Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-26 нд нийтлэгдсэн байна.

Гавьяат багш Ш.Оюун: Сургууль төгссөн л бол багш болчихдоггүй, хүүхдүүд л багшийг багш болгодог

5/ 26/ 2023    6 цаг 25 минут

“Бидний нэг” –ийн энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат багш Ш.Оюун уригдлаа. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын сургуульд 38 жил ажиллан гавьяаныхаа амралтанд гарсан тэрбээр өдгөө мод үржүүлгийн газар байгуулж сумын айл өрх төдийгүй Улаанбаатар хотын иргэдэд мод тарих арга туршлагаасаа хуваалцаж явна.

-Сайн байна уу? Яриагаа таны багш болсон түүхээс эхлэх үү, яагаад багшийн мэргэжлийг сонгосон бэ?

-Сайн байцгаана уу, эрхэм хүндэт үзэгчид ээ. Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын сургуульд 1971 оноос хойш газар зүй, түүхийн багшаар дөчөөд жил ажилласан хүн. Дунд сургуульд ороод л багш нараа харж, хүндэлж багшийн мэргэжлийг сонирхох болсон юм. Нөгөө талаар би өөрөө арван нэгэн дүүтэй. Хүүхэдтэй ажиллах сайхан юм шиг санагддаг байсан. Тэгээд л багш мэргэжлийг сонгоод 1967 онд Улсын багшийн дээд сургуулийн түүх, газар зүйн ангид орж суралцсан юм.

- Таны бодлоор багшийн мэргэжлийн сайхан нь юу байна вэ?

-Сургууль төгсөөд нэг сургуульд ирээд багш болчихно гэж байдаггүй юм байна лээ. Ажиллаад хүүхдүүдтэй харилцах явцдаа л багш болдог. Үнэндээ хүүхдүүд маань багшийг багш болгодог юм. Олон хүүхдүүдийн маань олон хөөрхөн нүд өөдөөс хараад сууж байх л багш хүний жаргал юм байна гэж бодогддог байсан.

-Улсад дөчөөд жил ажилласан багш хүний хувьд залуу багш нарын арга барил ямар байна, юун дээрээ анхаараасай гэж танд бодогдох юм?

-Хүүхдийн амралтаар л битгий даалгавар өгөөрэй. Мэргэжлийн багш болгон төдөөс төддүгээр хуудсыг уншаад, бичээд асуултад нь хариулаад ирээрэй гээд явуулчихдаг. Нөгөө хүүхэд амарсан ч юм байхгүй, санаа зовж санааширсаар байгаад хийж амждаггүй. Ялангуяа дунд ангид олон төрлийн хичээл орж байна шүү дээ. Хичээлийн жил эхлэхэд хүүхэд хичээлд явахдаа дургүйцдэг. Яагаад гэхээр даалгавраа хийж амжаагүй, багш шалгана гээд сэтгэл нь зовно. Тэгэхээр даалгавар бол хүүхдэд маш том дарамт. Хүүхдийг аль болох дарамтгүй, чөлөөтэй сэтгэн бодох боломж олгох юм бол аливаа юмыг сайн хийнэ.

Бас нэг зүйл нь хүн болгоныг дээд сургууль төгсгөнө гэдэг нь эцэг эхийн буруу. Тэдний хүүхэд дээд сургууль төгссөн. Манай хүүхэд дээд сургууль төгсөнө. Тэр сурч байхад чи сурч чадахгүй яадаг юм гэдэг. Ийм зүйл зөндөө тохиолддог. Нөгөө талаар албадаад боловсрол эзэмшсэн хүүхэд ажил дээрээ муу байна. Сайн ажилтан болж чадахгүй байна. Өөрийнх нь сонирхол биш учраас тэр шүү дээ.

-Таныг 40 жил багшлахад Боловсролын яамны хөтөлбөр хэд хэдэн удаа солигдсон нь тодорхой. Ер нь боловсролын хөтөлбөр агуулгад хэр анхаарч чаддаг гэж та боддог вэ?

-Боловсролын яам, Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтыг өөрчилмөөр байгаа юм. Яг юунд чиглүүлэх гээд байгаа, хүүхдийг юунд сургах гээд байгаа юм, шинжлэх ухааны өндөр мэдлэгт сургах юм уу, амьдрах арга ухаанд сургах юм уу, өөрөө өөрийгөө авч явах чадварт сургах юм уу гэдэг чиглэлээ тодорхой болгомоор байна. Хамгийн чухал нь юу юм, хэддүгээр ангид нь юуг сургах юм гэх мэтээр нарийн боловсруулсан хөтөлбөр хэрэгтэй. Би сургалтын менежер хийж байсан. Сургалтын хөтөлбөр байнга шахуу маш их өөрчлөгдөж байна. Дөрвөн жилд нэг засаг солигдоод нэг сайд бий болж байна. Сайд өөрийн концепцоо боловсруулахаар Японы, Кембрижийн гэдэг юм уу хөтөлбөрийг 4 жилийн хугацаанд хийж боловсруулж ядсаар байтал дараагийн дөрвөн жил болж байна. Багш нар энэ өөрчлөлтийг гүйцэхгүй байна.

-Таныхаар бол хэрхэн зохицуулбал зүгээр вэ?

-Нэгдмэл хичээл бий болговол яасан юм бэ? Жишээлбэл, байгаль шинжлэлийн хичээлүүдийг нэгдмэл хичээл болгоно. Хими, физик, биологи, газар зүй гэх хичээлүүд нэгдмэл байгаад агуулгыг дотор нь сайн багтааж, боловсруулах юм бол цагийн хувьд цөөрч байна. Иргэний боловсрол зэрэг хичээлийг бусад хичээлүүдэд нь хичээлийн цагт нь багтаагаад өгчихмөөр санагддаг юм. Тэгээд хичээл үзэж байгаа академик боловсролоо арай багасгаад өгчихвөл яадаг юм бол доо гэж бодоод байна. Миний боддогийг олон хүн л боддог байлгүй дээ. Миний хувьд бол ийм л юм бодож явдаг юм.

Би байгаль шүтэж амьдардаг

-Гавьяаны амралтандаа суугаад та сумандаа мод үржүүлгийн газар байгуулаад мод тарих ажилд идэвхийлэн оролцож байгаа юм байна. Энэ таны хобби байсан уу?

-Би 2009 онд чөлөөндөө суусан. Чөлөөндөө суунгуут надад хийх ажил хэрэгтэй болсон. Тэгээд мод үржүүлгийн газар байгуулъя гэж шийдсэн. Хоёрдугаарт, ард иргэдэд экологийн боловсрол олгоё. Гуравдугаарт, навчит модны музей байгуулъя, сакурагийн цэцэрлэг байгуулъя гэсэн их том зорилт тавилаа. Гэхдээ сүүлийн хоёр зорилт маань биелэгдээгүй байна. Биелэх байх гэж бодож байгаа.

Сонирхлоо дагаад хашаандаа мод тарьж, эхлээд мод үржүүлгийн газар байгуулаад хүмүүст модоо тарааж эхэлсэн. Манай улсын хэмжээнд “Тэрбум мод” хөтөлбөр гарсан шүү дээ. Айл өрхүүд аль болох хашаандаа жимсний мод тарихыг л зорино. Тийм учраас би жимсний мод үржүүлэх гэж байна. Монгол оронд таван төрлийн ерөнхий шилмүүст мод байдаг. Тэрнээс гурвыг нь тарьчихсан байгаа. Нарс, гацуур, хар мод байна.

-2009 оноос хойш мод тарьж эхэлсэн юм байна. Таны байгуулсан мод үржүүлгийн газарт хэчнээн төрлийн мод байна вэ? Энэ хугацаанд зөндөө суулгац бэлдэж гаргасан байх даа.

-2009 оноос хойш би талбайдаа 56 төрлийн мод тарьсан. Тэрний гурав нь шилмүүст мод, 53 нь навчит мод. Зуугаад навчит мод тарьчихвал навчит модны музей болох гээд байгаа юм.

Мод үржүүлгийн талбайгаасаа зарим жилдээ арван мянгыг гаргана. Зарим жилдээ таван мянгыг ч гаргана. Тэгэхээр хүмүүс ийм бага талбайгаас тийм их модыг үржүүлж, тарьдаг гэж итгэдэггүй юм. Би 40 мянга орчим модны суулгац бэлдээд гаргажээ. Улаанбаатар хотод ноднин үзэсгэлэн худалдаа гаргасан. Ганга нуурт бас мод тарьж байсан. Арваад мянган мод тарихад цөөхөн хэд л ургасан. Сумандаа “Түмэн төгөл” нэртэй жижиг цэцэрлэг бий болгох санаатай. Би байгаль шүтэж амьдрахаас бурхан шүтэж амьдардаггүй шүү дээ. Байгалиа л шүтдэг. Тийм учраас тэгж л бодсон юм. Энэ баруун уулаар би зөндөө мод тарьсан. Зарим нь гайгүй сайхан ургаж байгаа.

-Хүмүүс мод тарих талаар хэр мэдлэгтэй байна вэ? Хүн их үйлчлүүлж байна уу?

-Манай хашаагаар хүмүүс их ирдэг юм. Энэ модыг тарих юмсан, тэр модыг тарих юмсан, яаж тарих вэ, надад энэ модноосоо өгөөрэй гэхээр миний урам сэргэж, цаашаа юм хийх сэтгэл бий болдог. Суманд маань газар тариалангийн сангийн аж ахуй байсан юм болохоор сумынхан маань мод ургамал тарихад их сонирхолтой. Би 30-аад айлд үхрийн нүдний бут өгч тариулсан. Хараад байхад манай суманд 100 гаруй айл хашаандаа модтой. Ахиад мод тарья гэсэн хүмүүс бий. Тийм учраас сонирхлыг нь дагуулаад жимсний мод тарья гэж бодоод байгаа юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube