Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-08 нд нийтлэгдсэн байна.

Н.Нарантуяа: Ковидын дараа бүтээлч эрин үе бий болсон гэж боддог

6/ 8/ 2023    10 цаг 42 минут

Гар урлаачдын “Quilt and craft “үзэсгэлэн зургадугаар сарын 1-3-нд Г.Занабазарын нэрэмжит дүрлэх урлагийн музейд гарсан. Тус үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс Н.Нарантуяагийн сүлжмэл болон зүймэл урлалууд бусдын анхаарлыг илүүтэй татаж байсан юм. Урлаач Н.Нарантуяагийн дэгээ зүүгээр нэхсэн “ Бундын хатан” хуримын даашинз бүтээл үзэсгэлэнгээс “сүлжмэл арт” төрөлд тэргүүлсэн байна. Түүнтэй ярилцлаа.

-Таныг сүлжмэл урлалын хичээл заадгийг олон хүн мэддэг байх. Үзэсгэлэнд тавьсан таны хийсэн бүтээлүүд өвөрмөц, өөр харагдаж байна. Ялангуяа сүлжмэл хүүхэлдэйнүүд?

-Намайг Н.Нарантуяа гэдэг. Sunshine гар урлалын дэлгүүрийг үүсгэн байгуулагч. Би анх 7 настайдаа дэгээ болон хос зүүний сүлжмэл сурсан бол 18 жилийн өмнөөс хүүхдүүдийнхээ багадсан хувцсыг зүйж, өлгий энэ тэр хийж эхлээд зүймэл урлалыг шимтэн хийх болсон. Нийт 30 гаруй жил энэ урлалтай нөхөрлөсөн байна.

Миний охин хөнгөн хэлбэрийн аутизмтай. Одоо 12 настай ч гэсэн уншиж, бичих чадварын хувьд бага зэрэг сул. Гэхдээ маш их зураг зурдаг. Ковидын үед би охиныхоо зурсан зургаар энэ хүүхэлдэйнүүдийг хийсэн юм. Ковидын вирус, замын хөдөлгөөний гэрэл, оцон шувуу, цэцгэн гарагийн гүнж гээд л өөрийнхөө очих дуртай тэр ертөнцийг л зураад байдаг.

-Хуримын даашинз бүтээлийг чинь харахаар маш их ажиллагаа оржээ. Мөн зүймэл урлалаар “өгүүллэг” биччихсэн харагдлаа?

-Гар урлалын үзэсгэлэнгийн сүлжмэл арт төрөлд тэргүүн байр эзэлсэн “Бундын хатан” нэртэй даашинзыг би 4 сар нэхсэн. Хуримын даашинз л даа. Арт төрлийн бүтээл гэж болно.

Зүймэл урлалыг анх эхлэхэд надад яг үнэндээ даавуу авах ч мөнгө байсангүй. Тиймээс  эхлээд хүүхдийнхээ хувцасны өөдөс, дараа нь оёдлын үйлдвэрүүдийн даавууны өөдсөөр урласан. Ер нь наадмын өдрүүдэд их тогтож сууж хийдэг. 18 жил урласан бүтээлээ энэ удаагийн үзэсгэлэнд тавьсан байгаа. Хүүхдийн хувцасны өөдөс, товчноос эхэлсэн бүтээл. Ер нь наадмын өдрүүдэд их тогтож сууж урладаг.

-Нарантуяад урам өгдөг зүйл юу вэ?

-Би тод өнгөнд их дуртай хүн. Мөн материалын бүтэц, шинж чанараас миний бүтээлүүд их шалтгаалдаг.  Ер нь, хуулбарлаад байдаг төрлийн хүн биш юм шиг байгаа юм. Яг энийг дуурайгаад хийгээд өгөөч гэхээр л шийтгэл хүртчихсэн мэт санагдаад, яг адилхан болохгүй бол стресстдэг. Анх бол хүүхдүүддээ хувцас хунар хийж өгөх гээд гар урлал хийж эхэлж байсан чинь хийсэн зүйлээ борлуулаад, хүмүүс магтаад эхлэхээр урам орох болсон. Захиалга өгсөн хүнийг маань дагаад хавь ойрныхон нь бас үйлчлүүлэхээр ирнэ. Ер нь, хийсэн зүйлээсээ их урамшдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд бусдад бас сургах юмсан гээд сургалт эхлүүлсэн.  Ажлынхаа үр шимээр гурван ч удаа Японд зүймэл урлалын сургалтад суусан. Боломж л олдвол өөрийгөө хөгжүүлье гээд сургалтанд очоод суучихдаг юм.

-Таны хувьд аль улсын гар урлалыг илүү сонирхож, өөрийгөө хөгжүүлдэг вэ?

-Дэлхийн улс орнуудын хувьд гэртээ сууж байгаа ээжүүдийг уйдаахгүй, хөгжүүлэхийн тулд  олон олон арга хэмжээнүүд зохион байгуулдгийн нэг нь гар урлал байдаг. Гэхдээ гар урлал бол урлагийн нэг төрөл шүү дээ. Англи, Перу, Африкийн орнууд гээд гар урлал нь тухайн улс орны уламжлал, соёл, ёс заншлыг агуулан хөгжсөөр байгаа юм.

Миний хувьд өөрийнхөө дуртай зүйлд л цаг хугацаагаа зарцуулж, өөрийгөө хөгжүүлдэг. Мексик тал руу сонирхол давамгайлдаг. Гэхдээ дэгээ зүүний сүлжмэл, зүймэл талдаа япон, хүүхэлдэйнүүд маань африк талдаа ч гэдэг юм уу. Харин гоёл чимэглэл, шүр сувд дээр үнэхээр чадахгүй юм билээ.

-Гар урлал бол ур ухаан, хөдөлмөр шаарддаг. Гэвч төдийлэн үнэлэгддэггүй юм шиг санагддаг. Ялангуяа сүлжмэл урлал?

-Гар урлал гэдэг монголчуудын хувьд олон жилийн түүхтэй. Социализмаас өмнөх үед бол үнэхээр гар урлалыг урлагийн бүтээл гэдэг талаас нь харж, үнэлдэг байлаа. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нэлээн арилжааны тал руугаа хэвийж, үнэ хүнд нь ч унасан. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжих болсон нь цар тахлаас бас үүдэлтэй л дээ. Мөн гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд маань их сонирхох болсон байна лээ. Ээжүүд маань шинэ зүйл сурья, энийгээ бизнес болгож болох юм байна, брэнд үүсгэж болох нь гэх зэргээр шинээр хардаг болсон. Залуус аливааг хуулбарлахаа больсон шүү дээ. Аль болох шинэ зүйл хийхийг эрмэлздэг. Ковидын үед залуус гар урлалыг сонирхож, олон нийтийн сүлжээнд хийсэн бүтээлүүдээ тавьснаар богино хугацаанд олон хүнийг татаж чадсан гэж би боддог. Зарим бизнесүүд хаалгаа барьж байхад гар урлалын дэлгүүрүүд маань багагүй ачаалалтай ажилласан байдаг. 3000 төгрөгийн утас аваад хөл дулаацуулагч нэхээд 12 мянгаар зарж байх жишээний. Үнэхээр ковидын дараа бүтээлч эрин үе бий болсон шүү. Энэ хүүхдүүд маань өөрсдөө гар урлалын үнэ цэнийг мэдэж байгаа учраас бусдын ажлыг үнэлдэг.

-Дэлгүүр ажиллуулж, сургалт явуулаад хэдэн жил болж байна?

- Дэлгүүр ажиллуулаад 9 жил болж байна. Анх бага  охиноо хоёр нас хүрүүт л өлгий оёж зарья гээд подвальд ганц оёдлын машин тавиад ажлаа эхлүүлж байсан. Зүймэл өлгий хийж ойр дотныхоо хүмүүст өгөөд. Фейсбүүктээ хийсэн зүйлээ тавихаар хүмүүс авья гэхээсээ илүү сурья гэж байсан учраас сургалт явуулаад өөрөө материалаа зөөж авчраад л эхлүүлсэн бизнес. Одоо 12 хүн ажиллаж байна. 7 багштай. Бас ажлынхаа хажуугаар нэг сургуульд багшилж байгаа. SBN  телевизийн хүүхдийн нэвтрүүлэгт ажилладаг. Гар урлал сонирхдог, бусадтай адилхан хөгжих гээд л явж байгаа хүн байна даа.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube