Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-28 нд нийтлэгдсэн байна.

Х.Эрдэнэбат: Анх хийсэн 10 бөгжийг маань Kai, Loce, 290, Ice Top хамтлагийн нэг ах гээд олны танил хүмүүс авсан

4/ 28/ 2023    7 цаг 34 минут

Хувцас загвар, аксессуарын брэндтэй болох мөрөөдөлтэй Сити Их сургуулийн хувцас дизайны тэнхимийн нэгдүгээр курсийн оюутан Х.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Сайн байна уу, манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн байна уу, намайг Х.Эрдэнэбат гэдэг. Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат, Сити Их сургуулийн оюутан. Сурахынхаа хажуугаар аксессуар буюу гоёл чимэглэл, малгайтай цамц, футболк хийж худалдаалдаг. Ер нь Монголдоо удаан хугацааны түүхтэй брэнд бий болгож, өвлүүлэх мөрөөдөлтэй залуу байна.

-Хэзээнээс загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй болсон юм бэ?

- Манай ээж дээлийг маш сайхан урладаг уран хүн байдаг. Намайг ухаан орсон цагаас л өмд хасах, ойр зуурын жижиг оёдлууд зааж өгсөн. Тэгээд л хувцас хийж, өөрийн брэндийг бүтээвэл гоё юм байна даа гэж бодох болсон. Одоо Сити Их сургуульд суралцан, ерөнхий хичээлүүдээ үзээд хувцасаа оёж,  борлуулж байна. Анх ээж маань эр хүн байж утас, зүүтэй орооцолдоод яах юм бэ гэдэг байлаа. Би 9 дүгээр ангиа төгсөөд хоёр жил ШУТИС-ийн лицейд механик инженерээр суралцсан юм. Тэр үед хүн дургүй, сонирхолгүй зүйлээ сурдаггүйг ойлгосон. Аавдаа хүү нь сонирхдог зүйлээ хөөгөөд үзье гэсэн. Аав ч “За миний хүү ямар ч байсан мэргэжилтэй болоорой” гэсэн. Одоо аав ээждээ “хүү нь ийм цамц хийлээ, ийм компанийн хувцсыг оёсон” гэхээр “мундаг байна миний хүү баярлалаа” гэдэг. Тэд маань надад баярлалаа гэж зөндөө хэлдэг. Ачийг нь хариулж зовоохгүй байх юмсан. Аль болох мөнгө төгрөг авахгүй өөрийгөө болгоод ирээдүйд гоё амьдруулах сан гэж боддог.

-Дизайнер Аянга гэдэг нэрээр хувцас урладаг юм байна. Яагаад өөрийгөө ингэж нэрлэв?

-Би олны анхааралд байх дуртай хүн. Аянга чинь маш их дуу чимээгээр хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж чаддаг. Яг түүн шиг хийсэн зүйлээр олны анхаарлыг татсан хүчтэй байя гэж бодож өөртөө ийм нэр өгсөн.

-Чиний хийсэн хувцасны онцлог юу вэ. Ижил төрлийн хувцаснаас юугаараа ялгарах вэ?

- Миний хийсэн хувцас лимитэд гэдгээрээ үнэ цэнтэй. Лимитэд гэдэг нь тэрхүү хувцасны загвар, дээр нь байгаа зураг чимэглэл оюуны өмчөөр Монголд баталгаажсан, дахин давтагдахгүй. Үүнээс гадна цөөн тоогоор зарагдана. Одоогоор хийж байгаа футболк дээрээ Өмнөговь аймгийнхаа ховордсон ан амьтдын зургаар дүр гаргаж байгаа. Тухайн футболк зарагдахад орлогынхон 5 хувийг амьтан хамгаалах сан, БОАЖЯ-д өгнө гэсэн бодолтой байна. Учир нь би хөдөө өссөн. Монголчууд цөөхөн хэдэн амьтдаа хайрлахгүй байгаа нь надад эмзэг санагддаг. Бага ч болов тус болчих санаатай үүнийг хийж байна.

-Хувцаснаас гадна гоёл чимэглэлийн зүйл хийдэг бас брэнд болгон хөгжүүлэх мөрөөдөлтэй гэсэн?

-Хувцас оёхоос гадна аксессуар мөнгөн эдлэл хийж байна. Мөнгөн эдлэлээр юм хийж эхэлье гээд удаан бодсон юм. Аавдаа хэлж чадахгүй ахдаа хэлээд нэг хэсэг явсан. Би сургалтын төлбөрөө таллаж төлдөг юм. Тэгсэн нэг өдөр аав төлбөрийнхөө талыг хийгээрээ гээд над руу 1.8 сая төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгөөрөө Урт цагаан орж мөнгө худалдаж аваад эхний ээлжид 10 бөгж хийсэн. Гайгүй олны танил хүмүүс авсан шүү. Kai ах, Loce ах, 290, Ice Top хамтлагийн нэг ах гээд. Loce ах бид хоёр ах дүүсийн холбоотой. Олон хүнтэй намайг холбож өгсөн. Одоо Kai ахын гаргадаг хувцсан дээр өөрийнхөө аксессуарыг оруулж коллекц лимитэд хийх гэж байгаа. Би аксессуараа баригдмал хэвээр хийдэггүй. Нэг бүрчлэн гараараа хийдэг. Амгүй бөгж нь ямар ч хуруунд чөлөөтэй орох боломжтой. Залуучууд руу чиглэсэн өвөрмөц хэлбэр дүрстэй. Нэг тийм хурц бүтээлүүд бий. Би аксессуар брэндээ Visions буюу алсын хараа гэж нэрлэсэн.

-Ямар үнэтэй худалдаалдаг юм бэ?

-Мөнгөн бөгжийг 100 мянган төгрөг, гинжээ 400-500 мянган төгрөг, ээмэг 180 мянган төгрөг гээд үнэлээд явдаг.

-Ингэхэд хувцсаа хаана хийдэг юм бэ. Ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа зүйл юу байна?

-Анх гэртээ хийдэг байсан. Одоо бол сургууль дээрээ ажилладаг. Ойрын зорилго гэвэл нутагтаа “Ака” брэндийн массын үйлдвэрлэл хөгжүүлэхийг зорьж байна. Манай Өмнөговь аймгаас залуучуудыг дэмжих гарааны бизнесийн төслийн уралдаан зарласан. Тэнд оролцох бодолтой зураг, төслөө бэлэн болгосон. Төсөл маань дэмжигдэх юм бол Өмнөговьдоо “Ака” гээд том массын хувцасны брэнд бий болгоно. Gucci, LV шиг брэндтэй болохыг хүсдэг. Өөрийн гэсэн үнэртэн, аксессуар, хувцас гээд бүх зүйлээ хийдэг. Сити сургуульд орж ирээд брэндтэй болох зорилго өөртөө тавьсан. Сургуулиа төгсөөд хийсэн, одоо эхэлсэн ялгаагүй нэг л цэгээс эхлэх болохоор эртхэн эхэлье гээд зориод явж байна.

-Ярилцсанд баярлалаа

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube