Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-08 нд нийтлэгдсэн байна.

Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно

6/ 8/ 2023    15 цаг 47 минут

"AMI Plastics World Expo" зургаадугаар сарын 14-15-ны хооронд Германы Эссэн хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ нь хуванцрын салбарын мэргэжилтнүүд хуран чуулж, хамгийн сүүлийн үеийн инновац, шинэ технологи, салбарын хөгжил, зах зээлийн чиг хандлагыг судалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлдэг дэлхийн хамгийн том арга хэмжээ билээ.

Олон нийтэд нээлттэй уг үзэсгэлэн нь Хуванцрын нийлмэл бүтээгдэхүүний дэлхийн яармаг, Хуванцар дахин боловсруулах дэлхийн яармаг, полимер туршилтын дэлхийн яармаг гэх гурван томоохон хэсгээс бүрдэнэ. Тус үеэр оролцогчидтой уулзах хэлэлцүүлэг, технологийн танилцуулга, сургалт семинар зэрэг арга хэмжээ ч давхар зохион байгуулагддаг. Мөн үйлдвэрлэл үйлчилгээндээ нэвтрүүлэх шинэ бүтээгдэхүүн, материал хайж яваа худалдан авагчид ч уг экспог олноор зорьдог ажээ.

2021 оны үзэсгэлэнд 200 орчим байгууллага оролцсон ба 3000 орчим хүн зочилж танилцжээ. Харин 2023 онд Хуванцар дахин боловсруулах дэлхийн яармагт Монголын хуванцар дахин боловсруулах чиглэлээр тэргүүлэгч зургаан компани оролцохоор бүртгүүлжээ. Эдгээр компани нь Европын холбооны "SWITCH-Asia" хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улс дахь хуванцрын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төслийн (SPRIM) үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, Европт туршлага солилцох хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцсэн байгууллагууд юм. Хуванцар дахин боловсруулах бичил, жижиг, дунд үйлдвэрүүдийг (ЖДҮ) байгаль орчинд ээлтэй практикт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх замаар тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягийг дэмжих зорилготой юм.

"SPRIM" төслийг Каритас Чех Репаблик, Байгаль орчин, аюулгүй байдлын төв, Экосум, Монголын тогтвортой хөгжлийн гүүр байгууллагууд хамтран 2020 оноос хойш хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд Хуванцар дахин боловсруулах дэлхийн яармагт Монгол Улсаа төлөөлөн, үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ танилцуулж, шинэ түншлэл, олон улсын зах зээлийн мэдлэг мэдээлэл цуглуулах болсон дотоодын хуванцар дахин боловсруулах компаниудыг танилцуулъя,

"Цэцүүх трейд" ХХК: 2018 онд химийн аюултай бодисын хуванцар савлагааг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлж, мөн дээрээс нь дахин боловсруулсан хуванцраар PE&PP бүтээгдэхүүн амжилттай үйлдвэрлэж байна.

"Мультипак" ХХК: 2010 онд байгуулагдсан энэхүү LDPE дахин боловсруулах компани нь хуванцар хальс болон баглаа боодол үйлдвэрлэдэг.

"Метропласт ХХК": 2011 онд үүсгэн байгуулагдсан Метропласт нь цонх, тагтны хаалтын PVC материал, өндөр даралтын HDPE ус дамжуулах хоолой, РР хоолой, хоолойд PU хөөсөн тусгаарлагч үйлдвэрлэдэг хуванцар үйлдвэрлэгч юм.

"Хэв Хашмал Пластик ХХК": HDPE, PP дахин боловсруулах уг компани нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилгын бетон бүтээцийн хуванцар хэв хийх чиглэлээр мэргэшсэн.

"TML ХХК": 2018 онд үүсгэн байгуулагдсан тус компани нь Монголын анхны хэрэглээний дараах PET боловсруулдаг анхдагч дахин боловсруулдаг ба дээд зэргийн чанарын үзүүлэлтийг хангасан дахин боловсруулсан хуванцар үртэс үйлдвэрлэдэг компани билээ.

"Пластик Центр ХХК": 2016 онд үүсгэн байгуулагдсан Пластик төв нь LDPE дахин боловсруулсан хуванцраар эко жорлон, суваг шуудууны доторлогоо үйлдвэрлэдэг.

Эх сурвалж: Caritas Czech Republic in Mongolia
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube