Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-11 нд нийтлэгдсэн байна.

Улаанбаатарынхан бетонон ширэнгэд амьдарч байна

5/ 11/ 2023    10 цаг 44 минут

Тэд бидний тухай

BYAMBASUREN BYAMBA-OCHIR / AFP

Францын мэдээллийн агентлагийн бэлтгэсэн Улаанбаатарын тухай мэдээллийг хүргэж байна.

Нэгэн цагт хүн ам нь сийрэг байсан Монголын нийслэл Улаанбаатарт Отгоо хүүхэд байхдаа чөлөөтэй гүйж, тоглож байснаа дурсаад " өнөөдөр бетонон ширэнгэн ой болсон энэ хотод хүүхдээ элдэв эрсдэлд орох вий гэдгээс айдаг болсон” гэв.

Монголчуудын олон зуун жилийн турш амьдарч ирсэн нүүдэлчин ахуйн бэлгэ тэмдэг болсон гэрийг Улаанбаатарын өндөр барилгуудаар сольжээ. Сүүлийн 10 жилийн турш уул уурхайн гэнэтийн ашгийн нөлөөгөөр Улаанбаатарт өндөр барилгууд  сүндэрлэж байгаа ч хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээний барилгуудад орон зай үлдээсэнгүй хэмээн тус хотын оршин суугчид ярьж байна. Бидэнтэй уулзсан Отгоо “ Багадаа өдөржин гадаа тоглодог байлаа. Бид чоно туулай болон хөөцөлдөж, хөл бөмбөг өшиглөж, хаа сайгүй гүйж нааддаг байсан. Харамсалтай нь, өнөөдөр миний хүүхдүүд над шиг гүйж чадахгүй. Улаанбаатарт сул зай талбай ч үлдсэнгүй” хэмээн ярьсан юм.

Монголын уул уурхайн салбар хоёр оронтой тоогоор өсөн, 2022 онд ДНБ-нийхээ дөрөвний нэгийг нүүрснээс олсон ашгаараа бүрдүүлжээ. Уул уурхайн салбарын энэ хөгжил нь Улаанбаатар офиссын талбай, тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлтийг эрс нэмэгдүүлсэн байна. Гуч гаруй жилийн өмнө хагас сая хүн амтай байсан Улаанбаатарт 2022 онд ойролцоогоор 2 сая орчим хүн амьдарч байна. Борооны дараах мөөг шиг олширсон хүн амыг дагасан төвлөрөл нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд асар их хэмжээний түгжрэл үүсгэж, хүмүүс ажилдаа ирж, харихдаа олон цагийг зам дээр өнгөрүүлдэг болжээ. Хүний амын төвлөрлөө дагаад орон сууц, офиссын барилгууд ч олноор нэмэгдсэн ч иргэдийн амин чухал дэд бүцийг орхигдуулснаас  хүүхэд тоглох, хөгшид гадаа амрах байгууламж огт байхгүй хэмээн Франс Пресс агентлагт иргэд ярив.

BYAMBASUREN BYAMBA-OCHIR / AFP

 Гурван хүүхдийн ээж Өлзий “ Хүүхдүүд маань гадаа тоглох цор ганц боломж нь амралтын өдөр. Бусад үед тэр гэртээ үлдэж, дэлгэц ширтэхээс өөр сонголтгүй байна” гэв.

Монголын парламентын ордноос чулуу шидэх төдий зайд байдлах “Шангри-Ла” зочид буудал нь гадаад, дотоод үзэмж сайтай, дундаж амьдралтай Монгол хүн хүчрэхгүй үнэтэй үйлчилгээтэй ч нэгэн цагт Хүүхдийн парк байсан, шинээр тохижуулахаар төлөвлөж байсан газарт нь боссон байдаг.

Шинээр сургууль, цэцэрлэг барих газар үлдээгүй тул өнөөдөр Улаанбаатарын дунд сургуулийн нэг ангид 50-60 хүүхэд шахцалдан суралцаж байна.

Нийтийн эзэмшлийн зам талбайг орхигдуулсан нь хот төлөвлөлтийн хоцрогдсон стратеги, хариуцлагагүй байдлаар үүдэлтэй гэж мэргэжилтнүүд үздэг.

Хот төлөвлөлтийн шинжээч Л.Ану-Үжин “ Уул уурхайн салбарын эрчимтэй өсөлт, хүн амын төвлөрлөөс өмнө байсан хот төлөвлөлтийн бодлого нь хэт хоцрогдсон. Нэгэн цагт хогийн цэг байсан газрууд өнөөдөр хамгийн үнэтэй суурьшлын бүс болон хувирсан.Улаанбаатар хотын төлөвлөлтөд Зөвлөлтийн төлөвлөлтийн бодлогыг үндсэндээ хуулсан ” гэв.

Илүү том асуудлууд

Нийслэл хот нь бетонон ширэнгэ бол сул газар үлдээгүйд иргэд нь бухимдаж байгаа учраас хотын дарга нь 2040 он хүртэл сургууль, цэцэрлэгийн барилгыг эс тооцвол шинэ барилгын газар олгохыг хориглож байгаагаа 2021 онд зарлажээ. Гэлээ гээд аль хэдийнэ батлагдсан төслүүд үүнд хамаардаггүй бөгөөд хот даяар барилгын ажил үргэлжилсээр байна. Хөрөнгө оруулалтын банкны ажилтан Д.Ачит-Эрдэнийн хэлснээр 1990 оноос хойш ардчилсан орон болж, монголчууд Нью-Йорк, Сингапураар аялж, яг л тэдэнд шиг тэнгэр баганадсан, гялалзсан барилгыг мөрөөдөх болсноор энд тэндгүй шилэн өндөр барилгууд барьж эхэлсэн байна.

“Ядуурлын түвшин огт буурахгүй байхад барилгын салбарын өсөлт эрчимтэй байгаа нь төрийн албан хаагчдын авлига, хээл хахуультай холбоотой гэж хүмүүс үзэж байна. Үнэхээр уул уурхайн экспортын орлого нь хаашаа орж байна гэдгийг бид бие биенээсээ асуухад хүрч байгаа” хэмээн Д.Ачит-Эрдэнэ хэлсэн.

Үүний хариулт нь барилгын эрчимтэй өсөлт болжээ. Өнгөрсөн онд гэхэд Төрийн өмчит нүүрс экспортлогч томоохон компанийн гүйцэтгэх захирал нь авлига, албан тушаалын хэргээр шалгуулж, АТГ-аас нь авлигын хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө руу орсон гэж мэдэгдсэн.

“Авлигачид дансандаа, гэртээ бэлэн мөнгө байлгахын орон орон сууц худалдаж авдаг” хэмээн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батцэцэг хэлэв. Тэрээр өнгөрсөн жил нэгэн компанийн оффисын барилга барих төслийг эсэргүүцэн оршин суугчидтай хамтран тэмцэл өрнүүлсний дүнд нийтийн эзэмшилд газрыг хадгалж үлдэж чадсан байна. Д.Батцэцэг “ Бидэнд одоо өндөр барилга хэрэггүй. Ашиглагдаагүй газар байвал ард түмнийхээ сайн сайхны төлөө ашиглах хэрэгтэй” хэмээн “AFP”-д ярив.

 Эх сурвалж: AFP

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.81.115Зочин   • 2023, 5 сарын 11. 11 цаг 17 минут

мер Сумка чинь 54 давхар барилгын зөвшөөрөл эко нямдаваад өгсөн гээд өрөг дээр байна шүүдээ



ШИНЭ МЭДЭЭ

Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ9 минут 15 секундын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урьжээ35 минут 2 секундын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө1 цаг 4 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон1 цаг 13 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46
 Facebook Twitter Youtube