ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдал, нэмэлт дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Вакцинд хийлгэх ёстой хүүхдүүдийн хамрагдалт 95 хувиас доогуур байна. Тиймээс улаанбурхан өвчний дэгдэлт түүний хүндрэлээс сэргийлэхийн тулд нэмэлт дархлаажуулалтыг хийнэ. Дархлаажуулалтын арав хоног авдугаар сарын 29-нөөс улс орон даяар эхэлнэ. Нэмэлт дархлаажуулалтад 10 сартайгаас 8 насны хүүхдүүдийг хамруулах ажлыг зохион байгуулах гэж байна. Дархлаажуулалт зургаадугаар сарын 10-ныг дуустал үргэжилнэ. 21 аймаг 9 дүүргийн ӨЭМТ, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд түшиглэж дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.