Түлшнээс болж угаартаж нас барсан, хордсон иргэдийн талаар УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Тавдугаар сарын 31-ны шөнө 25 хүн угаартаж, найман хүн нас барсан мэдээлэл хэвлэл мэдээллээр явж байгаа. Энэ мэдээллийг бид "Өдрийн сонин"-д ярилцлага өгсөн НЭМҮТ-ийн Номинтуул мэргэжилтний ярилцлагаас авсан.
Хачирхалтай нь ийм хэрэг гарчхаад байхад өнөөдөр иргэд албан ёсны газруудаас мэдээлэл авах боломж алга. Энэ асуудлыг хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Тэднийг мэдээлэл өгөхийг хориглож, айлган сүрдүүлж байна. Би УИХ-ын Дэд даргын хувьд мэдээлэл авах гээд мэдээлэл олдохгүй байна. Буруу мэдээлэл өгч байна. Нас барсан найман хүнээс гурав нь бага насны хүүхэд байсан гэх мэдээлэл явж байгаа.
Иймд холбогдох байгууллагуудыг ард түмнийхээ өмнө гарч ирээд үнэн зөв мэдээлэл өгөөч гэж хүсэлт гаргаж байна. Шахмал түлшний асуудал иргэдийн дунд бухимдал түрүүлж байна. Он гарснаас хойш 1,739 хүн угаартаж, 46 хүн нас барсан байна. МАН-аас нэг ч хүн энэ асуудлаар дугарахгүй байгаа" гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.