Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-11 нд нийтлэгдсэн байна.

Daniel Kordan: Гэрэл зургийн аялал жуулчлал нь нүүдэлчдийн соёлыг хадгалж үлдэхэд дэмжлэг болж чадна

6/ 11/ 2023    10 цаг 18 минут

“Nikon” брэндийн албан ёсны элч, Оросын гэрэл зурагчин, аялагч Даниэл Коржонов /Daniel Kordan/ Монголын Баруун хязгаарт зочилсон тухайгаа өөрийн нүүр номондоо бичжээ. “Байгаль бол өнгө найрлага, гоо үзэсгэлэн, миний урам зориг” хэмээн өөрийн танилцуулгадаа бичсэн Даниэл нь Италийн Тоскана, Индонезийн Бали аралд амьдардаг бөгөөд дэлхийн үзэсгэлэнт байгальтай газар нутгаар аялж, бүтээл хийдэг. Инстраграмдаа 2 сая дагагчтай, Apple Red Bull зэрэг брэндтэй хамтран ажиллаж байсан аж.

Монголын баруун Алтайн хязгаарт бүргэдээр ан хийх зан үйлийг өвлөн уламжилсан залуу амьдардаг. Тэд эртний энэ уламжлалаа эрхэмлэн дээдэлдэг. Алтан бүргэд хэмээн сүр жавхлант амьтныг сургах, ан ав хийх, аялал жуулчлалд зориулж үзүүлбэр хийдэг 300 орчим бүргэдчин аж төрж байна. Энэхүү сэтгэл татам ертөнцөд би бүргэдчин анчид болон тэднийн анч бүргэд хоорондын гүн гүнзгий харилцааны гайхамшгийг гэрэл зурагт шингээхийг хичээлээ. Монголд жил бүрийн есдүгээр сард жуулчдад зориулж, бүргэдчидийн наадам болдог ч миний хувьд нутгийн хөтөч нартай холбогдон нүүдэлчин гэр бүлүүдтэй танилцан зочилж, илүү дотносохыг хүссэн юм. Бүргэдчин, бүргэд хоёрын хүч чадал, ур чадвар, тэдний хамтын гүн мэдрэмжийг илэрхийлэхийг хичээсэн минь энэ. Орчин цагийн хурдацтай хөгжил, шинэчлэлд мянган жилийн түүхтэй энэхүү уламжлалыг өвлөн авч явах үнэхээр хэцүү гэдгийг би мэднэ. Гэсэн ч тэдний өв соёлоо хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх гэсэн чин сэтгэлээс үнэхээр урам зориг авлаа. 13 настай хүүхдүүд хүртэл бүргэд, шонхор шувуугаа асарч чаддаг. Тэд бүргэдээ маш их хүндэтгэдэг бөгөөд 10 нас хүрэхээр нь байгальд нь тавьдаг байна. Нүүдэлчдийн өдөр адуу, хонь, ямаа маллах, хоол унд хийх, үслэг эдлэл илдэх зэргээр маш эрт эхэлдэг. Өвөл, хаврын улиралд тэд олон мянган км замын туулж, тэсвэр хатуужил, хичээл зүтгэлийг харуулсан нүүдэл хийдэг.

Дэлхий дахинд хүмүүс эдгээр баялаг ёс заншил уламжлалыг хадгалахын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, тэднийг хүндэтгэх болно гэж итгэж байна гэжээ.

Тэрээр жил бүр бүргэд, бүргэдчиний амьдралыг харуулсан гэрэл зургийн аялалд хамтдаа оролцохыг уриалж, энэ нь нүүдэлчдийн соёлыг хадгалж үлдэхэд дэмжлэг болж чадна хэмээн үздгээ илэрхийлсэн байна.

Мөн “Эдгээр бүргэдчин анчид өв соёлоо хадгалан үлдэхийн төлөө хичээн чармайж байх үед тэдний гайхалтай түүхүүд нь соёлын өв уламжлалын бат бөх хүчийг сануулдаг.” гэсэн байна.

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.4 цаг 22 минутын өмнөЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 2.4 цаг 24 минутын өмнөЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 1.4 цаг 45 минутын өмнөЭрдэнэс Алт ресурс ХХК улсын төсөвт 77 тэрбум төгрөг төвлөрүүлжээ6 цаг 20 минутын өмнөЧ.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам5 сар 10. 12:58С.Эрдэнэсайхан: Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг5 сар 9. 17:08“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна5 сар 9. 13:16Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраав5 сар 9. 11:46Баянзүрх дүүрэг "Залуу инженер" тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа5 сар 9. 11:30Зуны тэргүүн сарын шинийн 15 сар 9. 9:49Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57
 Facebook Twitter Youtube