Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-07 нд нийтлэгдсэн байна.

Т.Сүхболд: “IHC” койнтой холбогдох хэргийг эрүүгийн хэргийн дугаар аваад шалгаж байгаа

6/ 7/ 2023    16 цаг 08 минут

Б.Идэр-Одыг Эрүүгийн цагдаагийн газраас Олон Улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерполын улаан хэсгийн хөх буланд эрэн сурвалжлуулах хүсэлтийг энэ оны хоёрдугаар сард өгч, зар байршуулсан талаар бид мэдээлсэн. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард Австрали улсаас АНУ руу явсан гэх мэдээлэл байгаа гэж ЭЦА-наас мэдээлсэн юм.

Тодруулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын сүүлчээс хойш цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт Б.Идэр-Од болон түүний хамтрагч нарыг холбогдуулан шалгаж эхэлжээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шувуу ажиллагаа"-ны хүрээнд мэдээлэл өгөх үеэр Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд “Койны асуудал дээр Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос 26 койныг эрсдэлтэй гэж үзсэн. Үүнийг гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Үүнээс хоёр койны асуудлыг гэмт хэргийн үндэслэл бүхий нотлох баримттай байна гээд яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад гаргасан.

Хоёр койнд холбогдох гэмт хэрэг нь анхдагч зах зээлээс мөнгө цуглуулаад хоёрдогч зах зээл рүү буюу токен болгож гаргалгүйгээр иргэдэд тараасан. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, гэмт хэргийн үндэслэлгүй гэж үзээд хаасан юм. Үлдсэн 22 койны иргэдтэй холбоотой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Комедиан Б.Идэр-Одыг Интерполын хөх буланд эрэн сурвалжилж байгаа. Хөх буланд гэдэг хаа байгаа хаягийг нь тогтоох, мэдээллийг нь бидэнд илгээх эрэн сурвалжлах ажиллагаа. Шалгах шаардлагатай зүйл бий. Түүнийг койны хэргээр шалгаж байгаа.

Надад мөрдөн шалгах ажиллагааны нарийн талаар ярих эрх байхгүй. Харин “IHC” койнтой холбоотой этгээдүүдтэй холбогдох гэмт хэрэг нь прокурорын байгууллагад Эрүүгийн цагдаагийн газраас яллагдагчаар татах санал өгөөд, эрүүгийн хэргийн дугаар аваад шалгагдаж байгаа хэрэг" гэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube