Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 2015 оноос хойш 9 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Монголын “Инновацын 7 хоног” нэгдсэн арга хэмжээг салбарын яамдаас манлайлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гурав дахь жилдээ хамтран зохион байгуулжээ.
Монголын “Инновацын 7 хоног” арга хэмжээ нь Монгол Улсад инновацыг хөгжүүлж, тогтвортой хөгжил, эдийн засгийн төрөлжилт, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх гэсэн нэгдсэн зорилгод хөтлөгдсөн хөдөө аж ахуйн салбарын бүтээлч залуус, эрдэмтэн, судлаачид, шинийг санаачлагч энтрепренер, нэмүү өртгийн сүлжээг үүсгэх хүсэл эрмэлзэл бүхий үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хуран цугларч байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн “Инновацын 7 хоног” арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл, 21 аймгийн Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл, Эрдэм шинжилгээний байгууллагууд, Олон Улсын төсөл, хөтөлбөрүүд, Мэргэжлийн холбоод, Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг хамруулсан нь олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.
“Argi showcase tour” арга хэмжээг Хөдөө аж ахуйн их сургууль, Эрдэм шинжилгээний байгууллагууд, “Стартап Маркетинг Спэйс Инвестмент” ХХК хамтран зохион байгуулав.
Түүнчлэн салбарын судлаачдын судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүнд буй болгосон шилдэг инновацын төслүүдийг хөрөнгө оруулагч нарт танилцуулах “Шинэ бүтээлийн танилцуулга”, “Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн", “Argi showcase tour” арга хэмжээ, бизнес уулзалтыг зохион байгуулсан нь бодит үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа гэнэ.
Дээрх арга хэмжээний хүрээнд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдын нийт 29 инновацын бүтээгдэхүүн оролцсоноос есөн бүтээгдэхүүнийг танилцуулсан бол 23 бүтээгдэхүүнийг нь үзэсгэлэнд дэлгэж олон нийтийн хүртээл болгов.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.