Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-09 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Бөртэ хатан

6/ 9/ 2023    6 цаг 15 минут
Чингис хааны их хатан.

Бөртэ хатан бол Чингис хааны авааль гэргий бөгөөд Дай Сэцэний охин болно. Тэрээр 1170-аад оны үеэр Боржигин овгийн Тэмүжинтэй сүй тогтож, 1178 онд ураг барилджээ. Тэрээр эр нөхөр Тэмүжиндээ хань түшиг болж, олон удаа Чингис хааныг ятган сэнхрүүлж янз бүрийн улс төрийн хямрал аюулыг амжилттай даван туулж, Их Монгол улсыг байгуулах ба хамгаалан хөгжүүлэхэд баларшгүй гавьяа зүтгэл үзүүлжээ. 1179 онд Мэргэд аймгийнхан эрт цагт Өэлүн эхийн булаагдсан өсийг нэхэж Тэмүжиний гэр орныг дайрч, хөл хүнд байсан Бөртэ хатныг олзлон аваачсан байна. Тэмүжин эхнэр хүүхдээ аврахын төлөө Ван хан, Жамуха нартай хамтарч Гурван Мэргэдийг довтлон Бөртэ хатныг эргүүлэн авчирсан билээ. Үүнээс хойш Тэмүжин, Жамуха нар урьдын андаа дурдатгаж жил гаруй нэг хотонд суужээ. Гэтэл аль аль нь Монгол төрийн хаан болох хүсэлтэй гэдгийг ухаалаг хатан Бөртэ аль эрт гадарласан тул Жамухагаас эвээр салах арга өргөж нүүдлийн замд Жамухагаас салан явсан билээ. Тухайн үед Жамуха нөлөө ихтэй байсан тул Жамухагаас эвээр хагацсан явдал нь Тэмүжиний тэнхрэн босоход чухал ач холбогдолтой зүйл байсан юм. Ер нь Чингис хаан Монгол туургатныг нэгтгэх үйл ажиллагаанд Бөртэ хатан ч бие сэтгэлээрээ оролцож явжээ. Энэ тухай түүхэн сурвалжид “Үсээ чандлан богтолж, энгэрээ эвхэн бүсэлж, гэзгээ ороон богтолж, хормойгоо шуун бүсэлж” Чингис хаантай мөр зэрэгцэн байлдан тэмцэж явжээ.

Бөртэ үжин бол наран мэт гэгээн ухаантай, нуур мэт дэлгэр сэтгэлтэй, агуу эх хүн байсан юм. Тэрээр төрийн дөрвөн тулгуур мэт Зүчи, Цагаадай, Өгэдэй, Толуй дөрвөн хөвгүүн Хожин Бэхи, Алага Бэхи тэргүүтэй хэд хэдэн охиныг төрүүлэн өсгөж сайтар сурган хүмүүжүүлсний дүнд бүгд төрийн агуу зүтгэлтэн болсон билээ. Хубилай Сэцэн хааны үед эмэг ээжийнхээ гавьяа зүтгэлийг үнэлж Чжиюаний гуравдугаар онд Богдын түшээ, Гэгээн ивээлт их хатан цол нэхэн өргөмжилж дээдсийн сүмийн найман цагаан ордонд Чингис хааны хамт хоёрдугаар ордонд тахилын гэргээ босгож шүтэн тахисан байдаг. (А.Пунсаг) 

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Бөртэ үжин
Хамаа бүхий үг Дай Сэцэн, Чингис хаан, Их Монгол улс
Төрөл Түүхэн хүн
Цаг үе Их Монгол улс
Хэний хаанчлалын үед Чингис хаан
Салбар, чиглэл Түүх
Өөр нэр (цол, сүмийн цол, хоч нэр гэх мэт) Богдын түшээ, Гэгээн ивээлт их хатан
Хүйс Эм
Төрсөн он, сар, өдөр 1161
Нас барсан он, сар, өдөр Тодорхойгүй
Овог, аймаг Хонгирад
Төрсөн газар Тодорхойгүй
Албан тушаал Их хатан
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, хүү охин гэх мэт) Эцэг нь Дай Сэцэн, хадам эцэг нь Есүхэй баатар, хөвгүүд нь Зүчи, Цагаадай, Өгэдэй, Толуй. Охид нь Хожин Бэхи, Цэцэйхэн, Алага Бэхи, Алалтун.

 Ашигласан ном зохиол

  • Лу.Алтан товч, УБ., 1990
  • Монголын нууц товчоон
  • Судрын чуулган (монгол хэлээр)
  • Юань улсын судар (хятад хэлээр)
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube