Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-18 нд нийтлэгдсэн байна.

Хүний эрхийн зөрчлийг арилгах спикерийн даалгавар

5/ 18/ 2023    9 цаг 56 минут

Монгол Улсад өнөөдөр тулгамдаж буй асуудал маш их бий. Хил гааль, өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнийн өсөлт, цалин тэтгэврийн хэмжээ гээд нэрлээд байвал мөд дуусахгүй урт жагсаалт гарна. Гэвч энэ бүхнээс хамгийн чухал буюу нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал бол Хүний эрх юм. Нийгмийн харилцаанд орох бүрд л хүний эрхийн тодорхой хэмжээний зөрчил үүсэж, зарим нь маргаан дагуулж, нийгмийг талцуулж байгаа нь нууц биш. Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаанууд ч гэсэн манай улсыг хүний эрхийн байр нэлээд хойшоо ухарсныг хэлээд өгнө. Гэвч бид өнөөх л богино зайн улс төр, бод, богийн махны үнээ ярьсаар, мэтгэлцсээр сууна.

Харин яг ийм л цаг үед спикер тун чиг мэдрэмжтэй уулзалт нэгийг хийж. Тэр нь юу гэвэл Их хурлын дарга УИХ-ын Хүний эрхийн дэд хороо болон ХЭҮК-ын гишүүдийг дуудаж уулзжээ. Ингэхдээ орон нутгаар явахад хүний эрхийн зөрчилтэй гомдлууд тасраагүй, түүнд нь төр захиргааны байгууллагаас хариу өгдөггүй гэдгийг хатуу сануулсан байна. Мөн ХЭҮК дээр хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийхтэй холбоотой гомдлууд хав дарагдаж байгааг ч хэлээд авч. УИХ-ын дарга “ХЭҮК-ыг сонгон шалгаруулалтаар байгуулж, бие даасан байдлыг хангаж, Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг баталсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангаж, хүний эрх зөрчигдөж буй газар бүрд очиж, хяналт шалгалтыг хийж, ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгч байх шаардлагатай. Манай улс Хүний эрх хамгаалагчийн тухай хуультай болсноороо хүний эрхийн индекс өссөн үзүүлэлттэй гарсан. Харин энэ онд буурах хандлага ажиглагдаж байгааг Европын Холбооны Элчин сайд нар анхааруулж байна. Ийм учраас Улсын Их Хурлаас баталсан тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэлийг өгч байна” гэсэн байна. Нэг ёсондоо өрөөндөө суугаад, бичиг цаас хоорондоо шидэлцээд байлгүй газар дээр нь очиж ажилла гэсэн даалгаврыг өгчээ.

Үнэхээр ХЭҮК гэж жилийн эцсээр тайлан гэж хэтэрхий зузаан материал гаргахаас хэтрэхгүй болсныг олон нийт хэлж байгаа. Дээрээс нь сүүлийн жилүүдэд гарч байгаа, шүүхээр шийдэгдэж байгаа хэргүүд ч олон нийтийг айдаст автуулж байгааг нуух аргагүй. Тиймээс энэ бүхнийг зөөллөхийн тулд Их хурлын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд нь хүний эрхийн зөрчил гарч байгаа газруудад хүрч ажиллаж чадах юм бол нийгэмд эерэг ойлголт төрүүлнэ. Харамсалтай нь манайханд нэгэн том дутагдал байдаг. Дарга нар нь үүрэг, даалгавар өгөөд л байдаг, доод нөхөд нь тэгсхийгээд аргалаад өнгөрөөдөг. Гэвч хүний эрхийн зөрчил, гомдол мэдээлэлтэй холбоотой энэ ажилд олон нийт ч гэсэн анхаарал хандуулж, холбогдох байгууллагынхныг олигтойхон ажиллахыг шаардах хэрэгтэй. Тэгж байж хаана хүний эрхийн зөрчил ихээр гарч байна, түүнийг хэрхэн арилгах, цаашид энэ мэт зөрчлүүд гаргахгүй байх тал дээр бодлого боловсруулан ажиллахад дэмтэй болно. Ямар ч байсан энэ ажлын эхлэл болгож УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг өгөөдөхлөө. Харин эцсийн дүнг сайн гаргахын тулд холбогдох байгууллагын мэргэжилтнүүд хичээж, олон нийт хүч нэмэх хэрэгтэйг дахин сануулъя. 

Т.Хөвсгөл

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube