Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-15 нд нийтлэгдсэн байна.

PEN America: Өвөр Монголын зохиолч А.Лхамжавыг Монголын нутгаас баривчилж, Хятад руу албадан гаргасан нь харгис хэрэг

5/ 15/ 2023    17 цаг 07 минут

Энэ сарын 3-нд Өвөр Монголын нэрт зохиолч, түүхч Боржигин А.Лхамжавыг Улаанбаатараас баривчилсан гэнэ. Үүний хариуд “PEN America” сайтын бичих эрх чөлөөний төвийн хөтөлбөрийн захирал Талита Песоа дараах мэдээллийг гаргажээ.

Тэрээр “Хятадын засгийн газар үндэстний цөөнхүүдийг олонх болсон хан үндэстний соёл, хэлэнд хүчээр уусгах бодлого явуулж буй энэ үед монгол хэл, соёлыг дэмжигч, зохиолчдын эсрэг улам түрэмгий арга хэмжээ авч байгаад бид гүнээ түгшиж байна. Эдгээр нь Хятадын болон олон улсын хуулиар хамгаалагдсан үзэл бодол, итгэл үнэмшил, соёлын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, боловсрол эзэмших эрхийг зөрчив.

80 настай А.Лхамжавыг Монголын газар нутгаас баривчилж, Хятад руу даруй албадан гаргасан нь харгис хэрэг бөгөөд Хятадын засгийн газар үндэснийхээ хил хязгаараас гадуур тэрс үзэлтнүүдийн дуу хоолойг хааж, дарамталж, заналхийлж байгаагаа удаа дараа харууллаа. Мөн олон улсын хамтын нийгэмлэг болон ардчилсан улс орнууд үндэстэн дамнасан хэлмэгдүүлэлтийн эсрэг цөллөгт байгаа зохиолч, уран бүтээлч, сэтгүүлч болон бусад эсэргүүцэгчийн эрхийг хамгаалж чадахгүй байгааг харууллаа.

Бидний зүгээс Хятадын эрх баригчдаас А.Лхамжав болон  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, соёлын эрх чөлөөгөө эдэлсэн хэргээр баривчлагдсан бүх хүнийг нэн даруй суллахыг уриалж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийг үндэстэн дамнасан хэлмэгдүүлэлтийн үйлдлээс хүчээр хамгаалах, хэлмэгдүүлэлтийн засгийн газруудаас орогнохоор ирсэн хүмүүсийн эрхийг хамгаалахыг уриалж байна" гэжээ

Түүхч, зохиолч А.Лхамжав нь 2006 онд хэвлүүлсэн "Хятадын соёлын хувьсгал" номдоо нь соёлын хувьсгалын үеэр Өвөр Монголд олон мянган хүний амь үрэгдсэн явдлыг судалж, амьд үлдсэн хүмүүсийн аман түүхийг бичжээ. 2019 онд түүнийг “салан тусгаарлах үзэл”, “үндэсний эв нэгдлийг хорлон сүйтгэсэн”, “хууль бус хэвлэн нийтлэл, түгээлт” зэрэг зүйлээр буруутгаж нэг жил хорьсон байна. 2020 оны сүүлээр гэрийн хорионд байж байгаад саяхан Монгол руу зугтсан ажээ.

Тэрээр Улаанбаатар хотод байхдаа энэ оны гуравдугаар сард Монголын соёл, түүхийн талаар гурван шинэ ном бичихээр төлөвлөсөн байжээ. А.Лхамжав "Өвөрмонголд монгол хэлээр ном хэвлүүлэхийг бүрэн хориглосныг та бүхэн мэдэж байгаа. Би номдоо олон жил зүтгэсний эцэст энд хэвлүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх итгэл найдвараар зэвсэглэн Монголд эрсдэлтэй замыг туулан ирсэн. Миний номоор дамжуулан хойч үе манай үндэстэн юуг даван туулж, ард түмэн маань оршин тогтнохын төлөө хэрхэн тэмцэж байсныг ойлгох болно” гэж бичжээ.

"PEN America" сайтын 2022 оны "Бичих эрх чөлөөний индекс"-ээр  Хятадын засгийн газар дөрөв дэх жилдээ хамгийн олон зохиолчийг баривчилж, хорьсон орноор нэрлэгдсэн бөгөөд тус улсад 90 зохиолч хоригдож байгаа гэв. Мөн 137 зохиолчийн эрхийг зөрчих, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй гэдгээр “PEN America”-ийн Эрсдэлтэй зохиолчдын мэдээллийн сангийн тэргүүн байрыг эзэлжээ.

Боржигин Аминбөхийн Лхамжав 1944 онд ӨМӨЗО-ы Хэшигтэн хошууны эртний Барс хотын бууринд төрсөн. Улаан тайжийн удам, Батмөнх даян хааны 17-р үеийн ач үр Боржигин Аминбөхийн 3-р хөвгүүн аж.

12 настай Хөөргө сүмийн бага сургуульд орж, Бяруу балгасны монгол дунд сургуулийг төгсжээ. Өвөр Монголын биеийн тамирын тусгай мэргэжлийн сургуульд суралцсан ч Соёлын хувьсгалын улмаас сургуулиа төгсөж чадалгүй хөдөө гарч, 1965 онд Шилийн гол аймагт ирж, жолооч, тээврийн механикийн ажил хийх болов.

Идэр залуу цагаасаа зохиол бичиж эхэлсэн бөгөөд ”Чингис хааны түмэн хишигтний хойчис” зохиол нь Өвөр Монголд маш алдартай бөгөөд ”Улаан хувьсгал” хэмээх номоо  Соёлын хувьсгалд өртөж, хохирсон 500 гаруй амьд гэрчтэй уулзаж, сурвалжлан тэмдэглэсэн дээрээ үндэслэн бичсэн гэнэ.

Эх сурвалж, https://pen.org/press-release/pen-america-condemns-chinas-arrest-of-exiled-mongolian-writer-and-historian-lhamjab-a-borjigin/

 

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.181.19Үнэн   • 2023, 5 сарын 17. 16 цаг 34 минут

Манай МАН-хан чинь бүгд шахуу төрөөс төрсөн тэрбумтан баян феодалууд болохоос гадна бас үзэлдээ үнэнч коммунист , дээр нь Хятад Оросуудын үгнээс гарахгүй Манжийн үеийн аймхай генийг дамжуулж яваа хачин юмны холимог эрлийзүүд д болоод байгаа юмдаа

202.126.89.64Зочин   • 2023, 5 сарын 17. 7 цаг 03 минут

Хятад улсад дагаар орсон , хууль ........

66.181.177.153Зочин   • 2023, 5 сарын 17. 12 цаг 26 минут

Хятад улс иргэнээ авна уу барина уу Тэр улсын хэрэг. Бидэнд огт хамаагүй

66.181.160.28Бд   • 2023, 5 сарын 17. 5 цаг 36 минут

ХЯТАДААС ҮРГЭЛЖ АЙЖ ХЯТАД ХҮНИЙГ МОНГОЛД ОРОХЫГ ХОРИГЛОХ

202.9.46.240Зочин   • 2023, 5 сарын 17. 0 цаг 11 минут

Манайхнаас барьж өгөө бх даа ***** нар нь тамлан тарчлаах биз, хөөрхий амьтныг яана даа.

66.181.177.153Зочин   • 2023, 5 сарын 19. 11 цаг 03 минут

Хятадыг үзэн ядах мөртлөө энэ хүнийг барьцаалан авлаа гэх юм Өөр улсын дотоод хэрэгт оролцох эрх бидэнд бий бил үү. Нэг л их өрөвдсөн хайрласан хүмүүс . Хятадад төрсөн Монгол хүн болохоор бидний хайртай монгол хүн мөн үү. Өрөвдүүлж хайрлуулж Хятадад гадуурхагдсан хүн болж манайд ирээд тагнуул хийгээд буцаж байгаа ч юм билүү хэн мэдлээ Нээрэн л тэрс үзэлтэн тэнд багтахаа байсан хүн юм бол маш хатуу хяналтын дор Монголд нэвтрэх виза авдаг хүмүүст Виза нь олдох уу. Уярахаасаа илүү ухаантай баймаар юм

64.119.25.240Зочин   • 2023, 5 сарын 16. 0 цаг 47 минут

Хэн нь энэ хүнийг барьж өгсөн бэ? Тэр хүн лав Хятад улсын амрын хамгаалахын тагнуул байна.



ШИНЭ МЭДЭЭ

Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ20 минут 37 секундын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урьжээ46 минут 24 секундын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө1 цаг 15 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон1 цаг 24 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46
 Facebook Twitter Youtube