Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-08 нд нийтлэгдсэн байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн “сүнс” нь босго, жагсаалт хоёр

6/ 8/ 2023    8 цаг 12 минут

Б.Дамдин-Очир

Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...УИХ нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэж заасныг УИХ-аас 2023 оны тавдугаар сарын 31-нд “УИХ нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчиллөө. Ингэснээр 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явахаар болж байгаа юм.

Ер нь бол “...Монголд дан ганц мажоритар буюу олныг төлөөлөх тогтолцоо зохихгүй” гэдгийг олон жилийн өмнөөс хэлж ярьцгаасан улстөрчид олон бий. Нам намд л байсан. Гэхдээ хүч, зориг хоёр нь хүрэлгүй өнөөг хүрсэн юм. Жишээ нь, 1990-ээд оны дундуур С.Зориг тогтолцооны талаар маш тодорхой хэлж л байсан байна. Тэрбээр “...Манай улс парламентын улс учраас Ерөнхийлөгч хэн байх нь нэг их хамаагүй. Хамгийн гол нь УИХ яаж бүрдэхээс хамаарна. Эрх мэдлийн ихэнх нь манай Үндсэн хуулиар парламентад байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчөөсөө илүү чухал асуудал бол УИХ-ын сонгуулийн хууль. Өчигдөр Хувьсгалт намын нарийн бичгийн дарга Сонгуулийн хуулийн талаар ярьсан байна л даа. Их сонин тогтолцоо сонгож байгаа юм. 52-ыг нь мажоритараар, үлдсэн 24-ийг нь зургаан том тойрог болгоод дөрөв дөрвөн суудал гэсэн. Энэ нь мөн чанартаа яг ижил маягийн системийг л өөр нэрээр хийж байгаа хэрэг. Үүнийг 1940-өөд оны сүүлчээр Хятадад хэрэглэж байсан юм байна. Дараа нь Тайваньд Чан Кай Ши-гийн үед хэрэглэсэн. Одоо ч Тайваньд тэр депутатууд нь сууж байгаа шүү дээТайванийн шинэ намууд бүх насаараа парламентад суучихсан тэр нөхдүүдийг “Хэдэн хөгшин хулгайч нар” гэж нэрлэдэг юм байна. Сүүлд нь Япон, Өмнөд Солонгост үүнийг хэрэглэж байсан. Тэр нь дампуураад пропорциональ систем рүү шилжсэн. Яагаад гэвэл энэ систем авлигал бий болгодог. Тэр нь Япон дээр харагдлаа. Баахан авлигын хэрэг гарсан. Сая Солонгос дээр харагдлаа. Тайваньд харагдаж байна. Эцэст нь бүгдээрээ тэр сонгуулийн системээ өөрчлөөд пропорциональ руу шилжсэн. Гэтэл манайд яг тэр сиситем нь байна.  Яг энэ системээр явбал зүгээр нэг тухайн нутгийн нөхрийг л гаргаж ирнэ. Дээрээс нь намуудын дотор өрсөлдөөн гарч, бүлэглэлүүд нь хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Энэ талаараа их уршигтай систем байгаа юм. Аюултай. Сүүлд нь засахад хэцүү болоод ирэхээр эд нарыгаа дагах юм байлгүй. Үгүй бол заавал зовлон туулж байж гэдэг шиг Хятад, Тайвань, Япон, Солонгосын системийг давж байж цаашаа явах ёстой гэдэг ойлголт байдаг юм уу” гэж байжээ. Ингэж ярьж байснаас нь хойш 20 хол илүү жил өнгөрсөн байна. С.Зоригийн хэлж байснаар мажоритар тогтолцооны “зовлон”-г туулаад иржээ. Тэр зовлонгийн илрэл нь өнөөдрийн Монголын байж байгаа царай л даа.

Ямартай ч Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулаад авлаа. Янз бүрээр л үзэж байна. Тогтолцооноос илүү тоог нь тойроод ярьж байна.

Нэгэнт Үндсэн хуулийг өөрчилсөн болохоор үүнд нийцүүлэх хуваарийн дагуу УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Байнгын хороодоор хэлэлцээд эхэллээ.

Энэ өөрчлөлтийн үнэ цэнийг баталгаажуулах, үр дүн хүлээх “үүд” нь ердөө хоёрхон асуудал дээр голлохоор байна.

Нэгдүгээрт, “...Намууд УИХ-д суудалтай болохын тулд хэдэн хувийн босго давах вэ” гэдэгтэй холбогдоно. Үндсэн хууль батлагдсан өдрөөс хойш жижиг намуудын эрэлт нэмэгдэж байгаа нь анзаарагдаж байна. Олон жил улс төрөөс хол явсан улстөрчид ийм намуудын хаяа түшээд эхэлжээ. Удахгүй том намуудын жагсаалт, тойрог хоёроос мултрах нь тодорхой болсон нөхдүүд ч жижиг намуудыг бараадах сураг нэлээд гарч байна. Гэхдээ нөгөөх намууд нь хуулиар тогтоосон босгыг давж УИХ-д орж ирж чадах уу. Тийм хэмжээний дэмжлэгийг олон нийтээс авах уу. Иймэрхүү асуудлууд жижиг намуудын хоолой дээр тээглэсэн яс болоод байгаа юм. Одоо яригдаж байгаа “...Гурван хувь” бол боломжийн босго болно. Босго үүнээс “намхан” болсон ч жижиг намуудын хүсэл, эрх баригчдын анх тавьсан “..Бүх төлөөллийг оруулах боломжийг нээх” зорилгод нийцнэ. Гэвч Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийн гол “түнш” АН-ын хувьд “...Босгыг улам намхан болгох”-ыг зөвшөөрөхгүй. Учир нь АН-д ашиггүй. Хэрвээ “...Босгыг хоёр хувиар тогтоолоо” л гэвэл АН-ын томоохон фракцууд халааснаасаа нэг нэг нам гаргаж ирээд л алга болно. Гол нь тэр жижиг намууд нь УИХ-д орж чадахгүй ч АН-ын саналыг зулгаана. Яг үнэндээ босго өндөр байх нь АН-д хэрэгтэй. Тиймээс хэрэлдээд ч гэсэн хүчтэй харагдах нь хэрэгтэй байгаа юм, энэ намд. Бас олон жил гудамжинд яваа жижиг намууд “...Одоо л боломж ирлээ” гээд хөөртэй байна. Босго өндөрсвөл тэдний боломж хаагдана. Сонгуульд орж мөнгө үрж байхаар урьдных шигээ том намуудад нууцаар хүчин зүтгэсэн нь дээр. Эсвэл Төв талбайд гарч, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь илүү том улс төр болно. Иймэрхүү байгаа учраас “...Босгыг хэдээр тогтоох вэ” гэдэг улс төрийн бүх намуудад хамаатай юм.

Хоёрдугаарт, пропорциональ буюу хувь тэнцүүлэн төлөөлөх замаар сонгогдох гишүүд жагсаалтаас тодорно. Тэгэхээр “...Намуудын жагсаалтад хэн хэн багтах вэ” гэдэг маш чухал болно. Юутай ч “хүнд гарууд” урьдных шиг намын жагсаалтын ард нуугдах боломжгүй. Олон нийт жагсаалт нээлттэй байхыг хүсэж байна. АН “...Жагсаалтыг нээлттэй байлгая” гэсэн санал өгсөн харагдсан. Хэрвээ жагсаалтад хэн байгааг нуух, эсвэл түүндээ баахан “луу данс”-тай нөхдийг чихчихвэл босго ямар ч байсан бүдэрч мэднэ. Тиймээс намууд жагсаалтаа хэн хэнээр, хэрхэн бүрдүүлэхээс хувь тэнцүүлэн төлөөлөх хэдэн гишүүнтэй болох нь шалтгаална.

Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлт одоогоор “...Алаагүй баавгайн арьс” л гэсэн үг. Үр дүн нь ирэх сонгуулийн дараа, түүнээс ч хойш гарна. Гэхдээ дээр хэлсэн хоёр асуудал энэ өөрчлөлт хаашаа эргэхийг өнөөдөртөө тодорхойлох “луужин” болно. Үүнийг хуулиудад сайн хийж өгвөл энэ өөрчлөлт цаашдаа зөв рүү эргэнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийн “сүнс” нь босго, жагсаалт хоёр юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube