Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Батмөнх хаан

5/ 30/ 2023    6 цаг 15 минут

Дөчин дөрвөн хоёрын Монгол улсын их хаан (1480-1517)

Батмөнх бол Баянмөнх Болох жононгийн хүү бөгөөд багадаа эцэг эхээсээ хагацжээ. Төмөрхадаг гэгч хүн түүнийг гэртээ өсгөж, улмаар Мандухай хатанд хүргэж өгчээ. 1479 онд түүнийг 7 настай байхад Мандуул хааны бага хатан Мандухай түүнтэй гэрлэж, Батмөнхийг Монголын их хааны ширээнд суулгав. Түүнийг өсөж том болтол Мандухай хатан төрийн хэрэгт нь туслан, шийтгэж байжээ. Мандухай хатан, Батмөнх нар улс орныхоо тархай бутархай байдлыг эцэс болгож, их хааны захиргаанд нэгтгэх бодлого явуулав. Юуны өмнө Ойрадыг довтлон Тасбүрд гэдэг газар бутцохин эрхэндээ оруулжээ. 1480-аад оны эхээр Юншээбү-гийн Исман (Исмаил) тайшийг бутцохив. 1489 оны үед Батмөнх Ойрадыг дахин дайлжээ.

Батмөнх анхандаа Хангайн уулын захад сууж байснаа удалгүй говийн өмнө талд гарч нутаглажээ. 1500 онд тэндээс нүүж Ордост төвлөх болов. Үүнээс хойш Монголын улс төрийн төв Их говийн өмнөдөд шилжсэн юм.

1509 онд Батмөнх өөрийн 2-р хөвгүүн Улсболдыг баруун гурван түмэнд жонон болгон суулгахад, Юншээбү-гийн Ибарай тайш, Ордосын Мандулай ахлах зэрэг ноёд бослого гаргаж Улсболдыг хороожээ. Тиймээс Батмөнх зүүн гурван түмний хүчээр баруун гурван түмний бослогыг дарав. Түүнчлэн Монголжин аймгийг эрхэндээ оруулжээ. Ийнхүү Батмөнх олон жил үргэлжилсэн дотоодын дайн самууныг эцэс болгож, бүх Монголыг өөрийн захиргаанд нэгтгэв.

Гадаад бодлогын хувьд Батмөнх 1488 онд Мин улсын хаанд найрамдалт харилцаа тогтоох хүсэлт тавьжээ. Мин улсын засгийн газар мөн онд нүүдэлчидтэй худалдаа хийх журмыг тогтоон хууль гаргав. Гэвч удалгүй худалдааны харилцаа тасалдаж, Батмөнхийн цэрэг Мин улсын хойт хилийг уулгалан довтлох болжээ.

Батмөнх засаглалын институцид шинэчлэл хийж, тайш, чинсан гэх мэт харь овогт ноёд түшмэдэд олгодог хэргэмийг халсан ажээ. Түүнчлэн засаг захиргааны шинэчлэл хийж, Монголын түмэн, отгуудыг хөвгүүддээ хуваан захируулжээ. Зүүн гурван түмнийг Батмөнх өөрөө шууд захирч, баруун гурван түмнийг хөвгүүн Барсболдоор захируулжээ.

Батмөнхийн хаанчлалын жилүүдэд удаан үргэлжилсэн дотоодын дайн самуун, гадаадын халдлага довтолгоо намдан зогсч, энх амгалан байдал тогтсон нь Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлж, Хятадын Мин улстай эн тэнцүү харилцах боломжийг бий болгожээ. Батмөнх түмэн, отгуудыг өөрийн үр хүүхдүүдэд өмчлүүлэн захируулснаар нэг талаар алтан ургийнхны ноёрхол бат тогтож, их хааны засаглал бэхжив. Нөгөөтэйгүүр энэ нь их хаантай өрсөлдөхүйц хаад ноёдыг олноор төрүүлэн гаргаснаар хааны засаг сулран доройтох сэжмийг бий болгожээ.

Батмөнх 1517 онд нас барж, хөвгүүн Барсболд нь хэсэг хугацаанд төрийн эрхийг барьсны дараа Батмөнхийн ахмад хөвгүүн Төрболдын хүү Боди их хаан болжээ. Үүнээс хойш Бодийн угсааныхан Монголын их хааны суурийг үе улиран залгамжлах болсон билээ. (Ц.Цэрэндорж)

Үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Баянмөнх Болох жонон, Барсболд, Боди Алаг хаан
Төрөл түүхэн хүн
Цаг үе Дөчин дөрвөн хоёрын Монгол улс
Салбар, чиглэл түүх
Өөр нэр (цол, сүмийн цол гэх мэт) Даян хаан
Хүйс эр
Төрсөн он, сар, өдөр 1472
Нас барсан он, сар, өдөр 1517
Овог, аймаг Хиад Боржигин
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, ах дүү, хүү охин гэх мэт) Элэнц эцэг нь Агбаржин жонон, өвөг эцэг нь Харгуцаг тайж, эцэг нь Баянмөнх Болох жонон. Хүү нь Төрболд, Улсболд, Барсболд, Арсболд, Очирболд, Алчболд, Арболд, Гэрболд, Гэрсэнз. Убсанз, Гэрэтү. Хатан нь Мандухай, Сүмир, Гүсэй.

Ашигласан ном зохиол

  • Саган сэцэн, Эрдэнийн товч, УБ., 1961
  • Шара туджи. Монгольская летопись XVII в., М., 1957
  • 동북아역사재단 편, 明史 外國傳 譯註, 2012 (солонгос хэлээр)
  • Гонгор Д., Халх товчоон, УБ., 1970
  • Даваасүрэн Б., Батмөнх Даян хаан, УБ., 2000 
  • Монгол улсын түүх, гутгаар боть, УБ., 2003
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube