Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-26 нд нийтлэгдсэн байна.

2021-2023 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар 2303 газрын гэрчилгээ олгожээ

5/ 26/ 2023    16 цаг 02 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгож, албан даалгавар өгсөн.  Тиймээс 25 сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 төрлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод болгож шилэн байдлаар иргэдийн хяналтад авчрах ажил хийгдэж байна. 

Үе үеийн хотын дарга нарын 2000-2020 он хүртэлх 20 жилийн газар олгосон талаарх мэдээллийг ил тод, шилэн байршуулсан бол өнөөдөр 2021-2023 оны газар ашиглах, эзэмших эрхийг олгосон мэдээллийг нийтэд ил болголоо. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын газар олгосон мэдээлэл шилэн болж байгаа юм.

Шилэн сайтаас харахад Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2021-2023 онд газар эзэмших, ашиглах эрх бүхий 2303 гэрчилгээг олгожээ. Тодруулбал, 2021 онд 436, 2022 онд 1190, 2023 онд 677 гэрчилгээнд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гарын үсэг зурж тус тус олгосон байна.

Шинээр газар олгох 122 захирамж гарчээ

Хамгийн их хэмжээний газар эзэмшиж байгаа нь “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” бөгөөд нийт 2.355.124 ам.метр талбай эзэмшдэг. Тэгвэл хоёрт нь, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар жагссан харагдав. Нийт 1.523.930 ам.метр талбайтай. Араас Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба 1.5 мянган ам.метр талбай эзэмшдэг.

Гэхдээ газрын ангиллаар нь харвал нийт олгосон газрын 30.74 хувь нь 700 ам.метраас бага амины орон сууц, зуслангийн газар бол 17 хувь нь төрийн байгууллагуудынх, 12.72 хувь нь ДЗД-НЗД буюу дүүрэг, нийслэлийн Засаг дарга гэсэн ангиллаар олгосон байгаа юм.

Харин шинээр газар олгох 122 захирамж гарснаас дийлэнх нь амины орон сууц гэх зориулалтаар гарсан харагдаж байна. Мөн амралт сувилал, мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлт гэсэн зориулалтаар нэг компанид олгосон газар ч байна. Мөн орон сууц барих зориулалтаар олгосон газрууд ч байна Жишээ нь, 2022 онд иргэн Батдоржийн Байгалмаад Баянзүрх дүүрэгт үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар 3257 ам.метр талбай ч олгожээ.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube