Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-26 нд нийтлэгдсэн байна.

Иргэдийн хууль эрхзүйн мэдлэг мэдээлэл, боловсрол дутуу дулимаг байна гэв

5/ 26/ 2023    6 цаг 30 минут

Иргэдэд хууль эрхзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч- танд тусалъя 2023” өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нэг өдөр хуулийн мэдлэгийн талаар үнэ төлбөргүй зөвлөгөө авч, өөрт тохиолдоод буй маргаантай асуудлыг хуулийн байгууллагаар яаж шийдвэрлэхийг асууж тодруулна гэдэг олдохгүй боломж юм. Учир нь өмгөөллийн үйлчилгээ авах нь үнэ төлбөртэй байдаг. Тэгвэл өчигдөр төв талбайд өмгөөлөгчид, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид шүүхийн шинжээчид иргэдэд үнэ төлбөргүй үйлчиллээ. Гэвч иргэдийн идэвх оролцоо сул, хууль эрхзүйн мэдлэг мэдээлэл бага, дутуу дулимаг байгаа нь илт харагдаж байв. Тиймээс хэрэгцээтэй байгаа бүх төрлийн эрхзүйн мэдээллийг ойлгомжтой байдлаар туслалцаа үзүүлсэн юм.

Өмгөөлөгчдөөс зөвлөгөө авч байгаа иргэдийн олонх нь гэр бүлийн маргаан болон гэр бүлийн хүчирхийлэл, эд хөрөнгийн маргааны талаар зөвлөгөө авч байгаа харагдав.  Мөн мөнгөний маргааны асуудлаар ч иргэд асууж зөвлөгөө авч байв.
Тодруулбал, хүнд гэрээ байгуулаагүй, дансаар мөнгө шилжүүлсэн. Гэвч мөнгөө авах ёстой хугацаандаа авч чадахгүй байгаа талаар өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байв. Хэдий итгэлцлээр хэрэгтэй үед нь мөнгө зээлүүлээд эргүүлээд тэрийг авч чадахгүй олон сар хоног болсон тохиолдолд хуулийн байгууллагад өргөдөл гомдол гаргаад өгч болох юм байна. Хамгийн гол нь мөнгө авсан зээлдэгчийн гэрийн хаяг, утасны дугаарыг нь тодорхой мэдэж байх ёстой гэдгийг өмгөөлөгч хэлэв.

Мөн нэгэн ахмад настай эрэгтэй одоогоос олон жилийн өмнө охиныхоо хүүхдийг хүнд үрчлүүлсэн юм. Үрчлүүлсэн ч гэж дээ, таньдаг хүндээ хүүхдийг нь өгчихсөн юм. Гэтэл одоо тэр хүүхдээ ээж нь эргүүлээд авах гэтэл цаад айл нь өгөхгүй байгаа. Тэгэхээр хүүхдээ буцааж авахын тулд хууль эрхзүйн хүрээнд хаана яаж хандах вэ? гэж асуув.

Түүнчлэн эд хөрөнгийн маргаан үүссэн байгаа асуудлаар ч нэг эмэгтэй хуульч өмгөөлөгчдөөс дэлгэрэнгүй зөвлөгөө авч байв.  Төрсөн ах нь нас бараад 3 жил болсон. Гэвч нас барахаас нь өмнө салсан эхнэр хүүхдүүд нь хашаа байшинг нь хууль бусаар өөрсдийнхөө нэр дээр болгоод аваад бусдад зарчихсан байна. Одоо тэр зарсан болон худалдаж авсан айлтай нь маргаан үүсгэх гэсэн юм. Хаана хандах вэ? гэсэн олон асуултыг асууж байв.

Өмгөөлөгч Ц.Гансүх:Амьдрал дээр байгаа бүх асуудлыг хууль тогтоомжоор зохицуулдаг

Амьдрал дээр үүсэж байгаа бүх л асуудлыг хууль тогтоомжоор зохицуулдаг. Мэргэжлийн өмгөөлөгчөөс туслалцаа аваад мэдэх гэсэн зүйлээ асууж авч байна. Өнөөдрийн хувьд манай өмгөөлөгчид бүгд үнэ төлбөргүй дэлгэрэнгүй зөвлөгөө өгсөн. Өөрт үүсээд байгаа асуудлаа хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх боломж бий. Өмгөөлөгчид үнэ төлбөртэй үйлчлэхээс гадна төлбөргүй үйлчлэх тохиолдол байна. Хуулийн компани аж ахуйн нэгжүүдэд хандаад асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.

Б.Оюу-Эрдэнэ:Гэр бүлийн маргаан хүчирхийлэл болон гэрээний асуудлаар иргэд их хандлаа

Дашрамд дуулгахад, өмгөөллийн байгууллага үүсч хөгжөөд өнөө жил 95 жилийнхээ ойтой золгож байгаа ажээ. Өчигдрийн арга хэмжээнд нийтдээ хуулийн 12 байгууллага оролцсон. Хуулийн этгээдүүд ч идэвхтэй оролцсон. Гэр бүлийн маргаан болон гэрээтэй холбоотой асуудлаар иргэд их хандлаа.

Монголын өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй 3000 гаруй өмгөөлөгч байдаг. Үүнээс улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 2000 гаруй байна. Нийслэлийн хэмжээнд 85 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн хувь нь орон нутагт байна.

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube