Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-27 нд нийтлэгдсэн байна.

Хятадын сайд, топ менежерүүд Мишустинтай уулзахаас татгалзжээ

5/ 27/ 2023    7 цаг 30 минут

Өрнөдийн хориг арга хэмжээний эсрэг Бээжинтэй эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж, шинэ тусламж эрэлхийлэх үүрэг хүлээсэн Оросын засгийн газрын төлөөлөгчдийн Хятадад хийсэн айлчлал Ерөнхий сайд Михайл Мишустин болон түүний сайд нарын хувьд "хүйтэн шүршүүр" болон хувирав.

"Ведомости"-д мэдээлснээр, Хятадын засгийн газрын дээд албан тушаалтнууд болон Хятадын томоохон компаниудын топ менежерүүд бараг бүгдээрээ барууны хориг арга хэмжээний жагсаалтад багтсан Оросын өндөр албан тушаалтнууд болон төрийн өмчит компаниудын захирал нартай уулзахаас татгалзсан байна.

Түүнчлэн Москвагаас ОХУ-ын  Ерөнхий сайдын  дөрвөн орлогч сайд болон ХАА, тээврийн сайд болон "Северсталь", "Фосагро" нарын тэргүүн нар багтсан томоохон төлөөлөгчид Шанхай хотод айлчилжээ.  Гэвч Хятадын тал тэдэнд тийм ч эелдэг байсангүй. 

Түүнчлэн Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Цян Орос-Хятадын форумд оролцохоос татгалзаж, өөрийнхөө оронд Шадар сайд Хэ Лифэнийг мэндчилгээний хамт илгээжээ.

"Хятадууд халуун дотно боловч хориг арга хэмжээнээс маш их болгоомжилдог" гэж форумыг зохион байгуулагчдын ойрын эх сурвалж тайлбарлав. "Олон нийтийн өмнө үг хэлэхийг хүссэн, бэлэн байсан том бизнесменүүдйг ч гэсэн Оросын төлөөлөгчидтэй уулзахыг зөвшөөрөөгүй. Тэд өчүүхэн ч гэсэн эрсдэлд орохыг хүсэхгүй байна" гэжээ.

Гаднаас нь харахад Мишустины айлчлал сүртэй харагдаж байв. Шанхайн нисэх онгоцны буудлын улаан хивсэн дээгүүр алхаж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Владимир Путиний мэндчилгээг дамжуулж, Москва, Бээжин "бүх гол асуудлаар "санал нэгтэй" байгааг мэдэгдсэн. 

Мишустин  Москва, Бээжингийн харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна гээд Орос, Хятадын хил дамнасан төлбөр тооцооны бараг 70% нь юань, рублиэр хийгддэг бөгөөд оны эцэс гэхэд худалдааны эргэлт 200 тэрбум доллараас давна гэдгийг тодотгосон. 

Ши Жиньпин Оросын ерөнхий сайдад "Хятад улс хоёр талын язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар Оросыг тууштай дэмжихэд  бэлэн байна" гэсэн даруухан хариу хэлсэн.

Украинд дайн эхэлсний дараа Хятад Оросын нефтийн худалдан авалтаа бараг хоёр дахин нэмэгдүүлж, өдөрт 2 сая баррель,  нүүрсний импортыг 127%-иар, хөнгөн цагааныг 200%-иар тус тус нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч үр тарианы асуудал үүссэн. Хятадын нийт улаан буудайн импорт 60% -иар өссөн ч Оросын буудайн эзлэх хувь Австралиас 120 дахин, Канадынхаас 36 дахин  бага байгаа юм.

"Оросын тариаланчид Хятадын зах зээлд бүтээгдэхүүнийхээ экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, нийлүүлэх бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд бэлэн байна" гэж Мишустин санал болгов. Гэвч Ши Жиньпин энэ асуудалд ямар нэгэн хариу өгсөнгүй.

Оросын томоохон бизнес "Ведомости" сонинд ярилцлага өгөхдөө хятадуудтай хэлэлцээр хийх нь туйлын хэцүү гэжээ. “Хятадууд уламжлалт байдлаараа нарийн няхуур ханддаг ч хэлэлцээрийг ижил тэнцүү нөхцөлөөр хийхгүй байгаа нь тодорхой. Харамсалтай нь Орос жижигхэн түншийн үүрэг гүйцэтгэж байна” гэжээ.

Эх сурвалж: moscowtimes.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube