Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-09 нд нийтлэгдсэн байна.

Н.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...

6/ 9/ 2023    11 цаг 51 минут

УИХ-ын чуулган хуралдаж байна. Гишүүд асуулт асууж, холбогдох хүмүүсээс хариулт авч байна.

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал :Эрчим хүчний зохицуулах хороо гэдэг байгууллага уул уурхай, олборлох боловсруулах аж үйлдвэр, крипто валют, банк санхүүгийн салбартайгаа манай харилцаа холбоо, интернэтийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудыг адилтгаад эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмэгдүүлсэн. Харилцаа холбооны салбар бол төрийн нэг ч дэмжлэггүйгээр олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд очсон Монголын цорын ганц салбар. Бүх нийтийн үүргийн сангаас харвал хувийн компаниуд ашгийн дараахь 3 хувиараа 48 тэрбум төгрөг бүрдүүлээд 150 төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд 1226 багийг ямар нэгэн байдлаар интернэтэд холбосон. Одоо төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдэнэ. Хувийн хэвшил ч цалингаа нэмэх асуудлаа ярина. Гэтэл эрчим хүчний үнэ нэмчихээр интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, үүрэн холбооныхон үйлчилгээний хөлсний асуудлаа нэмнэ гэсэн асуудлыг тавьж байна. Тэгэхээр уул уурхайн салбарын эрчим хүчний үнийг нэмэхдээ харилцаа холбоог хамруулснаа ахиж харна уу.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Учрал сайд аа, танд дэгс мэдээлэл өгсөн шиг байна. Цахилгаан эрчим хүчний үнийг өнгөрсөн жил нэмсэн. Сардаа 5000 кВт хэрэглээтэй аж ахуйн нэгжүүдийг 14 хувь, 5000-аас дээш бол 28 хувь нэмсэн. Уул уурхайн цөөн хэдэн компани дээр крипто валют олборлож байгаа аж ахуйн нэгж хувь хүнийг 38 хувиар нэмсэн. Тэгэхээр 4-5 дахин гэдэг хэтрүүлэгтэй тоо байна. Та гомдол яриад байгаа хүмүүсийн асуудлыг манай яамныхан зохицуулах хорооныхон очоод сонсъё.

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал: 2022 оны Эрчим хүчний зохицуулах хорооны 504,508 дугаар тогтоолоор гарсан шийдвэр юм байна. Оргил ачааллын үеийн цахилгааны зардал нь 9000-аас 32500 болтлоо өссөн. 3.5-3.8 дахин яг өссөн. Уул уурхайтай адилтгаад өсгөсөн, бодитой тоо. Манай зүгээс танай яам руу болон Эрчим хүчний зохицуулах хороо руу хүсэлт өгсөн. Боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүнийг чинь дагаад интернэтийн үнэ өснө шүү. Тэгэхээр бид юу цахимжилт манатай болно. Уул уурхайтай адилхан хариуцлагаа биелүүлээд явж байгаа салбар шүү.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube