Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-08 нд нийтлэгдсэн байна.

Каховын усан цахилгаан станцын сүйрэл бүс нутгийн экосистемийг "үүрд" өөрчилж магадгүй

6/ 8/ 2023    8 цаг 50 минут

Каховын УЦС-ын даланг дэлбэлсний улмаас үүссэн үер  Днепр дагуух суурин газрууд, хөдөө аж ахуйн газар, ургамал амьтны аймгийг ноцтой үр дагаварт хүргэх болно. Энэ бүс нутагт ус зайлуулах хоолой, экосистемийн өөрчлөлт болон усан цахилгаан станцын хөдөлгүүрийн тос асгарснаас үүссэн хөрсний бохирдол, үйлдвэрүүдийн хаягдал бохир усан сангийн ёроолоос дээш гарч ирэх аюул заналхийлж байна. Түүнчлэн сэтгэл түгшээсэн өөр нэг асуудал бол Оросын црэгүүдэд эзлэгдсэн эрэг орчмын газруудад байршуулсан мина Каховка усан сангийн хүчтэй урсгалын нөлөөгөөр өөр газруудад зөөвөрлөгдөж болзошгүй юм.  

Хохирлын анхны үнэлгээг хийхэд долоо хоног, хэдэн сар шаардагдах ч харин байгаль орчны гамшгийн үр дагавар олон жилийн турш нөлөөлнө гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Усан цахилгаан станцад тухайн үед байсан 150 тонн хөдөлгүүрийн тос Днепр рүү асгарч, зарим нэг мэдээллээр бүр 300 гаруй тонн тос урсах магадлалтай гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдэгдэв. Түүгээр ч барахгүй Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын дараа усан сангийн ёроолд хуримтлагдсан цацраг туяа тархах эрсдэлтэй байна гэж Украины байгаль орчны “Экодия” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Анна Акерман анхаарууллаа.

Херсон дахь Днепр мөрний дагуух байшингууд 2023 оны 6-р сарын 6-нд Каховын усан цахилгаан станц дэлбэрэхээс өмнө болон дараа нь

 Энэ бүхнээс гадна үер нь аж үйлдвэрийн хаягдал, хогийн цэг гэх мэт асар их хэмжээний бохирдуулагч бодисыг өргөн уудам газар нутагт тархаана гэж The Washington Post сонинд анхааруулжээ.

Батын их сургуулийн мэргэжилтэн Мохаммад Хайдарзаде "Химийн бодис, төрөл бүрийн хорт бодис ашигладаг бүх үйлдвэр, цехүүдийн маш их хог хаягдал, шороо байгааг" сануулжээ.  

Далангийн энэ эвдрэл нь төсөөлж болох бүх аюултай бодисыг өргөн уудам газар нутагт тарааж болзошгүй. Усны урсгал замдаа таарсан бүхнийг хамж оддог. 

2015, 2019 онд Бразилд болсон  томоохон хэмжээний далангийн эвдрэлийн байгаль орчны гамшгийн үр дагаврыг одоо хүртэл бүрэн үнэлэх боломжгүй байна гэжээ.

Хиймэл дагуулаас авсан зургаас харахад мягмар гарагт голын боомт болон зарим аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд байрладаг Херсон орчим үерт автсан байна.

Украины Байгаль орчин, байгалийн нөөцийн сайд Руслан Стрелец хэлэхдээ:

Орос улс  бүрэн хэмжээний түрэмгийллийн үеийнхээ хамгийн том экоцид үйлдлээ. Каховын усан цахилгаан станцын даланг нураах нь байгаль орчинд гамшигт үр дагавар авчрах болно.
Стрельцын хэлснээр Херсон мужийн 80 орчим хот суурин үерт автах эрсдэлтэй байна. Доод Днеприйн үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүрд алга болж магадгүй. Энэ нь биологийн ховор төрөл зүйл бүхий 80 гаруй мянган га тусгай хамгаалалттай газар нутаг юм. 

Гамшиг орон нутгийн агро аж үйлдвэрийн цогцолборт хүчтэй цохилт өгөх болно.

Казкова Дибровагийн амьтны хүрээлэн үерт эзлэгдсэн. Тэнд 260 орчим ан амьтан байсан бөгөөд бүгд үхсэн,  зөвхөн хун, нугас л зугтаж чадсан гэж амьтны хүрээлэнгийн захиргаа мэдэгдэв.

Запорожжягийн усан цахилгаан станцад гарсан сүйрэл нь Оросын эхлүүлсэн дайны улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг улам бүр нэмэгдүүлж байна. Greenpeace-ийн тооцоолсноор байгалийн нөөц газрын дор хаяж 1.24 сая га газар пуужин, их бууны цохилтоос үүдэлтэй түймэр, ус, хөрсний бохирдолд өртсөн байна.

Эх сурвалж: Мoscowtimes.ru

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.229.122.191zochin   • 2023, 6 сарын 8. 10 цаг 27 минут

ukrianii fashistuud l ingeh chadna amerikiin daalgavraar



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube