Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-08 нд нийтлэгдсэн байна.

"Газрын тос боловсруулах үйлдвэр" гэх төсөл гацжээ

6/ 8/ 2023    13 цаг 36 минут

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар өчигдөр УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хурал дээр төслийн багийнхан мэдээлэл өгсөн юм.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл цаг хугацааны дагуу хийгдсэн бол 2024 онд бид ашиглалтад хүлээн авах ёстой. Гэвч өчигдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2026 онд дуусах төлөвлөгөөтэй долоо долоо хоногоор ажлаа төлөвлөчихсөн ажиллаж байсан ч саяхан шинээр гарсан Засгийн газрын тогтоолтой холбоотой зарим асуудал үүссэн” хэмээн ярьсан. Ёстой хонх дуугартал дамар нь таг гэгчээр болжээ.

Тус үйлдвэр ашиглалтад орох нь 2024 онд байтугай, 2026 онд ч дуусах эсэх нь эргэлзээтэй болсон бололтой. Төсөл сунжрах тусам зарлага нэмэгддэг нь манай улсын хувьд тогтсон зүйл. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дараах 4 хэсэгт (ЕРС: Инженерчлэл-Худалдан авалт-Барилга угсралт) хуваан хэрэгжүүлж байгаа аж.

ЕРС 01 багц ажлыг БНЭУ-ын “JMC projects India” компани гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 80.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Уг багц ажлын хүрээнд оффис-сургалтын төв, эмнэлэг, raл команд, агуулах, засварын цех, ажиллагсдын хоолны газар гэх мэт иргэний есөн барилга, 30 мянган метр куб багтаамжтай газар доорх усны нөөцийн сав, 89 км ус дамжуулах шугам хоолой, насос станцууд, түүнийг дагасан цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц зэрэг технологийн бус байгууламжууд баригдаж 2023 оны 9-10 сард ашиглалтад хүлээн авах гэнэ.

ЕРС 02 ба 03 багц ажлуудын Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructure Limited” (MEIL) компани 2022 оны 10 дугааp capaac эхлүүлсэн инженер-геотехник, бусад суурь судалгааны ажлаа дуусган, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр барилга угсралтын ажлаа эхлүүлжээ.

ЕРС 02 ажлын хүрээнд үйлдвэрийн үндсэн технологийн буюу энгийн ба вакуум нэрлэгийн байгууламж, Анхдагч процессын (Энгийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж) болон Дагалдах байгууламж (Агуулах сав, резервуар, Ачих буулгах байгууламж, Ус цэвэршүүлэх, ууршуулах систем, Шугам хоолойн тулгуурууд, хэрэглээний бусад байгууламжууд) баригдах бөгөөд эдгээр байгууламжуудын ажлын зургийг Испанийн” Intecsa” компани гүйцэтгэж байгаа гэлээ.

ЕРС 03 багц ажил буюу Үйлдвэрийн 35 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцын ажлын зургийг MEIL компани өөрөө хийж, үйлдвэрлэхэд ихээхэн хугацаа шаарддаг генератор, уурын турбиныг ХБНГУ-ын “Siemens”, уурын зуухыг мөн улсын “ThyssenKrupp” компани үйлдвэрлэж байгаа аж.

ЕРС 04 багц ажилд хамаарах гүн боловсруулалтын Патенттай технологийн байгууламжуудын Лиценз эзэмшигчээр шалгарсан компаниудтай гэрээ байгуулсан гэлээ.

Хотхоны II ээлжийн барилга зогссон, ШУТИС-т бэлтгэж байгаа 21 оюутны төлбөрийг АМГТГ-аас төлөөгүй 

Холбогдох албаныхны өгсөн мэдээллээр Газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани 2022 оны сүүлээс ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд тус компани байр зүйн зураглал, инженер-геодези, геотехникийн нарийвчилсан судалгаа болон түүхий тосны шинж чанарын нарийвчилсан шинжилгээ зэрэг ажлыг хийж дуусган, түр кемпийн барилга байгууламж, технологийн зам, цэвэр усны хангамж зэрэг дэд бүтэц байгуулах ажлуудаа гүйцэтгэж дууссан бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс дамжуулах хоолойн барилга угсралтын ажлыг эхлүүлжээ.

Газрын тос дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канад улсын “Worley Parsons’ компани хийж байгаа аж.

“Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ы барилга угсралтын ажлын явц 79.01 хувьтай байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сараас Хөгжлийн банкны санхүүжилт зогссонтой холбоотойгоор ажил зогссон. Ашиглалтад орсон эхний 40 айлын орон сууцанд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож буй Ерөнхий гүйцэтгэгч БНЭУ, БНХАУ-ын компаниудын ажиллагсдыг орон сууцаар хангаж эхлээд байна.

Хотхоны II ээлжийн орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч Зэвсэгт хүчний 339 дүгээр анги болон туслан гүйцэтгэгч компаниуд гэрээ байгуулсан үнийн дүнгээр ажлаа гүйцэтгэх боломжгүй гэсэн шалтгаанаар 2021 оны 07 дугаар сараас ажлаа зогсоосон. Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхээр компанийн зүгээс олон удаа уулзалт, хурал зохион байгуулж, албан бичиг хүргүүлсэн боловч өдий хүртэл шийдэгдээгүй.

Үйлдвэрт ажиллах инженер техникийн ажиллагсдыг ажлын байранд бэлдэхээс гадна ШУТИС-д “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл"-ийн бакалаврын анги шинээр нээж, 2022 оны 9 сард 21 оюутан элсүүлж авсан ч АМГТГ-аас сургалтын төлбөрийг өнөөг хүртэл шилжүүлээгүй байна.

Одоогоор БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран компанидаа ажиллаж байгаа инженерүүдийг БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 40-50 инженерийг БНЭУ-д мэргэшүүлэх, дадлага хийлгэхээр ажиллаж байгаа гэв.

УУХҮЯ-ны дэд сайд О.Цэндсүрэн “Үйлдвэр болон дамжуулах хоолой барих ажлууд харьцангуй сайн явагдаж байгаа хэдий ч компанийн зүгээс шийдвэрлэх боломжгүй, төр засгийн дэмжлэг шаардлагатай асуудлууд байна” гээд төслийн нийт хөрөнгө оруулалтын зардал болон зээлийн дүнг нэмэгдүүлэх, компанийн хувьцаа эзэмшигчийг өөрчилсөнтэй холбоотойгоор үүсч буй хүндрэлүүд, үйлдвэрийн хотхон, гаалийн түр горим, түүхий тос, дамжуулах хоолой, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхтэй холбоотой асуудлууд багтаж байгааг дурдсан юм.

Д.Алтанцэцэг: Нэг, хоёрдугаар сарын цалингаа тавьж чадаагүй

 

  

Төслийн явцын талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн хэсэгт хувааж хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээр ажил 2021 онд эхэлж 23 онд дуусна. Энэ ажлын гэрээний дүн 97.8 сая ам.доллар. Хоёрдугаар багц ажил нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудын ажил. Үүгээр атмосферийн нэрлэгийн байгууламж, вакум нэрлэгийн байгууламж, толгой бүтээгдэхүүн ялгах байгууламж, нэмээд дагалдах туслах бүх байгууламж баригдана. 49 том агуулах, парк, зургаан хий хадгалах сав, ус цэвэршүүлэх байгууламж зэрэг дагалдах байгууламж хоёрдугаар гэрээний ажлын хүрээнд хийгдэнэ. Гуравдугаарх ажил нь дангаараа үйлдвэрийн цахилгаан станц. Хоёр, гурав дугаар багц ажлын тендерт хоёуланд нь хамгийн бага үнийн саналыг Энэтхэгийн “Мега инженеринг” гэж компани ирүүлсэн. Бид жилийн өмнө зөвхөн хоёрдугаар багц ажил дээр зээлийн хэлэлцээрийн нийт үнийн дүнгээс өндөр санал авчихаад сандарч явсан үе бий. Гэхдээ Энэтхэгийн “Экспорт импорт” банк зээлийн ерөнхий хэлэлцээрийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулж, бид илүү өрсөлдөөн бий болгосноор хоёр, гуравдугаар багц ажил дээр нийтдээ 788 сая ам.долларын гэрээ байгууллаа.

Ингээд дөрөвдүгээр багц ажлын тендер 2022 оны 10 дугаар сарын 28-нд зарлагдаад 2023 оны 02 сарын 28-нд материал хүлээж авсан. Хамгийн бага буюу 650 сая ам.долларын үнийн саналыг “Мега инженеринг” компани ирүүлсэн.  Ер нь 3 компани тендерт оролцсон бөгөөд нэг нь техникийн шалгуураар тэнцээгүй, хоёр дахь нь 795 сая ам.долларын санал ирүүлсэн. Ингээд бид ЗГХЭГ, Шадар сайдад мэдээллийг хүргүүлсэн байгаа. Энэ дөрвөн багц ажлаас гадна төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээг бид 2019 онд 73.3 сая ам.доллароор байгуулсан.

Түүхий тос дамжуулах хоолой байгуулах ажлыг одоо Хятадын “Норинко интернэшнл” гэдэг компани гүйцэтгэж байгаа. Суурь судалгааны ажлууд бүгд дууссан. Үйлдвэрийн талбай дээр эхний 10 км шугам хоолой л ирсэн байгаа. Барилга угсралтын ажил эхэлж байна. Зураг төслийг “Кан Ди Ворли Партнер” гэж компани гүйцэтгэж байгаа. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2026 онд дуусах төлөвлөгөөтэй долоо долоо хоногоор ажлаа төлөвлөчихсөн ажиллаж байсан ч саяхан шинээр гарсан Засгийн газрын тогтоолтой холбоотой зарим асуудал үүссэн гэв.

Компанийн урсгал зардлыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байсан ч өнгөрсөн оны сүүлээс санхүүжилтээ зогсоосон байна. Тиймээс 2024 оноос улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцож, төсвийн төсөлд суулгажээ.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгийн хэлснээр “Дөрвөн янзын дэд бүтэц, газрын тосны үйлдвэрийн хотхоныг Хөгжлийн банкнаас зээл авч хэрэгжүүлж байсан. Харин энэ зээл зогсчихсон. Энэтхэгийн тал анхнаасаа та бүхэн энэ газрын тос боловсруулах шинэ үйлдвэрийн салбар байгуулах гэж байгаа бол компанийнхаа урсгал зардал болоод дэд бүтцийг Монголын Засгийн газар өөрөө хариуцаарай гэсний дагуу хариуцаж байгаа.  Өнгөрсөн жилээс компанийн санхүү доголдоод хэцүү байдалд орж эхэлсэн. Өнгөрсөн 1, 2 дугаар сард цалингаа тавьж чадахгүй 20 инженерээ алдлаа” гэсэн юм.  

Дээрх асуудал үүссэнтэй холбогдуулан УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооноос “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд шаардагдах урсгал зардал, орон сууцны барилгын үлдэгдэл санхүүжилт болон бусад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг 2024 оноос улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцож, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгохоор тогтоолын төсөл боловсруулжээ.

Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж байгаа техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг  төсөл хэрэгжих хугацаанд гаалийн нутаг дэвсгэрт түр горимоор байршуулах боломжийг бүрдүүлэх асуудлыг тусгасан байна.

Шинжлэх ухаан, технологийн их сургуульд газрын тосны инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөр, дадлага хийх зардлыг шийдвэрлэх талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчид хязгаарлагдмал хариуцлагатай компани тодорхой арга хэмжээ авахыг чиглэл болгов.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube