Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

"Монгол Улсын шатрын аварга" гэж БНХАУ-ын иргэн цоллуулах нь зөв үү

5/ 30/ 2023    14 цаг 28 минут

Монгол Улсын шатрын насанд хүрэгчдийн 61 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт болж байгаа юм. Энэ удаад БНХАУ-ын иргэн "Монгол Улсын шатрын аварга гэж цоллуулах нь  ойлгомжтой болжээ.

Тус тэмцээний эрэгтэй ангилалд БНХАУ-ын иргэн 16 настай М.Амилал 6.0 хожилтойгоор тэргүүлж байгаа аж.  Араас нь их мастер Г.Мөнхгал, их мастер Б.Билгүүн нар 5.5 хожилтойгоор толгой хэсэгт бичигт бичигджээ.

Одоогоор дүн мэдээлэл гараагүй байгаа ч Монгол Улсын шатрын аваргаар БНХАУ-ын иргэн М.Амилал тодрох нь  тодорхой болсон байна.

Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд эх орноо төлөөлж, олон улсын тэмцээнд оролцох эрх авч, шигшээ багтаа чансаагаар жагсч, цалингийн асуудал ч яригддаг учраас оролцсон тамирчдын зүгээс БНХАУ-ын иргэнийг тус тэмцээнд оролцуулах эрх өгсөн Монголын Шатрын холбооны шийдвэрт дургүйцлээ илэрхийлж байгаа юм.

 Тиймээс Шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдоржтой холбогдож тодруулсан юм.

-Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж байгаа тамирчин нь БНХАУ-ын иргэн юм байна. Гадаадын иргэнийг Монгол Улсын аваргаар тодруулах нь зөв үү?

-Тиймээ, багаасаа Монголд амьдарсан юм билээ. Түр оршин суух эрхтэй. Миний хувьд хагас шигшээд оруулахгүй гэдэг саналаа хэлсэн. Төрийн соёрхолт Р.Энхбат багш, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн,  багш Г.Энхбаатар нарын зүгээс нэг баг оруулна гээд зүтгэсэн. Миний эрх мэдэл хүрээгүй. Манай холбооны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч Ховдод байгаа. Одоо яг юу болж байгааг тэднээс асуугаарай. Тамирчдын зүгээс хэл ам гаргаж байгаа бололтой. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд би хэлээд бараагүй.

-Дүрэм журмаараа Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн гэхээр ядаж л Монголын иргэншилтэй хүн л байх ёстой биш үү?

-Би дүрэм журмаа барья, спортын газрынхантай яриад оруулахгүй гэдгээ хэлсэн. Багш нарын зүгээс багаасаа л энд тоглосон гээд оруулна гээд зүтгэсэн. Аав нь Мөнхдалай гээд Өвөрмонгол хүн байсан юм билээ.

Ховд аймагт ажиллаж байгаа Шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатартай холбогдож тодруулахад “Холбооны зүгээс яг энэ асуудлаар ярилцаж л байна. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна. Бид ярилцаж л байна” гэсэн мэдээлэл өгсөн.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.126.89.37Зочин   • 2023, 5 сарын 31. 17 цаг 13 минут

Монголчуудын шатрын аварга шалгаруулах тэмцээн биш үү дээ. Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээн. Тэгэхээр Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн дагуу амьдарч байгаа хэн боловч оролцох эрхтэй шүү дээ. Монгол Улс маань Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдэн орсон орон шүү дээ.



ШИНЭ МЭДЭЭ

Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов24 минут 51 секундын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна33 минут 29 секундын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй36 минут 19 секундын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26
 Facebook Twitter Youtube