Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-27 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Гэрийн үеийн бичмэл

5/ 27/ 2023    6 цаг 31 минут

Гэрийн үеийн бичмэл гэдэг нь өөрсдийн овог, угсаа язгуур, үе залгамжаа үр хойчистоо мэдүүлэхийн тулд бичгээр хөтлөн уламжилсныг хэлнэ.

Гэрийн үеийн бичмэл буюу гэрийн түүх, угийн бичиг хоёрын үүссэн цаг хугацаа нь монголчуудын түүхийн тодорхой хоёр үед хамаарна. Угийн бичиг нь овог нийтийн түүхийн тэмдэглэл байсан бол, гэрийн түүх нь нэгэн өрхөөс гаралтай хэсэг хүмүүсийн тэмдэглэл байжээ. Овгийн түүхийн тухай аман домгоос угийн бичиг үүсэж, овог задарч айл гарч ирсэнтэй холбогдон аман уламжлалын үндсэн дээр гэрийн түүх үүсчээ. Овгийн байгуулал задарснаас хойш угийн бичиг, гэрийн үеийн бичмэлийн ялгаа аажмаар үгүй болж уг удмаа дурдаад гэрийн түүхээ үргэлжлүүлэн бичдэг болжээ. Бичиг үсэг үүсээгүй байх тэр цагт удам угсаагаа цээжлүүлэн амаар уламжилдаг байж. Бичиг үсэг үүссэн үеэс ясан төрөл буюу эцгийн талын шугамыг баримтлан, үеэс үе дамжуулан тасралтгүй залгаж хөтөлснийг угийн бичиг буюу гэрийн үеийн бичмэл гэх болжээ.

Гэрийн үеийн бичиг хөтлөх нь ХХ зууны эхний хориод он хүрчээ. 1929 оноос эцгийн нэрээр овоглох болсноос хойш удмын бичгээ хөтлөх нь аажмаар мартагдсан ч 1990-ээд оноос сэргэж байгаа ч хараахан нийтийг хамарч чадахгүй байна.

Гэрийн үеийн бичмэл нь ноёд тайж нарын, харц өрхийн гэсэн ялгавартай байв. Язгууртнуудын гэрийн үеийн бичмэлд угсаа язгуур, албан тушаал, цол, эрх мэдэл, угсаа залгасан хүн зэргийг маш тодорхой бичиж дээд газар мэдүүлнэ. Харин жирийн өрхийн бичигт алба хашиж байсан байдал, ижил нэртнүүдийг ялгахад тустай хоч нэр зэргийг бичдэг байж.

Гэрийн түүхийг зургаар тоймлон үзүүлэх, түүхчлэн бичих хоёр аргаар үйлдэнэ. Угийн зургийг 3 янзаар үйлдэнэ. Нэгд, шулуун шугамаар зааглан дээрээс нь доош цувуулан байрлуулж бичих, энэ нь хамгийн өргөн дэлгэрсэн хэлбэр, хоёрт, модны цагариг мэт гадагш томорсон олон тойрог татаад, голын тойрогт өндөр өвгөө байрлуулж гаднах тойрог бүрт нь нэг үеийг багтаан, хүмүүсийнхээ нэрийг бичнэ. Тэгэхдээ хэний хүүхэд хэн болохыг зааж хооронд нь зураасаар холбож өгнө.Үүний жишээ нь Чингис хаанаас эхлэн бичсэн Халхын 4 аймгийн ноёдын угийн бичгийн хүрдэн зураг, Сэцэн хан Шолойн угийн зураглал зэргийг дурдаж болно. Гуравт, угийн зураглалыг модны мөчир мэт салбарлуулан хөтөлдөг байж. Буриадууд их төлөв ингэж тэмдэглэдэг.

Монголчуудын угийн бичгээс үзвэл тэдний нэг үе дунджаар 20-25 жил байна. Гэрийн үеийн бичмэлд өөрийн биеэс дээш 8 үеийг, доош 5 үеийг багтаан бичнэ. Эцгээ мэдэхгүй бутач хүүхдийн тухайд эхийн овгоор тэмдэглэдэг байж. Эцгийн гэрээс өрх тусгаарласан айл бүр өрх гэрийнхээ удмын  бичгийг хөтлөх ёстой бөгөөд бичин жилтэй хүнээр эхлэн бичүүлнэ. Хэрэв байхгүй бол сайн өдрийг сонгон бичин жилтэнг урьж үйлдүүлнэ.

Гэрийн түүх, угийн бичиг нь удмын сангийн, хууль эрх зүйн чухал түүхэн сурвалжид зүй ёсоор орно.

Өргөн уудам нутагт тархан нутагладаг, хүн ам харьцангуй бага, цус ойртож удмын сан бохиртох эрсдэл өндөртэй зэрэг нь ураг, удмаа сайн мэдэж, хойч үедээ дамжуулан өвлүүлэх шаардлагатай холбоотой. (С.Цолмон)

Ашигласан ном зохиол

Очир Тайжиуд, Сэржээ Бэсүд. Монголчуудын овгийн лавлах,УБ.,1998

Пэрлээ Х., Нэгэн гэрийн түүхийн тухай,//Бүтээлийн чуулган, III боть. УБ.,2012

Сумъяабаатар Б.,  Буриадын угийн бичгээс, УБ.,1966

Шагдарсүрэн Ц., Монголчуудын удмын судар буюу гэрийн үеийн бичмэл// Монголчуудын утга соёлын товчоон, УБ.,2003

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube