Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-02 нд нийтлэгдсэн байна.

Д.Энхтуяа: Айл бүр хашаандаа мод таривал ногоон байгууламж нэмэгдэхээс гадна хүүхдүүдэд багаасаа мод тарих арга, туршлага сурна

6/ 2/ 2023    9 цаг 44 минут

“Бидний нэг” –ийн энэ удаагийн зочноор ойн аж ахуйн инженер Д.Энхтуяа уригдлаа.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Энхтуяа гэдэг. Би ойн аж ахуйн инженер мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ 42 жил ажиллаж байна.

-Тэр бүр хүн халдаж сонгоод байдаггүй энэ мэргэжлийн та яагаад сонгох болов?

-Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан их түүхтэй. Уг нь жүжигчин болох гээд шалгалт өгөөд тэнцчихсэн байсан. Гэтэл гэнэт л ойн аж ахуйн инженер болох сонирхол төрөөд сонгон суралцсан юм. Миний ээж энэ мэргэжилд намайг татаж оруулсан гэж боддог. Яагаад гэвэл ээж маань ургамал, цэцэгт их дуртай хүн байсан.

Ойн инженер мэргэжлийг эзэмшсэнээс хойш цэцэрлэгжүүлэлтийн чиглэлийн бүх аж ахуйд би яг гар бие оролцсон гэж боддог. Цэцэрлэгжүүлэлт гэсэн энэ салбарт шинээр цэцэрлэгжүүлэх, цэцэрлэгжүүлснийгээ арчлан хамгаалах, үржүүлэх гээд олон ажил багтана. Мод үржүүлэх, цэцэг үржүүлэх гээд энэ салбарын бүх л аж ахуйд би инженер хийж байсан. Сүүлийн үед нас яваад, залуучууд маань ч олноор манай салбарт ажиллах болсон учраас тэдэнд зөвлөх, сургах ажлуудыг хийж байна.

-Мод ургамал үржүүлж, тарьж, арчилна гэхээр та өдөр бүр ажлаасаа сайхан мэдрэмж авдаг байх?

-Цэцэрлэгжүүлэлтийн ажлын сайхан нь хийсэн ажлынхаа үр дүнг харж, мэдрэх. Миний тарьсан мод, ургамлаар цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгүүдийг тохижуулсныг хүмүүс таашаалтай харж байгаа нь үнэхээр сайхан байдаг. Ямар сайхан мод вэ, ямар сайхан цэцэг вэ гэхэд нь би маш их баярладаг. Мод тарих, цэцэг тарих ажил өдөр бүр хүнд шинэ мэдрэмж, шинэ сэтгэл хөдлөлийг авчирч байдаг. Тийм болохоор миний мэргэжил хамгийн сайхан.

-Эх орондоо үрслүүлж, ургуулсан мод гаднаас ирж байгаа мод хоёрт ялгаа бий юу?

-Нутагшаад өөрийнхөө эх оронд ургаж байгаа цэцгийг тарихаар ургалтын хугацаа нь урт, арчлах, тордох арга хэмжээ нь тодорхой болохоор илүү үр дүнтэй ажил болдог. Гаднаас орж ирж байгаа цэцэг, мод, ургамал бол тодорхой хэмжээний хил гааль дамжина, урт хугацааны зам туулна. Тэр хооронд нь үндэс, иш, мөчир гэмтэх, зориулалтын бус саванд авчрахаас эхлээд нэлээн эрсдэлтэй байдаг л даа.

Манай мэргэжлийн байгууллагууд сүүлийн жилүүдэд гаднаас мод ургамал оруулж ирэхээргүйгээр бэхжиж байгаа гэхэд болно.

-Мод үржүүлж ургуулна гэдэг бас их хөдөлмөр шаардсан ажил шүү дээ. Хамгийн хэцүү зүйл нь юу вэ?

-Элсэн чихрийн ширхэг шиг үрийг 3 жил тордож ургуулаад тарих үйл явц хүртэлх тэр хугацаа бол маш их хөдөлмөр шаарддаг. Гэтэл модны үнэлгээ маш бага. Нэг модыг 15 мянган төгрөгөөр авлаа гэж бодъё. Хүн “өө ямар үнэтэй юм бэ” гээд авч байгаа сонсогддог. Гурван жил ургуулсан мод шүү дээ. Гуравт хуваахаар жилд тавхан мянган төгрөг оногдож байгаа биз дээ. Үнэндээ биднээс жилийн дөрвөн улирал ижил хөдөлмөр шаардсан, арчилж, хамгаалж ургуулж байгаа мод шүү дээ.

Нялх нярай хүүхдийг яаж хайрладаг билээ, яг тэрэн шигээ ийм сайхан амьд байгаль бэлэглэдэг хүмүүсийг хүндэтгэж хайрлаарай. Бидний хийсэн ажил, гарч байгаа “бүтээл”  бүр та нарт зориулсан юм шүү гэж хэлмээр байна.

Өөр нэг зүйл хэлэхэд, бид ногоон байгууламжид өдөрт 2 удаа, зарим өдөрт 3 удаа түүвэр цэвэрлэгээгээ хийдэг. Яагаад тийм ойрхон, ойрхон хийгээд байна вэ гэхээр бидний тарьж ургуулсан савтай модны тогоон дотор хүмүүс тамхины иш, ундааны сав, хогоо хийчихдэг. Өдөрт 4 шуудай хог гарна шүү дээ. Ойр орчных нь ААН-үүд савтай хогоо аваачаад шууд ногоон байгууламж, модны доор тавьчихдаг. Байнга л цэвэрлэх ажил гардаг. Модыг нь тэр чигээр нь сугалж аваад хулгай хийгээд явчихдаг. Иргэддээ хандаж хэлэхэд, хотын соёлтой байгаад өөрсдийнхөө төлөө хийсэн энэ ногоон байгууламж, цэцэрлэгжсэн талбай, мод, зүлэг, цэцгээ хайрлаж байгаарай. Энийг чинь цэцэрлэгчид, цэцэгчид маш их хөдөлмөр хүчээр бий болгодог юм шүү. Та нарын л тав тухтай амьдралын төлөө хийсэн зүйлс юм шүү. Өөрсдийнхөө юмыг хайрлаарай.

-Ногоон байгууламжийн ач холбогдлыг хүн бүр л уг нь ойлгодог болж. Гэхдээ танаас сонсмоор байна?

-Ногоон байгууламжийн ач холбогдол бол барагдахгүй. Эдийн засгийн, гоо сайхны, эрүүл ахуйн, агаарын бохирдол гээд л ярьж байна. Аливаа улс орны хамгийн нэгдүгээрт тавигдах асуудал бол ногоон байгууламж. Бид нүүрстөрөгчийн хийгээр хордож байна. Хүчилтөрөгчөөр дутагдаж байна. Тоос шороонд харшил өгч байна гэх асуудлууд байхгүй болно доо. Ногоон орчинд амьдарна гэдэг чинь тэр хүмүүсийн сэтгэл зүй амар тайван амьдрахад маш чухал нөлөө үзүүлдэг. Ургамлууд маань тодорхой хэмжээний өөр өөрсдийн үүрэгтэй. Хорт хийг шингээх, дуу чимээ багасгах гээд л ...

-Хүмүүс мод тарих сонирхолтой болоод байгаа ч хамгийн чухал арчлах асуудлыг нь орхигдуулчихдагг. Тарьсан модоо хэрхэн арчилж тордох талаар та мэдээлэл өгөөч?

-Арчилгаа гэхээр хүмүүс зүгээр услах юм шиг боддог юм. Услахаас гадна бордох, ургамал хамгааллын арга хэмжээнүүд, өвчин хортон шавжаас сэргийлэх, дээрээс нь хүмүүсийн таашаалд тав тухтай байдалд нийцүүлэх зорилгоор мод ургамлаа хэлбэржүүлж засах, цэвэрлэгээний огтлол, залуужуулах огтлол гээд л олон ажил хийгддэг юм.

“Тэрбум мод” хөдөлгөөн өрнөснөөс хойш хүмүүсийн сэтгэл санаа их өөр болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүмүүс яагаад мод тарих шаардлагатай вэ, энэ мод бидэнд ямар үр дүн, ач холбогдол өгч байна вэ гэдэг талаар тодорхой хэмжээний ойлголт авсан гэж бодож байна.

-Мод тарих соёлыг хүн бүрт суулгахын тулд юу хийх хэрэгтэй гэж та боддог вэ?

-Улаанбаатарын гэр хороололд 400 гаруй мянган айл өрх амьдардаг гэсэн тоо бий. Тэгэхээр 400 гаруй мянган айл хашаандаа нэг нэг мод тарилаа гэхэд нийслэл 400 мянган модтой болно. Хоёр мод таривал 800 мянган модтой болох нь. Хүүхдүүд хүртэл мод тарих арга, туршлага сурна. Хожим би мод тарих ёстой гэсэн ойлголт хүүхдүүдэд суух болов уу л гэж бодож байна. Миний хувьд ногоон хоттой болохсон л гэж мөрөөддөг. Ер нь болж л байна. Сүүлийн үед хотын ногоон байгууламж эрс нэмэгдсэн.

 Нэмж хэлэхэд хүн болгон дотроо мод тарина гэж бодож яваарай. Мод таривал үйлс бүтдэг. Яагаад гэвэл тэр чинь амьд организм болохоор тодорхой хэмжээгээр хүнд зөв энерги түгээж байдаг юм шүү. Би мод ургамал тарьдаг ажилдаа маш их дуртай. Тарьсан модоо хараад миний нас нэмэгдэж байгаа байх гэж бодож явдаг.

 

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.87.13Цэнд- Аюуш С.   • 2023, 6 сарын 2. 12 цаг 12 минут

Эрхэлсэн ажилдаа зорилготой золбоотой зүтгэлтэй нэгэн . Эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.

192.82.87.13Зочин   • 2023, 6 сарын 2. 12 цаг 09 минут

Найздаа Эрүүл энх, аз жаргал хүсье. Ажилдаа зорилготой золбоотой , зүтгэлтэй хүн шүү.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube