Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-09 нд нийтлэгдсэн байна.

Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу

6/ 9/ 2023    10 цаг 18 минут

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, намууд жагсаалтад 48, тойрогт 78 нийт 126 хүнийг нэр дэвшүүлэхээр болсон. Гэсэн ч Засгийн газраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барихдаа дэвшүүлсэн үндсэн үзэл баримтлал үнэхээр хангагдаж, жагсаалтад  нийгмийн секторын төлөөллүүд багтаж чадах уу эсвэл өнгөтэй мөнгөтэй, эрх мэдэлтэй нь шургалах уу гэх зэрэг хариултгүй асуулттай залгаад намын наймааны асуудал яригдаж эхлэв.

Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарыг нам авсан, өөрийнхөө хүмүүсийг улстөрд оруулахаар бэлтгэж байна гэх мэдээлэл гарлаа.

Одоогоор хэн хэн нь албан ёсны тайлбар өгөөгүй ч УИХ-ын сонгуулийн одоо мөрдөгдөж байгаа хуулиар Н.Номтойбаярын хувьд нэгэнт ял шийтгүүлсэн учраас нэр дэвших эрхгүй, харин Х.Баттулгын хувьд УИХ-д орох эрх нь нээлттэй.

Мөн Дээд шүүхийн бүртгэлд дээгүүрт бичигдсэн намуудын жагсаалт ч өндрөөр үнэлэгдэж эхэлсэн гэдгийг УИХ-ын зарим гишүүд хэлэв.

УИХ-ын өчигдрийн чуулганаар Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр Д.Ганбат нарын гишүүн энэ асуудлыг хөндөж, УИХ-ын дарга Г.Занданшатар ард түмний хүсч байгаа нэр дэвшигч хэмээн хэд хэдэн шаардлагыг Сонгуулийн тухай хуульд тусгах ёстой гэв.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн намуудын жагсаалттай холбоотойгоор “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөлөл, оролцоог хангана.”, “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно.” гэх заалт оруулж байгаа гэв.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд бус Улстөрийн намуудын тухай хуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг нарийвчилж тодорхой болгоно гэлээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Сонгуулийн тухай хуулийг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлж, нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг тусгах хэрэгтэй” гээд хэлсэн үгэндээ эзэн болдог, хариуцлага хүлээдэг, ард түмний дунд амьдарсан, ёс суртахууны өндөр төлөвшилтэй, авлига албан тушаалын хэрэгт яагаад ч орооцолдохгүй, цогц  мэдлэгтэй, асуудлыг бүхлээр харж чаддаг гэх зэргээр намуудад хэзээ ч байгаагүй супер нэр дэвшигчтэй болох тухай хэлнэ билээ.

Зөвхөн Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам тус бүр 126 хүн нэр дэвшүүлнэ гээд тооцвол 4536 хүн 2024 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлнэ. Үүн дээр бие даан нэр дэвшигчид гэж бий. Тэгэхээр нэр дэвшигчид тавигдах шаардлагыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд нарийвчлан тусгах уу, Улстөрийн намуудын тухай хуульд уу гэдгийг анзаарч харах нь зүй биз.

Одоогоор УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталчихаагүй байна. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Энэхүү хуулийн төсөл эцэслэгдэхэд үнэхээр ард түмний хүсэмжлээд байгаа улстөрчийг УИХ-ын танхимд оруулж ирэх сонирхол хууль батлах эрхтэй өнөөдрийн 76-д бий  юу гэдэг нь тодорхой харагдах нь.

Ямартай ч  УИХ-д суудалтай байгаа гурван намын зүгээс УИХ-д нэр дэвшигчид тавигдах шаардлагыг Сонгуулийн тухай хуульд тусгаж өгөх ёстой гэдэгт уг нь санал нэгдэж байгаа аж.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар улс төрийн намыг шинэ түвшинд гаргая гэж зорьсон болохоос хөрөнгө мөнгөтэй хүнд илүү боломж олгож, улс төрийн намын худалдаж авдаг, жагсаалтад мөнгө төлөөд орох байдал хэрхэвч байж болохгүй. Сонгуулийн хуулиар жагсаалтад бичигдэх хүмүүст ямар шаардлага тавигдах вэ гэдгийг тодорхой болгох гэж хичээж байна. Мэдлэг боловсрол, ажил хөдөлмөрийн туршлага, ёс суртахуун, зан суртахуун гээд Сонгуулийн хуульд тусгаж өгөх ёстой. Мэдээж хүний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд халдаж болохгүй. Гэхдээ сонгуулийн хуульд Монголын ард түмний тавиад байгаа шаардлагыг суулгах гэж хичээж байна” гэсэн.

УИХ-ын гишүүн, “ХҮН”-ын дарга Т.Доржханд “Манай намын хувьд нэр цэвэр, гэмт хэрэгт тэр тусмаа авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мэдлэгтэй, мэргэжилтэй чадвартай, нийгмийн төлөөллийг оруулдаг байх гэсэн байр суурин дээр хатуу байна” гэдгээ илэрхийлж байгаа юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube