Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-23 нд нийтлэгдсэн байна.

О.Нарандэлгэр: Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох “Нэг цонхны систем”-ийг хэрэглээнд нэвтрүүлнэ

5/ 23/ 2023    7 цаг 43 минут

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Нарандэлгэрээс экспортын нэг цонхны системийн талаар тодрууллаа.

-“Хөдөө аж ахуйн бирж” ХХК “Экспортын нэг цонхны систем”-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичигт Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэгээр Хөдөө аж ахуйн салбарыг тодорхойлж, хүнс экспортлогч орон болох тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.3.2-д мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 2021 онд 70 мянган тонн, 2022 онд 90 мянган тонн, 2023 онд 120 мянган тонн, 2024 онд 150 мянган тоннд хүргэх зорилт дэвшүүлсэн. 

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус нийт долоон байгууллага оролцож, холбогдох хууль тогтоомжийн дагуу баримт бичгийг бүрдүүлэн авдаг.

Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгж нэг удаагийн экспортын баримт бичгийн бүрдүүлэлт хийхдээ нийт давхардсан тоогоор 50 гаруй баримт бичгийг бэлтгэдэг байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны А/372 дугаар тушаалаар дэд сайд М.Ганхүлэгээр ахлуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Монголын махны холбоо болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн оролцоо бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хэсэг “Худалдааг хөнгөвчлөх замаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагааг зохицуулагч хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтэд экспортын үйл явцыг хөнгөвчлөх боломж, “Экспортын нэг цонхны систем”-ээр дамжуулан мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход шаардах баримт бичгийн бүрдүүлбэрийн давхардлыг арилгах, экспортын үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын ашиглаж буй цахим системийг “Экспортын нэг цонхны систем”-д холбох техникийн шинэчлэлийн талаар саналыг боловсруулж, улмаар системийн хөгжүүлэлтийн ажил хийж байна.

-Тус системийг зөвхөн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд ашиглах уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, Улсын Их Хурлаас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталж, дотоодын үйлдвэрийг хөгжүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам баримтлан ажиллаж байгаа.

“Экспортын нэг цонхны систем”-д одоогоор зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд анхаарал хандуулж байна. Цаашид улсын хилээр гарч буй хөдөө аж ахуйн гаралтай бүхий л түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагаанд тус системийг ашиглах юм.

-“Экспортын нэг цонхны систем” нэвтэрснээр ямар давуу талыг бий болгох вэ?

-Энэ нь экспорттой холбоотой зохицуулалтын бүх шаардлагыг биелүүлэхийн тулд нэг системээр дамжуулан төрийн байгууллагуудад мэдээлэл солилцох боломжийг олгох, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн экспортын зөвшөөрөл бүрдүүлэх хүчин чармайлтыг хөнгөвчлөх систем. Тус системийг нэвтрүүлэх нь төрийн байгууллагуудын баримт бичгийн давхардлыг арилгах, түүнд зарцуулагдах цаг хугацаа, зардлыг бууруулахад бодит дэмжлэг болно.

Системийн хөгжүүлэлтийн үе шат дуусаж, холболт туршилтын үе шат эхэлсэн. Албан ёсны нэвтрүүлэлтийг 2023 оны тавдугаар сард багтаан хийхээр бэлтгэл ажил ханган ажиллаж байна.

-“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн үйл ажиллагааны талаар уншигчдад танилцуулахгүй юу?

-Хөдөө аж ахуйн бирж нь “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн дагуу 2013 онд үүсгэн байгуулагдсан байгууллага бөгөөд 100 хувь төрийн өмчит компани юм. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд учраас зөвхөн ашгийн төлөө гэхээс илүү салбарын шинэчлэл, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн дэд бүтцийг сайжруулах, малчид, тариалан эрхлэгчид, хоршоод болон боловсруулах үйлдвэрүүдийн хоорондын зуучлалын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллаж байна.

Мөн блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны системийг ашиглан биржийн арилжааг зохион байгуулдаг бөгөөд худалдагч, худалдан авагчдыг холбосон мэргэжлийн брокерууд тус системээр дамжуулан арилжаанд оролцдог.

Биржийн зах зээлд арилжигдаж буй бараа, түүхий эд нь стандартын шаардлага хангасан байдаг учраас чанарын баталгаа, төлбөр тооцооны найдвартай систем, экспортын шаардлагаасаа хамаараад дотоодод үйлдвэрлэлийн нэмүү өртөг шингээх боломжийг олгодог давуу талтай.

2022 оны байдлаар нийт өссөн дүнгээр 1.1 их наяд төгрөгийн арилжааг зохион байгуулаад байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube