Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-08 нд нийтлэгдсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү

6/ 8/ 2023    17 цаг 01 минут

Үндсэн хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна.

 Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ард түмний хүсэмжлээд байгаа УИХ-ын гишүүнд тавигдах шаардлага шалгуурыг жагсаав. Тэрээр “ Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсантай холбогдуулаад иргэд олон нийтээс олон санал ирсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт бол төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, төр ард түмний итгэлцлийг сайжруулах, төр бизнесийн харилцааны тэнцвэрийг зохистой болгох, эцсийн дүндээ төрийн лигитив чанар, төрийн багана суурийг батжуулахад чиглэгдсэн. Бас үндэсний аюулгүй байдлыг хангаж, хүний эрхийг дээдлэх зарчимд нийцүүлэх гэж чармайсан. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт нь Улс төрийн намуудын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бодит ажил хэрэг болно. Цогц өөрчлөлт болж байж амьдралд хэрэгжинэ. Ирэх сонгуулиас эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлт бодит үр дүнгээ өгч эхлэх ёстой. Аливаа шинэчлэлт өөрчлөлт нь боломж эрсдэлийг аль алиныг нь дагуулдаг. Сорилт бэрхшээл ч бий болно. Тиймээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд нарийн сайн анхаарч, шаардлага, шалгуурыг өндөрсгөхийг ард иргэд хэлж байна. Гишүүдийн зүгээс ч нам наймааны хэрэгсэл болж болохгүй ээ гэдгийг хөндөж хэлж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт бол стратегийн өөрчлөлт хийж байгаа боловч, яг энэ органик, процессын хуулиуд дээрээ  маш сайн анхаарч байж, бодитойгоор хэрэгжүүлж чадна. Монголчууд бид аливаа асуудлын жижиг детальд хайнга ханддаг. Том тогтолцооны өөрчлөлт ярьдаг. Сүүлдээ хүндээ биш тогтолцоондоо гэдэг. Тогтолцоо болохгүй бол хүндээ гэдэг. Одоо хуучин хүний тухай ярьж байна. Энэ бүхэн маань УИХ-ын гишүүдийн сайн шаардлага шалгуурыг өндөрсгөөрэй гэсэн үг. Ахмадуудаас зөвлөгөө ирүүлж, УИХ-ын Сонгуулийн хуулийг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлж, нэр дэвшигчдэд дараах шалгуурыг хангахыг анхааруулсан.

-Юуны өмнө юу ярьж, хийж явсан хүн бэ гэдэг нь маш чухал. Олон улсад ч энэ шалгуурыг тавьдаг. Өөрийгөө удаан хугацаанд шалгуулж, шалгарсан мэдүүлсэн хүн байх ёстой.

-Ард түмнийхээ дунд амьдарч хийсэн хэлсэн нь ил байж танигдсан хүн байх ёстой. Хаана ч хэлсэн бай, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг хүн байх ёстой.

-Ёс суртахууны өндөр төлөвшилтэй, ямар ч тохиолдолд авлига, албан тушаалын гэмт хэрэг хийхгүй хүн байх ёстой.

 -Ард иргэдийнхээ амьдрал ахуй, нийгмийн амьдралыг сайн ойлгож, илүү сайжруулах ёстой гэдгийг ухамсарласан хүн байх ёстой.

 -Дарга болохыг эрмэлзсэн биш ард түмнээ төлөөлж тэмцэгч байхаар хүсэл зорилгоо илэрхийлсэн хүн байх ёстой.

-Өөрийнхөө хүсэл зорилгыг ард түмнийх мэтээр ойлгож яваа хүн төрд ард түмнийг төлөөлөх эрхгүй.

-Би би гэсэн үзэлтэй хүн бол болохгүй. Бид гэж ярьдаг, ард түмнээ төлөөлөх хүн байх ёстой.

-Цогц мэдлэгтэй асуудлыг бүхлээр нь харж чаддаг хүн байх ёстой. Иргэдтэйгээ байнга холбоотой байж тэдний юу хүсч байгааг мэдэрдэг, түүнийгээ төрийн бодлогод тусгуулдаг хүн байх ёстой.

-Ард түмний амьдралыг мэддэг, төрд ажилласан туршлагатай, салбар салбартаа ажиллаж үзсэн хүн байвал зохимжтой.

-Ийм учраас иргэд сонгогчдын улстөрийн мэдлэг ч чухал. Энэ бүхнийг харгалзан үзэж улстөрийн сонгуулийн тухай хуульд тусгах хэрэгтэй.

-Улс төрийн намуудын тухай хуультай ч энэ бүхэн салшгүй холбоотой. Улс төрийн намын шинэчлэл дотоод ардчилалтай байх, санхүүжилт ил тод байх тухай 2019 оны Үндсэн хуульд тусгасан. Улс төрийн тогтолцооны суурь нь улс төрийн намууд.

Намууд зарагдаж байна, наймааны хэрэгсэл боллоо гэх шүүмжлэл байна. Үүнийг л УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хааж байна гэдгээ зарлан тунхаглаж бодитойгоор хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн хэлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube