Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-05 нд нийтлэгдсэн байна.

ШУА: Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй эрсдэлийн судалгаа

5/ 5/ 2023    11 цаг 26 минут

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд хөгжлийн бодлогоо тодорхойлохдоо “стратегийн эрсдэл”  хэмээх ойлголтод хамаарах хүчин зүйлсийг ихээхэн чухалчлах, бодитойгоор харгалзан үздэг болсон. 

“Стратегийн эрсдэл” гэдэг нь улс орны тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын түвшнийг үлэмж хэмжээгээр бууруулахад хүргэж болох улс төр, эдийн засаг, нийгмийн хямралт үйл явдал, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн том осол, техногенийн сүйрэл болон эдгээрийн улмаас учирч болзошгүй хор хохирол, үр дагаврын хослол юм.

Монгол Улсын эргэн тойронд үүсэн бий болсон геополитикийн шинэ орчин, дотоод нөхцөл байдал улам бүр төвөгтэй, ээдрээтэй болсоор байгаа.  Эдгээрийн улмаас үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй аюул занал урьд өмнө байгаагүй зарим нэг шинэ шинж чанар, түүний дотор стратегийн гэж хэлж болох эрсдэлийг агуулах болжээ.  Энэ нь цаашдаа Үндэсний хөгжлийн бодлогод хамааруулан үзэж буй асуудлын агуулгыг гүнзгийрүүлэн учирч болзошгүй стратегийн эрсдэлийг харгалзах шинжлэх ухааны онол, арга зүйн үндэслэгээг боловсруулах зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа.

Түүнчлэн аюулгүй байдлын гадаад орчин, дотоод нөхцөл байдлын эрс өөрчлөлтийн өнөө үед стратегийн эрсдэлийн асуудлыг тусгайлан авч үзэж, гүнзгийрүүлэн судлах нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилтэд бодитой үнэлэлт өгөх, тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг эрж хайхад ихээхэн чухал ач холбогдолтой болоод байгаа юм.

Дээрх хэрэгцээ шаардлагын улмаас Геополитик судлалын хүрээлэнд “Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй эрсдэлийн судалгаа” сэдэвт суурь судалгааны төсөл хэрэгжүүлжээ. Энэхүү төслийн удирдагчаар шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал Д.Мягмар ажиллажээ.  

Энэхүү судалгааны зорилго нь  үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн асуудлыг улс төр, эдийн засаг, нийгэмд учирч болзошгүй эрсдэл сорилт, эдгээрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагавар, хор хохирлын  таамаглалтай нягт уялдуулан судлах, төрийн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ стратегийн эрсдэлийн хүчин зүйлсийг тооцох онол, арга зүйн үндэслэгээг боловсруулахад чиглэгджээ.

Тус бүтээлийн нэгдүгээр бүлэгт аюулгүй байдлын гадаад орчин дотоод нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, эрсдэл судлалын байр сууринаас дүн шинжилгээ хийсэн бол хоёрдугаар бүлэгт хямрал ба эрсдэлийн мөн чанар, учир холбогдол, уялдаа холбоо, улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй эрсдэлийн мөн чанар, учир холбогдлыг судлан тодорхойлж, үнэлэлт, дүгнэлт өгсөн байна Гуравдугаар бүлэгт Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй эрсдэлийн таамаглалыг салбар тус бүрээр нь нээн илрүүлж мөн чанар, учир шалтгаан, болзошгүй хор хохирлыг судлан тодорхойлж, дөрөвдүгээр бүлэгт  улс орны тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангахад стратегийн эрсдэлийг тооцох арга зүйн үндэс, эдгээрт тулгуурлан стратегийн эрсдэлийн салбарт төрөөс баримтлах бодлогын  онол, эрх зүйн үндэслэгээ, үнэлгээ, дүн шинжилгээний ажлын арга зүйн үндсийг боловсруулжээ.

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ШИНЭЛЭГ БАЙДАЛ

Энэхүү суурь судалгааны төсөл нь улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй стратегийн эрсдэлийг урьдчилан таамаглах, мөн  чанар, учир шалтгааныг нь тодорхойлох, болзошгүй үр дагаврыг нь үнэлэх зэрэг асуудлыг суурь судалгааны түвшинд авч үзсэн анхны эрдэм шинжилгээний ажил боллоо гэдгийг судлаачид онцлов.

ТӨСЛИЙН СУДАЛГААНЫ ГОЛ ҮР ДҮН:

Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин, дотоод нөхцөл байдалд гарч буй эрс өөрчлөлтийг эрсдэл судлалын байр сууринаас тусгайлан авч үзэн, үнэлэлт, дүгнэлт өгч, бий болсон ээдрээ, төвөгтэй нөхцөл байдлын мөн чанар, учир шалтгаанд дүн шинжилгээ хийж, улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй стратегийн эрсдэлийн тухай төсөөллийг шинээр боловсруулан, энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх, саармагжуулах, хамгаалах зорилго бүхий арга замыг судлан тодорхойлсонд;

  1. Аюулгүй байдлын гадаад орчин, дотооднөхцөл байдлыг судлан дүгнэж, үндэсний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагааны өнөөгийн байдалд эрсдэл судлалын байр сууринаас анх удаа дүн шинжилгээ хийн, цаашид энэ бодлого, үйл ажиллагаанд стратегийн эрсдэлийн хүчин зүйлсийг харгалзаж байх шаардлага, үндэслэл, арга зүйг боловсруулсанд;
  2. Улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй эрсдэлийн таамаглалыг салбар тус бүрээр нь судлан тодорхойлж, стратегийн эрсдэлийн удирдлагын салбарт төрөөс баримтлах бодлогын үндэс, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлал болон батлан хамгаалах бодлогын үндэст тодотгол хийх санал, зөвлөмжийг боловсруулсанд оршиж байна гэж дүгнэсэн байна.

ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН ХЭРЭГЖИЛТЭЭР  ДАРААХ АЖЛУУД ХИЙГДЭВ

  • “Стратегийн удирдлагын салбарт төрөөс баримтлах бодлогын үндэс” баримт бичгийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн болгосон.
  • “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг тодотгон шинэчлэх төсөлд санал зөвлөмжийн үндсэн санаануудыг тусгуулсан.
  • “Стратегийн эрсдэл” цуврал лекц боловсруулагдаж, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд их, дээд сургуулиудад хичээл заагдах болсон.
  • “Аюулгүй байдал, эрсдэл судлалын тулгамдсан зарим асуудал” эмхэтгэлийг монгол, англи хэл дээр хэвлэн гаргасан.
  • ҮАБЗ-ийн шинжээчийн дүгнэлт 15-ыг боловсруулсан.

Стратегийн эрсдэлийн асуудлаар лавлах материалын тусгайлсан эмхэтгэл боловсруулагдаж, мэдээллийн сан байгуулагдсан. 

Эх сурвалж: https://mas.ac.mn/c/950432?content=3723724
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно8 цаг 56 минутын өмнө"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно9 цаг 9 минутын өмнөИхэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна9 цаг 14 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа9 цаг 17 минутын өмнө"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ9 цаг 22 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube