Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-12 нд нийтлэгдсэн байна.

Б.Баянмөнх: Буяны ажил хийхээр бол манай нохой, муурны нэг өдрийн хоолыг даагаарай

5/ 12/ 2023    6 цаг 25 минут

Эзэнгүй амьтдыг аварч, асран хамгаалалтад авч, амьтанд хайртай хүмүүст үрчлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөөрхөн зулзага” ТББ-ын гишүүн Б.Баянмөнхтэй ярилцлаа.

-Сайн байна уу, өнөөдрийн байдлаар “Хөөрхөн зулзага” ТББ хэчнээн муур, нохойг асран хамгаалж байна вэ?

-Одоогоор манайд 110 гаруй нохой, 60 гаруй муур гээд нийт 200 орчим амьтан байна. Анх 50 муур, 50 нохойг асран хамгаалах зорилгоор байгуулсан газрын маань ачаалал одоогоор хоёр дахин хэтэрчихсэн. Энд байгаа нохой, муурнуудын 99 хувийг гудамжнаас олж аварсан бол 1 хувийг нь эзэн нь эсвэл хэн нэгэн манайд авчирсан байгаа. Манайх энэ жилээс нохой, муур нэмж авахгүй. Илүү олон амьтан аврахын тулд үрчлүүлэх үйл ажиллагаанд түлхүү анхаарч ажиллаж байна. Энд байгаа амьтад эзэнтэй болчихвол ахиад 200 амьтны амийг аварна даа.

-Эзэнгүй амьтдын судалгаа гэж байдаг уу. Ер нь, та бүхний нөхцөл байдал нь ямар байгаа вэ?

-Улаанбаатарт 300 гаруй мянган эзэнгүй муур нохой байдаг гэсэн тоо бий. Асар их байгаа биз дээ. Манай улс эзэнгүй нохойг буудаж устгадаг. Уг нь, буудаж устгалгүй, жам ёсоор нь амьдруулмаар байгаа юм. Тиймээс эзэнгүй муур, нохойнд боломжоороо спэй хийх хэрэгтэй. Буудаж устгасан нохойнуудаа уурын зууханд шатаадаг гэж ярьдаг юм. Гэхдээ зарим нь залхуураад жалганд хаячихсан ч байж магадгүй. Үүнээс болж агаарын замаар өвчин тархана. Нохой нохойноосоо өвчин авах, муур муураасаа өвчин авах явдал их байдаг. Үүнийг зогсоохын тулд спэй буюу үржлийг зогсоох аргыг ашиглах хэрэгтэй.

-Сүүлийн үед гэрт тэжээж байсан, цэвэр үүлдрийн эзэнгүй нохой хотын гудамжинд их харагддаг болсон. Сэтгэл хөдлөлөөр нохой, муурын зулзага авч тэжээгээд дараа нь гэрээсээ гаргаж хаях явдал их гарах юм?

-Яг тийм, нялх байхад нь тоглоом шиг авчихаад томроод ааш зан нь эвдрээд, үймүүлээд ирэхээр нь төвөгшөөгөөд гаргаад хаяж байгаа юм. Тэгж хаягдсан муур, нохой манайд зөндөө байгаа. Хүүхдүүд нь томроод хичээл номдоо явчихдаг. Гэрт нь харах хүн байхгүй. Орой ирэхэд нь гэрийг нь үймүүлсэн байдаг ч юм уу. Хоол ундыг нь тааруулж чадахгүйгээс амьтан нь өвчлөх төдий л эрсдэлтэй юм байна гээд төвөгшөөгөөд гаргаад хаячихдаг. Аймаар түүхтэй нохойд ч байна. Тухайлбал, манайд Дорнодоос ирсэн спаниел бий. Дорнодод 2 жил хөөрхий гудамжаар явсан юм байна лээ. Савны хавдартай байж таараад эмч нар унтуул гэхээр нь бид унтуулаагүй. Хөөрхий хэд хоног ч гэсэн хоол ундаа идээд байж байг. Нүхтээс олдсон бас нэг боксер байна. Хоолойг нь хэрчээд траншейны нүх рүү шидчихсэн байсан. Өчнөөн эмчилгээ хийлгээд одоо бие нь дээрдэж нийгэмшээд бидэнд дасаад гайгүй л болж байна.

-200 орчим амьтдыг асарч хамгаалахад багагүй зардал гардаг уу. Яаж болгож байна?

-Өндөр зардалтай. Хүнсний барааны үнэ өсөөд амаргүй байна. Шар будаа гэхэд 55 мянган төгрөг үнэтэй байсан бол 80 мянган төгрөг болсон. Гоймон дөчин хэдэн мянган төгрөг байсан бол 55 мянга болсон. Гүзээ нэг ширхгийн үнэ нь 4 мянган төгрөг болсон. Нэг удаа нохойн хоол чанахад 40 кг уушги, 40 кг гүзээ, 15 кг зүрх ордог. Энэ болгоныг бодохоор бараг 400 мянган төгрөг болно. Сарынх биш зөвхөн нэг өдрийн хоол шүү. Ер нь манай нохойнууд хоёр л хоолны төрөлтэй. Будаатай шөл, гурилтай шөл иддэг. Хамгийн эрүүл хоол л доо. Хүнсээр таслахгүйн тулд хүмүүсээс хандив л их гуйдаг даа. Бүх цаг үед дэмждэг өвчин зовлонтой муур эмчлэх зардал дээр тусалдаг дэмжигч нартаа баярлалаа. Ахиад дэмжээрэй, та бүхний дэмжлэгтэйгээр олон амьтан аварна. Мөн буяны ажил хийхээр бол манай нохой, муурны нэг өдрийн хоолыг даагаарай гэж хэлэх гэсэн юм.

-Манайхаас нэг муур Нью-Йорк, хоёр нохойг Канад, Америк руу үрчлүүлсэн. Одоо гурван спаниел Америк явах гэж байна-

-Танайх муур, нохой үрчлүүлэхдээ хүмүүст ямар шаардлага тавьдаг вэ?

-Үрчилж авахад манайхаас тавигдах шаардлага гэх юм бол паспорт л хэрэгтэй. Фейсбүүк хаягийг нь аваад бид  эргэх холбоотой ажиллаж, сар бүр холбоо тогтоодог. Амьтан маань яаж байна. Бие нь зүгээр үү. Үнэхээр болохгүй бол буцаагаад аваад ирээрэй гэдэг ч юм уу. Байнгын л холбоотой байна. Болж өгвөл энд байгаа бүх амьтдаа үрчлүүлмээр байна. Зарим нохой үрчилж авахаар ирсэн хүмүүст дэлгүүрт ирсэн юм шиг зүйл ярьдаг л даа. Үүлдрийн нохой, муур асууна. Үнэхээр амьтанд хайртай гэр бүлийнхээ гишүүн болгоё гэж бодож байвал царай зүс, бие хаа хамаагүй л гэж хэлэх гээд байгаа юм. Манай амьтад спэй заслагаа хийлгэсэн болохоор үржих боломжгүй. Нохойнууд маань 7 хоногт дөрвөн удаа сургалтад ордог. Бид нийгэмшүүлэх, зан аашийг нь засах, бос, суу, хэвт зэрэг ойр зуурын команд зааж өгдөг. Үрчлүүлж очсон айлдаа төвөг удахгүйн тулд хичээж байна. Манайхаас нэг муур Нью-Йорк явсан. Хоёр нохойг Канад, Америк руу үрчлүүлсэн. Одоо гурван спаниел Америк явах гэж байгаа. Гэр бүлийн чинь гишүүн байж чадахаар хөөрхөн амьтад энд байна. Ирээд үзэж хараад таалагдсан нохой, муураа үрчилж аваарай гэж хэлье.

-Гэрийн тэжээвэр амьтантай болохоор төлөвлөж буй хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Ямар ч амьтан жаахан байхдаа хөөрхөн. Үр хүүхдийнхээ уйдааг гаргах, тоглуулахын тулд амьтан битгий аваарай. Хамгийн гол нь амьтан авахаасаа өмнө гэр бүлтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Санхүүгийн тал дээрээ сайн бодох хэрэгтэй. Тэр амьтныг өнчрүүлэхгүйн тулд шүү дээ. Хоол унд, ойр зуурын эмчилгээ сар болгон галзуугийн вакцин, туулганд хамруулж, ариун цэврийг нь сахиулахад багагүй ажиллагаатай шүү дээ. Дэлгүүрээс бараа авч байгаа юм шиг амьтан сонгож авчихаад 2-3 сар тэжээгээд гудамжинд хаях юм бол амьтан тэжээх хэрэггүй. Тэрний оронд чихмэл тоглоом авсан дээр шүү. Амьтай биетэй болохоор хүн ёсоор харилцаач гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

 

 

 

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



96.231.241.76Зочин   • 2023, 5 сарын 13. 2 цаг 35 минут

Сайн байна уу? Ажилд нь амжилт хүсье!

202.126.90.149Зочин   • 2023, 5 сарын 12. 22 цаг 07 минут

99001132

202.126.90.149Зочин   • 2023, 5 сарын 12. 22 цаг 07 минут

Холбогды дэмжиж бнаа

202.126.90.149Зочин   • 2023, 5 сарын 12. 22 цаг 07 минут

Хаягаа тавиараа

192.82.77.68Зочин   • 2023, 5 сарын 12. 8 цаг 29 минут

Мундаг залуучууд. Үнэхээр их баярлаж явдаг. Мөн хандиваа хийсээр бх болноо.

150.129.141.208Зочин   • 2023, 5 сарын 12. 8 цаг 24 минут

Хаяг хаана вэ холбоо барих утас

192.82.77.68Зочин   • 2023, 5 сарын 12. 8 цаг 27 минут

Хөөрхөн зулзага ТББ гээд fb дээр хайгаад үзээрэй. Гараад ирнэ.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube