Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-09 нд нийтлэгдсэн байна.

А.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй

6/ 9/ 2023    8 цаг 00 минут

“Бидний нэг” –ийн энэ удаагийн зочноор Make-up artist А.Баярзаяа уригдлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу? Намайг А.Баярзаяа гэдэг. Make-up artist-аар ажиллаад 9 жил болж байна. Хажуугаар нь сүүлийн үед сошиал орчин инстаграм дээр фото модельд өөрийнхөө сонирхлоор хүч үзээд явж байна. Би сэтгүүлч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд анхныхаа хүүхдийг төрүүлээд, гэртээ суусан. Тэр хугацаанд би юунд дуртай билээ, юу хийж болох билээ гээд өөртэйгөө ярилцаад өөрийнхөө сонирхолтой дуртай юмнуудыг олсон. Тэр нь make up байсан.

-Make up artist болох нууцхан хүсэлтэй байсан гэсэн үг үү?

-Арван жилдээ эргэн тойрны найз нөхөд, ээжийнхээ нүүрийг будаж өгдөг байсан. Яагаад ч юм чи эгдүүтэй юм чинь нүүрийг маань будаад өг гэдэг байсан. Өөрийгөө өмнө нь нэг юманд тууштай хүн гэж боддоггүй байсан. Нэг юм эхлүүлээд л хаячихдаг байсан. Өөрийгөөө тууштай хүн биш юм байна гэж боддог байсан чинь үнэхээр дуртай юмаа олоогүй байсан юм байна билээ.

-Хүн дуртай ажлаа хийж байж л түүнээсээ кайф авдаг байх.

-Өөрөө өөрийгөө олон өөр төрхөөр харах дуртай, түүнээсээ кайф авдаг. Эмэгтэй хүний хувьд хамгийн том зэвсэг гэж бас хэлж болохоор нүүр будалт гэдэг зүйл бол өөрийгөө хүссэн төрхөөрөө өөрчилж харах боломжтой. Баяр ёслолд явах гэж байгаа чухал өдрүүдээрээ хүмүүс ирж будуулдаг учраас тухайн хүн өөртөө итгэлтэй болоод аз жаргалтай гараад явах нь надад  гоё урам зориг өгдөг. Тэгээд яг ийм зүйлүүдийг энэ мэргэжлээс мэдэрдэг.

-Сүүлийн үед бүсгүйчүүд гоо засал хийлгэхээс илүү make up-аар өөрийнхөө дүр төрхийг тодотгох болж. Та үүнтэй санал нийлэх үү?

-Миний хувьд мэс заслыг айхтар дэмжээд байдаггүй. Гэхдээ бас үгүйсгэдэггүй. Би өөрөө шаардлагатай зүйлээ хийлгэж, хөхний мэс засалд орж байсан. Хувь хүн өөрөө хүсэж байгаа бол хийлгэх шаардлагатай бол хүссэнээрээ хийлгэчих хэрэгтэй. Тэгвэл илүү өөртэй итгэлтэй байдаг юм байна.

Хөхний хагалгаанд “Чингүн” эмнэлэг дээр орсон. Уг нь багаасаа том хөхтэй охин байсан. Тэгээд тухайн үед тэрнээсээ их ичдэг, жижигхэн хөхтэй охидод атаархдаг. Том хөхнөөсөө их ичиж хүмүүсээр шоглуулдаг байж байгаад том болоод 2 хүүхэд ойрхон зайтай төрүүлээд хоёуланг хөхөөрөө хооллосон чинь нөгөө хөх маань байхгүй болчихсон. Том байж байгаад жижгэрсэн учраас арьс нь унжчихсан, үрчийчихсэн хөхөө хараад буцаагаад ямар нэгэн байдлаар нөхөх хэрэгтэй юм байна гээд хөхний хагалгаа судалж эхэлсэн. Дээрээс нь фитнесээр хичээллээд тав дахь жилдээ явж байгаа. Ерөөсөө л хөх хийлгэх шаардлагатай юм байна гэдгээ мэдэрсэн үе гэвэл фитнесийн тэмцээнд орох гээд бэлдэж байхад хоногийн 24 цаг ус уухгүй, хоолоо хасаад биеэ тултал нь тураадаг. Байж болох бүх өөхөө шатаагаад хорчийгоод ирэхээр бүр хавтгай цээжтэй болж байсан. Тэгээд тэр үед л үнэхээр хөх хийлгэх хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Өмнө нь судалж байхдаа зориглож шийдэж чадахгүй байсан. Фитнесийн тэмцээнд бэлдэж байхдаа хорчийтлоо тураад хавтгай цээжтэй болох үедээ бүр яг эргэж буцалтгүй шууд хөх хийлгэнэ гэж шийдсэн.

-Яагаад энэ эмнэлгийг сонгосон бэ?

- Мэдээж Монголд хөхний хагалгаа хийж байгаа эмнэлгүүдийг судалсан л даа. Эмчийнх нь ур чадвар, олон жил ажилласан туршлага, хаана сурч төгссөн зэрэг талаас нь судалсан. Чингүн эмч өөрөө европ стандартаар Европын орнуудаар сураад төгсөөд ирсэн. Сонгох болсон бас нэг шалтгаан нь жилдээ хэд хэдэн удаа Европ явж сурч байнгын өөрийгөө хөгжүүлдэг юм билээ. Дээрээс нь туршлагыг нь харж сонгосон.

Анх гадагшаа Солонгос явна гэж судалж байсан. Яг “Чингүн” эмнэлгийг олсныхоо дараа Монголдоо гадны түвшний хийж болох юм байна, болдог юм байна. Дээрээс нь дараа дараагийн үзлэг, үзүүлэх шаардлага гарахад Солонгос явах нь зардал шаардахгүй, Монголдоо бол ойрхон ойрхон хяналтдаа ороод байж болох юм байна гэж бодоод “Чингүн” эмнэлгийг сонгож хангалгаанд орсон.

-Хагалгааны дараах мэдрэмжээ хуваалцвал...?

-Хагалгааны дараа өглөө болгон өөртөө итгэлтэй сэрдэг болсон. Хэрвээ энэ талаар бодож үзсэн л бол шууд хийлгээд үзээрэй л гэж зөвлөмөөр байна. Хавтгай цээжтэй хөхгүй болчихсон үедээ ямар ч хувцас өмссөн миний өөрийн хувьд онцгүй харагдаад байсан. Харин одоо өдөр бүр ямар ч хувцас өмссөн гоё харагддаг байнгын өөртөө итгэлтэй байдаг. Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн  намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй, тийм натурал өөрийн юм шиг байдаг. Тэгээд ямар нэгэн зовиур хүндрэл байхгүй. Одоогоор хоёр жил гаран болж байна. Хөхний хагалгаанд орсны дараа улиралдаа нэг юм уу, жилдээ нэг хавдрын эсрэг үзлэгт хамрагдаад явах ёстой байдаг.

Энэ хугацаанд эдгэрэлт маш сайн байна. Элдэв янзын ямар нэгэн эргэлзээтэй, асуудалтай зүйл ерөөсөө байхгүй. Хагалгааны дараах үр дүн маш сайн байна гэж эмч маань хэлсэн.

-Хөх хийлгэсэн гэдгээ хүмүүсээс нуулгүй ярьдаг гэлээ. Хэрхэн хүлээж авч байна вэ?

-Янз бүрийн доромжлол, дарамтууд ирнэ ээ. Хөх хийлгэсний дараа хиймэл хөхтэй хүүхэн байна гэдэг ч юм уу иймэрхүү асуудлууд маш их ирдэг. Эмэгтэйчүүд бие биеэ их хэмлэдэг доромжилдог, доошоо хийж дардаг юм шиг санагддаг. Хүн болгон ухамсартай байж нэг нэгэндээ хайртай, эерэг байгаад сурчих юм бол нийгэм ч бас өөрчлөгдөх юм болов уу гэж боддог. Ер нь бол Монголын нийгмийн хүмүүсийн хоорондын харилцаа асар их стресстэй. Тэр стрессээ хайр найргүй бие биедээ гаргаж, нэг нэгнээ доромжилж доош нь хийж кайф авдаг зүйл их байгаа санагддаг. Бүгдээрээ эерэг байвал тэгээд л болно доо.

-Make up artist, фото модель, фитнесийн тэмцээндээ бэлдэнэ, сургалт өгнө. Энэ бүхний хажуугаар ээжийн үүргээ гүйцэтгэнэ гээд их завгүй амьдардаг нь ажиглагдаж байна. Яаж зохицуулдаг вэ?

-Сошиал дээр ажилгүй юм шиг хүүхдээ хараад, хүүхэдгүй юм шиг ажиллаад эмэгтэй хүнээс хэтэрхий их юм шаарддаг гээд яваад байсан даа. Яалт ч үгүй амьдрал ийм л байна. Зохицуулж болгохоос өөр аргагүй шүү дээ.

-Make up artist хүний хувьд бүсгүйчүүддээ хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Материаллаг талаас нь зөвлөгөө өгмөөргүй байна. Өдөр бүр урт цаг гаргаад арьсаа арчлаарай, нүүрээ будаарай, уруулаа будаарай, гоё хувцаслаарай гэдэг ч юм уу тийм биш. Өөртөө хайртай байх гэдэг бол дотоод хүнээсээ эхэлдэг. Өөрөө өөрийгөө сонсох, ойлгох, мэдрэх. Өөрийгөө олно гэдэг нь чухал. Заавал гаднаа гоё сайхан байхдаа ач холбогдол өгч материаллаг зүйл дээр түлхүү анхаарахаас илүүтэй эхлээд дотоод хүн рүүгээ өнгийж өөрийгөө олоосой гэдгийг бүсгүйчүүддээ хэлмээр байдаг. Ялангуяа сүүлийн үед манай нийгэм дээр материаллаг зүйлс өмссөн зүүснээр нь ялгаж харьцдаг ч юм уу, нүүрээ будаагүй бол арчаагүйгээр нь дууддаг ч юм уу. Би тэрний эсрэг байр суурьтай байдаг болохоор эмэгтэйчүүддээ дотроосоо эхлээд өөрийгөө олоорой л гэж зөвлөмөөр байдаг.

Мэдээж энэ талын мэргэжлийн хүний хувьд арьсаа арчлаарай л гэж зөвлөмөөр байна. Хүмүүс арьсаа арчлаагүй байж будаад гоё болчихно гэж ойлгодог. Арьс буюу суурь нь гоё байж будалт, будаг маань гоё болдог. Ер нь арьс гоё байхад эмэгтэй хүн болчихдог доо. Тийм болохоор охид бүсгүйчүүддээ арьсаа гоё байнгын чийгшүүлж, арчилж байгаарай гэж зөвлөе.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.81.115Зочин   • 2023, 6 сарын 9. 8 цаг 57 минут

saihan huuhen bnoo



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube