Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-24 нд нийтлэгдсэн байна.

С.Саранцацралт: Би та бүхний сэтгэлийг аль ч талаар нь хөдөлгөж чадахгүй бол өөрийгөө уран бүтээлч гэж хэлээд яах вэ дээ

5/ 24/ 2023    7 цаг 15 минут

Зургийг Lkham Gallery

Өвөрмөц имиж, өнгө донжоороо төдийгүй нууцлагдмал дотоод ертөнцөөрөө олныг эрхгүй өөртөө татдаг уран бүтээлч бол Төрийн шагналт зураач С.Саранцацралт юм. Түүний уран бүтээлийн талаар хэчнээн ярьж, олон талаас нь тайлбарлавч таны нүдээрээ харж, дотоод ертөнцөд чинь бүрэлдэх мэдрэмжийг илэрхийлж чадахгүй билээ. Ийн хэлэхийн учир нь зураачийн “Бүх мэдрэхүйд” хэмээх үзэсгэлэн “Лхам” галерейд гарсан холбоотой. Уран бүтээлчийн сүүлийн үеийн байгалийн дүрслэлт бүтээлүүд нь үзэсгэлэнгийн танхимыг тойрон байрлах ба тэдгээр нь улирлын өнгө, бүтэц, сэтгэл хөдлөлийг шингээсэн байна. Тодруулбал, зураач С.Саранцацралтын өмнө хэзээ ч олны өмнө дэлгэж байгаагүй хоёр ч бүтээл танхимд таныг хүлээж буй.

Үзэсгэлэнг дэглэсэн куратор Кристианна Бонин “Бүх мэдрэхүйд Саранцацралтын шинэ болон урьд өмнө олны өмнө дэлгэж байгаагүй уран зураг, гобелен бүтээлийг толилуулж байна. Эдгээр бүтээл нь хүн олон төрлөөр мэдрэмжээ илэрхийлэх чадварын тод жишээ юм” гэжээ. Кристианна Бонин нь урлагийн багш, шүүмжлэгч, куратор юм. Тэрээр АНУ, Орос, Европын академийн болон арилжааны урлагийн ертөнцөд 15 гаруй жил ажилласан туршлагатай. Түүнчлэн Евроазийн орчин үеийн болон контемпорари урлагийн чиглэлээр мэргэшжээ. Массачусетсийн Технологийн хүрээлэнд урлагийн түүх, онолын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Шаржагийн Америкийн их сургуулийн урлагийн түүхийн тэнхимийн туслах профессор юм.

Зураач Сэр-Одын С.Саранцацралт 40 гаруй жил үргэлжилсэн уран бүтээлийн замналынхаа турш өөрийгөө илэрхийлэхэд зориулж, урлагийн төрөл бүрийн хэлбэрийг ашиглан нийгэм, гоо зүй, улс төрийн олон сэдвийг хөндсөн байдаг. Энэ удаагийн үзэсгэлэн нь хоёр хэсэгт хуваагдах бөгөөд зураачийн өөрийгөө болон хүний биеийг дүрсэлсэн ажлууд нь түүний өөрийн дотоод ертөнцийн байгалийн зургуудаар хүрээлэгдэнэ.

Үзэсгэлэнгийн гол бүтээл болох “Би зөв замаараа явж байна” уран зураг нь анх удаа олны өмнө дэлгэгдэж, Лхам галерейд тавигдаж буй.

2000 онд бүтээгдсэн энэхүү бүтээлд зураач өөрийгөө гар дээрээ юу ч болоогүй мэт зогсож байгаагаар дүрсэлсэн аж. “Бүх мэдрэхүйд” үзэсгэлэнг тохиолдуулан тэрээр өөрийнхөө энэхүү залуу хувилбарыг дахин бусдад харуулахаар шийджээ. Үзэсгэлэнгийн хамгийн хуучны бүтээл болох “Гал” нь 1993 онд гар хийцийн нэхмэлийн суурь дээр хийгдсэн бөгөөд энэ нь хүний дотно харилцааг мэдрүүлсэн дүрслэлтэй юм.

Сонирхуулахад, та үзэсгэлэнгийн танхимаас яруу найрагч Т.Саранцацралтыг илрүүлж магадгүй.

С.Саранцацралт: Бүтээл бүхэн өөрийн гэсэн хувь заяатай

Тэрээр зөвхөн зургаа үзүүлээд зогсохгүй хүрэлцэн ирсэн зочидтой ярилцаж, бидэнд асуулт асуух боломж олгосон юм. Тухайлбал, “1990-ээд оноос эхлээд миний олон бүтээлийг надтай хамт бүтээлцсэн “дээрх хоёр”-ыг сүүлийн үеийн зургуудынхаа хамтад гаргасан. Надад хэзээ ч худалдахгүй гэсэн бүтээлүүд бий. Тэр дундаас Кристианна “Би зөв замаараа явж байна” болон “Гал” бүтээлийг сонгож үзэсгэлэнд оролцуулсан.

Бүтээл бүхэн өөрийн гэсэн хувь заяатай. “Би зөв замаараа явж байна” болон “Гал” нь эзнээ олоогүй, үзэсгэлэнд ч гараагүй хоёулхнаа үлдчихсэн байсан. Учир нь тэд гологдсондоо биш. 1992 онд би ноосон зураг гэж нэрлэдэг гобелен бүтээл 25 ширхгийг хийсэн юм. Тэдгээр нь 8, 10, 12 метр зэрэг том хэмжээтэй. Хамгийн жижиг нь “Гал”. Одоо харахад эдгээр бүтээл энэ онд Лхам галерейд урилгаар орох тавилантай байж. Мөн өөрийнхөө үеийнхэнд харагдаагүй атлаа шинэ үеийнхэнд үзэгдэж байгаагаараа шинэлэг. Олон жилийн дараа гаргаж ирээд үзэхэд, би хуучин найзуудтайгаа уулзаж буй мэт санагдсан. Уран бүтээл яг л дарс шиг. Гаргаж ирэхгүй удах тусам нэрэгдэж байдаг юм билээ. “Гал” маань олон жилийн өмнө бүтээгдсэн ч техникийн хувьд үзэгчдэд төдийлөн гологдохгүй болов уу” хэмээн хэлсэн юм.

Харин түүнээс уран бүтээлчид нийгмийн болохгүй, бүтэхгүйг хэрхэн шүүмжилдэг, өөрийн уран зурагтаа үзэл бодлоо хэрхэн шингээдэг талаар асуухад “Уран бүтээлчид гадаа талбайд гарч ирээд жагсахгүй ч гэсэн бүтээлээрээ үзэл бодлоо илэрхийлж байдаг. Өмнө нь би “Оюун санаагаа аваръя" гэх контемпорари чиглэлийн үзэсгэлэнгээ "Хаан банк арт галерей"-д гаргасан юм. Тэнд хогтой ч бүтээл байсан. Мөн “Таны хувьд эх орон гэж юу юм бэ?” гэх бүтээл олонд хүрж чадсан.

Түүнчлэн хүүхэд төрөхөөсөө өмнө эцэг эхээсээ асуулт тавьж байгаа мэт “Намайг төрүүлэх аппликейшн” гэх бүтээлийг гаргасан юм. Энэ нь “Намайг төрүүлэх аав, ээж хоёрын хайр сэтгэл хэр зэрэг баталгаатай вэ? Та хоёрын бие эрүүл үү? Намайг төрүүлээд хүмүүжүүлэх оюун санааны бэлтгэл байгаа юу? Намайг өсгөх гэр орон бий юу? Та нарт надад зориулах мөнгө бий юу? Дээр нь та хоёр намайг хүнд өргүүлэх үү? Эсвэл эмээ өвөө дээр орхих уу?” гэх мэтээс эхлээд “Намайг ямар зорилгоор төрүүлж байгаа юм. Надаар мөнгө хуримлуулах уу? Эсвэл үр удмаа залгуулах гэж байгаа юм уу? Энэ мэт маш олон асуулттай. Тэгэхээр эдгээр асуултад бүгдэд нь хариулж чадвал та хэдэн ч хүүхэд төрүүлж болно. Харин чадахгүй бол өөр газар яваа хөөрхий сүнсийг энд авчирч зовоох ямар шаардлагатай юм. Ийм л санаатай. Энэ бүтээл минь олон залуучуудад хүрч, бодолд автуулсан гэсэн” хэмээв.

Үргэлжлүүлэн тэрээр “Объект давхцаж болох ч уран бүтээлчийн үзэл санаа онцгой байдаг...

1992 онд би анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан. Тэгэхдээ, нэгдүгээрт би үзэсгэлэнгээрээ юу үзүүлж чадах бол, үзэгчид юугаар цангав гээд түүнийг нь үзүүлэхийг хичээсэн. Хоёрдугаарт феминист байсан. Эрэгтэй хүмүүс нүцгэн эмэгтэй зурж болоод би яагаад нүцгэн эрэгтэй зурж болохгүй гэж гэсэн санаагаар бүтээлээ гаргав. Мөн маш том, том хэмжээтэй бүтээлийг дэлгэсэн. Тэр маань үзэгчдэд цочрол өгсөн байх. Миний уран бүтээлийн тактик зөв байсан. Би анхны үзэсгэлэнгээрээ дамжуулж үүргээ маш сайн биелүүлсэн гэж боддог. Хүмүүс намайг их шүүмжилсэн л дээ. Чи яагаад олон эрэгтэй зурав? Мэддэг юм уу гэх мэтээр. Хариуд нь би “Та нар яагаад өөрийнхөө эрхтнээсээ ичээд байгаа юм. Тэгвэл нүд, хамраа дараад явж болно шүү дээ. Бүх л эрхтэн адилхан” гэлээ. Үүнийхээ хариуд солиотой ч гэх юм уу янз бүрээр хэлүүлсэн л дээ. Гэхдээ хүмүүс өөрт төрсөн сэтгэгдэл, шүүмжийг хэлэх нь зөв. Энэ чинь л миний зорилго. В.Инжаннаши “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийр хөшихийн хэрэг юун” хэмээн хэлсэн байдаг. Үүнтэй адил би та бүхний сэтгэлийг аль ч талаар нь хөдөлгөж чадахгүй бол өөрийгөө уран бүтээлч гэж хэлээд яах вэ дээ” гэсэн юм.

Б.Лхагва

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.229.122.201Ч.пүрэвсүрэн   • 2023, 6 сарын 6. 19 цаг 45 минут

Уран бүтээлд нь амжилт хүсье ангийн анд

202.126.88.216Зочин   • 2023, 6 сарын 6. 9 цаг 25 минут

Очиж үзмээр бна.Лхам галлерей хаана бдг вэ

202.126.90.119Зочин   • 2023, 6 сарын 7. 13 цаг 04 минут

Central Park (Skytel-н зүүн талын өндөр шилэн барилга) -н 10 давхарт байдаг юм бна

192.82.91.161Б.Пүрэвсүрэн   • 2023, 5 сарын 26. 15 цаг 43 минут

Уран бүтээлд нь томоос том амжилт хүсье.

192.82.91.161Зочин   • 2023, 5 сарын 26. 15 цаг 42 минут

амжилт хүсье

202.9.46.18Алтайсайхан   • 2023, 5 сарын 26. 14 цаг 44 минут

Амжилт хүсье

202.9.40.168irgen   • 2023, 5 сарын 24. 19 цаг 46 минут

Estoi goe emegtei shuu.Harahaas hair hundlel turdeg uom.Uran buteeld n amjilt husie



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube