Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-19 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Ачит засгийн хошуу (Сайн ноёны аймаг)

5/ 19/ 2023    6 цаг 15 минут

Чин улсын үеийн Халхын Сайн ноён аймгийн хошуу

Халхын зүүн гарын Түмэнхэн сайн ноёны долдугаар хүү Цээжав хүндлэн увшийн ахмад хүү Жамьян хунтайжийн хүү Ядам мэргэн тайж нь 1688 онд зүүнгарын цэргийн хөлөөс зайлж Чин улсад дагаар ирсэнд сайн ноён Жамбын хошуунд хавсаргажээ. 1696 онд жанжин Фиянгүгийн ангид явж цэргийн хэрэгт зүтгэсэн тул засаг, тэргүүн зэргийн тайж өргөмжилж, Сайн ноёны хошуунаас салгажээ. 1709 онд нас барсанд түүний хүү Даржаад засаг, тэргүүн зэргийн хэргэмийг залгамжлуулав. Тус хошууны нутаг нь зүүнш Хар Чулуут, өмнөш Орхон гол, баруунш Мандал, хойш Сангийн толгой, зүүн хойш Урд Тамирын гол, баруун хойш Хар Чулуут, зүүн өмнөш Орхон гол, баруун өмнөш Орхон голын эх хүрчээ. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад тус хошууны засаг ноён Довчинжамцад үе улиран Ачит засаг цол, улсад туслагч гүнгийн хэргэм хүртээсэн тул тус хошууг үүнээс хойш Сайн ноён хан аймгийн Ачит засгийн хошуу хэмээн нэрийдэх болжээ. 1923 оны засаг захиргааны шинэчлэлээр тус хошууг Цэцэрлэг мандлын аймгийн Цэцэрлэгийн голын хошуу хэмээн өөрчилж, Цэнхэр, Цэцэрлэг гэх хоёр сумтай болгов. 1926 онд жижиг хошуудыг татан буулгах үеэр тус хошууг татан буулгаж, тус аймгийн Эрдэнэбулган уулын хошуутай нэгтгэв. 1931 оны засаг захиргааны шинэчлэлээр тус хошууны хуучин нутаг нь одоогийн Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт багтан оржээ. (Б.Нацагдорж)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Халхын умард замын Цэцэрлэгийн чуулганы дундад баруун гарын адгийн хошуу, Сайн ноён хан аймгийн Ачит засгийн хошуу, Цэцэрлэг мандлын аймгийн Цэцэрлэг голын хошуу, Ачит гүнгийн хошуу
Төрөл Хошуу
Цаг үе 1696-1931 он
Хэний хаанчлалын үед Энх-Амгалан
Анхны засаг ноён Засаг, тэргүүн зэргийн тайж Ядам
Удам Түмэнхэн сайн ноёны долдугаар хүү Цээжав хүндлэн увш ноёны хүү Жамьян хунтайжийн хүү
Харьяалал Сайн ноёны аймаг
Байгуулагдсан он цаг 1696
Татан буугдсан он цаг 1926
Манжийн үеийн нэршил (1691-1911) Халхын умард замын Цэцэрлэгийн чуулганы дундад баруун гарын адгийн хошуу
Богд хаант Монгол улсын үеийн нэршил (1911-1923) Сайн ноён хан аймгийн Ачит засгийн хошуу
1923 оноос хойш (1923-1931) Цэцэрлэг мандлын аймгийн Цэцэрлэг голын хошуу
Анх байгуулагдах үеийн сумны тоо Язгуурын сумгүй
1918 оны хүн амын тоо Өрх – 240. Эрэгтэй – 679 (үүнээс тайж – 109, хамжлага ард – 295, лам банди – 226, сумны албат эр – үгүй, сул эр – 59). Эмэгтэй – 468. Нийт – 1147.
Одоогийн Архангай аймгийн Цэнхэр сум
Хошууны дотор байсан сүм хийд Бүрдэн хүрээ (тодорхойгүй)
Сүүлчийн засаг ноён Довчинжамц

Засаг ноёдын үе залгамжлал

Ядам

Засаг, тэргүүн зэргийн тайж

1696-1709

Даржаа

Засаг, тэргүүн зэргийн тайж

1709-1727

Цэвээнжав

Засаг, тэргүүн зэргийн тайж

1728-1734

Ринчен

Засаг, тэргүүн зэргийн тайж

1734-1763

Балсанминжүүр

Засаг, тэргүүн зэргийн тайж

1764-1794

Базар

Засаг, тэргүүн зэргийн тайж

1794-1850

Тогмид

Засаг, тэргүүн зэргийн тайж

1851-1889

Сэд-Очир

Засаг, тэргүүн зэргийн тайж

1889-1907

Довчинжамц

Засаг, улсад туслагч гүн

1907-1923

Ашигласан ном зохиол

  • Jang Mu jokiyaba. Namyun, Banzaraγča mongγolčilaba. Mongγol-un qosiγu nutuγ-un temdeglel (dumda). Ündüsüten-ü keblel-ün qoriy-a. 1990
  • Майский И. Современная Монголия. Иркутск, 1921.
  • Сономдагва Ц. Монгол улсын засаг, захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл. Улаанбаатар, 1998. 
  • Шархүү Цэ. Дөрвөн аймгийн засаг хошуудын засаг ноёдын товч шастир. // Mongoru kenkyukai. Osaka, 1984. Vol.7, т.119-207. 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube