Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

С.Оюун: Монгол хүн чинь ямар хүнлэг энэрэнгүй, тусч билээ. Түүнийг л номынхоо дүрээр хүргэе гэж хичээж байна даа

5/ 30/ 2023    10 цаг 45 минут

Үндэсний номын баярын үеэр МУСГЗ, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюунтай ярилцлаа. Тус арга хэмжээнд Төрийн шагналт, СГЗ, зохиолч С.Оюун “Сэтгэшгүй чандмань сүмийн дууль”, “Домогт хүрэн халзан” романтайгаа иржээ.

-Сайн байна уу? Номын баярт та хэд дэх удаагаа оролцож байна. Үндэсний номын баярыг тэмдэглэх ач холбогдлыг хэрхэн хардаг вэ?

-Би гурав дахь удаагаа оролцож байна. Ном бичдэг хүн олон болж. Энэ жил уламжлалт номын баяр маань өргөн дэлгэр болж байна. Өмнөх жилүүдийг бодвол худалдан авалт тааруу харагдана. Шинээр гарч буй, сонирхолтой номууд олширчээ. Биднийг хотын талбайд бүтээлээ олон хүнд зарах боломжийг олгож байгаа нь сайхан зүйл. Асуудал нь хүмүүс номын баярыг хүлээдэг ч хүмүүсийн амьдралын чанар доройтсон байна. Амьдрал сайжрах юм бол ном унших хүн нэмэгдэнэ. Сонголт арвин учраас алийг нь авах вэ дээ гэж бодох бол зарим нь зорьж ирээд авч байна.

-Номын сонголт өргөн болох тусам чанарын асуудал яригдах болов уу?

-Хүмүүс номыг хавтаснаас нь хараад мэдэх биш. Авсан хойно уншаад л ойлгох байх.  Тэр нь муу, энэ нь сайн гэж бид бусдын бичсэнийг дүгнэхгүй. Уншиж, өөр нэгнийхээ өгсөн мэдээллээс л номын талаар юм сонсдог байх. Зохиолчид сайн бүтээлийг уншигчдад өгье гэж бодно шүү дээ. Ялангуяа хүний зан төлөвийн асуудал яригдаж буй үед хүүхдийн хүмүүжил, монголчуудын ахуй амьдралыг харуулсан ном уншигчдад хэрэгтэй. Ахмад үеийн бид үүнийг л хүргэх гэж бичиж байна. Залуу үеийнхэн маань түүхээ мэддэг байгаасай, монгол хүн гэдэг чинь ямар хүнлэг энэрэнгүй, бие биедээ тусч билээ түүнийг л номынхоо дүрээр хүргэе гэж хичээж байна даа.

-“Сэтгэшгүй чандмань сүмийн дууль” бүтээл “MNC ТВ”-ийн шилдэг романаар шалгарсан...?

-Миний ном энэ жилийн шилдэг романаар шалгарсан. Мөн Амазонд тавигдсан. “Сэтгэшгүй чандмань сүмийн дууль” бүтээл нь Цогт хунтайжийн тухай ном. Цогт хунтайж бол эх оронч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч. Маш олон биет соёлын өвийг бидэнд үлдээсэн. Тэр дундаа 400 гаруй жилийн түүхтэй хийдийн туурь, бичээд үлдээсэн хадны бичиг нь байна. Энэ хүн бол уншигчдад үлгэр болох алтан ургийн сүүлийн хүн. Тиймээс Цогт хунтайжийн эх оронч үзэл, бүтээсэн сайхан зүйлийнх талаар мэдээсэй гэж энэ романыг бичсэн юм. Үүнийг бичихийн тулд маш ном уншсан. Мөн би Булган аймгийнх. Тэр ч утгаараа Цогт хунтайжийг илүү их хүндэлж явдаг юм.

Ер нь зохиолчид роман, тэр дундаа түүхэн роман илүү бичиж байна. Монголчууд бид чинь 37 хаантай улс шүү дээ. Мөн түүхэнд солонгорон үлдсэн олон хүн бий. Түүхэнд товойн гарсан баатрууд ямар ч зохиолчийн анхаарлыг татдаг сэдэв. Цогт хунтайжийг монголчуудаас гадна дэлхийн хүн төрөлхтний соёлын нүд харж байна. Түүний бичиж үлдээсэн философийн шүлэг, эх орноо гэсэн тэмцэл нь бидэнд эрхэм шүү дээ.

-Номын баярын өдрүүдээр таны бүтээлийг хэдээс хэдэн насныхан илүүтэй сонирхож авч байна вэ?

-Миний номыг дунд хэргэм насныхан илүүтэй авлаа. Бүр залуу үеийнхэн төдийлөн мэдэхгүй байна. Сэтгэшгүй чандмань гэдэг үгийг ч ойлгохгүй байх шиг. Наад зах нь монгол үгээ, сүм хийдийн нэрийг мэдэхгүй байна. Ядахдаа энэ үгийг тогтоогоод үзсэн байхад оюуны нэг өв шүү дээ.

-“Тан руу нүүж явна” кино таны мөн нэг нэрийн хуудас шүү дээ. Сүүлийн үед та кино зохиол бичиж байна уу?

-Кино зохиолыг продакшнууд бараг өөрсдөө бичиж байна. Биднийг ч нээх сонирхохгүй юм. Бид ч тэдний хийж буй бүтээлтэй санал нийлэхгүй тохиолдол бий. Сүүлийн үеийн “Трио”, “Монгол” зэрэг кино бидэнд байгаа үнэ цэнийг гаргах гэж хичээсэн нь сайн. Нэг хэсэг Монголд байхгүй амьдрал үзүүлж алалцаад, буудалцах зэргээр гаднын бүтээлийг дагаж давхисан шүү дээ.

Одоо нэг сайхан нь дуурийн болоод кино, драмын нэг шинэ үе гарч ирлээ. Энэ нь харагдаж байна. Тиймээс эдгээр салбараас ойрын хэдэн жилдээ гайхамшигтай сайхан бүтээл гарах болов уу гэсэн итгэлтэй явна.

-Тэгвэл уран зохиолын салбарын шинэ үеийн тухайд?

-Уран зохиолын салбарт бол хоёр янз байна. Нэг нь реалист чиглэлээр бичиж, нөгөө нь неореалист чиглэлээр явж байна. Зохиолчид маань өөр өөрсдийнхөө чиглэлээ л сайхан гэж бодно. Өнөөдөр эдгээр урсгалыг энэ нь болно, болохгүй гэж хэлж болохгүй. Хэн нь сайн юм бүтээнэ тэр нь л үлдэнэ. Хожим хойно хэн ч гэсэн уншихаар ном бичвэл өөрийгөө мөнхөлж байна гэсэн үг шүү дээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд та бага насны хүүхдийг номд дуртай болгох, цахим хэрэглээнээс хэрхэн холдуулах талаар зөвлөгөө өгөөч?

-Энэ тал дээр ч зөвлөгөө өгөхөд ёстой хэцүү дээ. Хүүхдүүдийн анхаарлыг гар утаснаас илүү татъя гэвэл хүүхдийн ном хэрэгтэй. Зүгээр нэг зурагт ном хүүхдийн анхаарлыг хэр татах вэ? Ер нь монголчуудын үлгэр чинь кино үлгэр шүү дээ. Номыг хүүхэлдэйн кино адил хийнэ гэвэл үнэтэй л болох байх. Ямар ч байсан хүүхдэд зөв дуурайлал болох, оюун ухааныг нь хөгжүүлсэн байх хэрэгтэй. Танин мэдэхүйн номыг ээж аав нар аваад байх юм.

Дээр үед чинь арван таван толгойтой атгаалжин хар мангас гэхэд л хүүхэд 15 толгой төсөөлж боддог байлаа.Тэгж оюун ухааныг задалж байгаа юм.

Гэтэл энэ нь Маша, тэр нь Миша гээд үзүүлэхэд үлгэр шиг хүүхдэд төсөөлөгдөхгүй. Ер бусын байх тусмаа хүүхэд сэтгэнэ. Тэдний огт бодож, санаагүй зүйлийг бид хэлж өгөх ёстой.

-Гэтэл зарим нэг нь “Арван толгойтой атгаалжин хар мангас” амьдрал дээр байхгүй. Монгол ардын үлгэр харгис байжээ гэх болсон?

-Юу гэж дээ. Зурагтаар гардаг хүүхэлдэйн кинонд илүү хүчирхийлэл байгаа шүү дээ. Амьдрал өөрөө гэгээлэг биш. Тэмцэж ялаад, түүний цаана гарах хатуужил хэрэгтэй. Бүх зүйлийг сайхан гэж бодтол ирээдүйд өөр байвал яах уу? Амьдрал дээр байдаг бүхнийг хүүхэд мэдэж л өсөх хэрэгтэй. Хүний сонголт шүү дээ.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.185.90Зочин   • 2023, 5 сарын 30. 15 цаг 15 минут

mongol hyn hezeech hynleg enrengui baigaagui shy, ene avgai yu balaraid bna



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube