Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-09 нд нийтлэгдсэн байна.

ЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна

6/ 9/ 2023    7 цаг 35 минут

Цэргийн алба хаах бэлэн хүн амын тоо эрс буурч байгаатай холбогдуулан Японы зэвсэгт хүчин биен дээрээ шивээстэй хүмүүсийг армид элсүүлэхийг хориглосон шийдвэрээ эргэн харж байна.

Японд шивээс нь якузагийн гэмт бүлэглэлд харьяалагддаг гэсэн утгаар тус улсын амьдралын олон салбарт шивээс хийлгэхийг эртнээс хориглосоор ирсэн. Харин одоо эрх баригчид залуус загварын чиг хандлагыг дагаж шивээс хийлгэж, тэрчлэн якузатай өөрийгөө адилтгахыг эрмэлздэг болсон тухай ярьж байна.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Японы армийн бие бүрэлдэхүүн тогтоосон тооноос 10%-аар дутуу байгаа юм. Өнгөрсөн оны хаврын цэрэг татлагын үеэр биедээ шивээс хийлгэх залуучууд олон байсантай холбоотойгоор  хангалттай тооны цэрэг татаж чадаагүй.

Эрх баригч Либерал ардчилсан намын гишүүн Масахиса Сато "Шивээс хийлгэсэн хүмүүсээс татгалзах нь ажиллах хүчийг бэхжүүлэхэд бэрхшээл учруулдаг" гэсэн бол Японы Батлан ​​хамгаалах яамны боловсон хүчний товчооны дарга Казүхито Мачида мөн Японд төрөлт буурч байгаатай холбогдуулан шивээсний хоригийг  батлан хамгаалахын салбарт нэн түрүүнд эргэн харах ёстой гэж үзэж байна.

Япон улс 125 сая хүн амтай. 2022 онд тус улсад 800 мянга хүрэхгүй хүүхэд мэндэлсэн байна. Харьцуулбал 1970-аад онд жилийн төрөлт 2 сая гаруй хүн байжээ.

Ерөнхий сайд Фумио Кишида Япон улс хумигдаж, хөгширч буй хүн амынхаа асуудлыг  одоо шийдэх үү, эсвэл хэзээ ч үгүй юү "  гэсэн сонголтын цаг үетэй тулгараад байгаагаа  мэдэгдэв.

Сүүлийн жилүүдэд Японд олон нийтийн санаа бодол дэлхийн хоёрдугаар дайны дараа тунхагласан энх тайванч бодлогоосоо татгалзаж, зэвсэгт хүчнээ бэхжүүлэх гэсэн хандлага улам бүр нэмэгдсээр байна.

Энэ нь Хятадын хүчирхэгжилт, Хойд Солонгосын үйл ажиллагаатай холбоотой юм.

Ази-Номхон далайн бүс нутгийн хурцадмал байдал, Оросууд Украин руу довтолж байгаа нь Япон улсыг батлан ​​хамгаалах бодлогод томоохон өөрчлөлт хийхэд түлхэж байна.

Эх сурвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов24 минут 49 секундын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна33 минут 27 секундын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй36 минут 17 секундын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26
 Facebook Twitter Youtube