтэл банз байхгүй тул шууд социализм байгуулах асуудал руу орлоо гэдэг шиг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатарын амьдралын зөв зохион байгуулж, барилгажилт, газар олголт, зам, дэд бүтцийг эмхэлж цэгцэлж чадахгүй болмогцоо зөвхөн аварга том төслүүд, их наяд төгрөг, тэрбум доллароос доошоо юм ярихаа больжээ. Сүүлдээ бяр амтлагдаж “Хотын түгжрэлийг шийдэхэд их гүрнүүдийн шахалт, лобби орохыг би хувьдаа зөвшөөрөхгүй” хэмээн даналзсан байна. Монгол Улсын нийслэлийг улам ихээр түгжрүүлэх хорон санаа өвөрлөсөн их гүрнүүдийг сайхан илчилсэн үү?  

Нийслэлчүүд ээ, энэ хүнийг яавал газарт буулгаж үндсэн ажлыг нь хийлгэх вэ? Миний санал бол хотын даргын албан тушаалд өөр хүнийг томилж хот төлөвлөлт, барилга байшин, замын асуудлыг хариуцуулья. Надад хэд хэдэн нэр байгаа боловч энэ удаад хилийн чанадад амьдарч байгаад саяхан буцаж ирсэн иргэн Цоггэрэлийн Уянгыг нэрлэе. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ховдын засаг даргаар хаанаас ч юм нэг эмэгтэйг олоод илгээсэн шигээ одоо нийслэлийн ИТХ-д суугаа, бүгд хотын хурган дарга нарын суудлыг эзэгнэж давхар давхар куртик нөмөрсөн мануухайнууддаа намын даалгавар өгч томилуулахад яагаад болохгүй гэж?

Харин Сумъяабазарынхаа зиндааг бууруулахгүйгээр Засгийн газарт нийслэл Улаанбаатарыг төлөөлсөн сайдаар томилж оруулья. Том том яриад сууж байг. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыг бол шууд хал, тэгээд ч УИХ-ын гишүүнтэйгээ үлдэх учраас уйлж дуулаад байхгүй.

х                             х                                х

Нийслэлийн түүхэн төвд үлдэж хоцорсон хамгийн үнэ цэнэтэй, гарын таван хурууг ч гүйцээхгүй хэдхэн барилгын нэг - МУИС-ийн 1-р байрыг нурааж өндөр цамхагаар солихоо аль хэдийнэ шийдчихээд энэ хавар гэнэт зарлаж ажлаа эхлүүлэх гэж байгааг хууль, дүрмийн дагуу таслан зогсоох хэрэгтэй. Бүр анхнаасаа хичээлийн ба оюутны байрууд, багш нарын орон сууцтайгаар төлөвлөж монголын ууган их сургууль ирээдүйд өргөжиж хөгжихөд хангалттай орон зай үлдээснийг Д.Лүндээжанцан, С.Нямзагд, Ц.Балхжав нарын гараар, газрын наймаагаар алга болгочихоод одоо кампус энэ тэр гэж худлаа ярихаа болиосой. Мартсанаас, их, дээд сургуулиудыг хотоос гаргана гэсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын удаа дараачийн мэдэгдлүүд хаачив?

[Үргэлжлүүлнэ]

 
1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.26.195.141Зочин   • 2023, 5 сарын 15. 18 цаг 54 минут

Компус яриад 30 жил өнгө идлээ. Одоо боль. Тарган улс төрч хэзээ боловсролд хайртай болсон юм.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube